National Influenza Center of Mongolia, Томуугийн Үндэсний төв - Нүүр Skip to content
НүүрБидний тухайТомуугийн тандалтЦар тахлын бэлэн байдалМэдээТҮЗСудалгаа, шинжилгээТодорхойлолтуудЗөвлөлгөөХолбоо барих

Хайлт

Нэвтрэх Хэсэг






Нууц үгээ алдсан уу?


 Манай мэдээг ашиглахдаа Томуугийн Үндэсний Төвийн вэб-сайтаас (www.flu.mn) авсан тухайгаа ишлэл хийж байхыг хүсэе.

Томуугийн Үндэсний Төв

Та энэ цэсэнд: Нүүр

“Ямааны томуу” гээчийн тухай
Бичсэн П.Нямдаваа   
Лхагва, 2009 оны 12 сарын 23
Холландад “ямааны томуу”-гаар хүн нас барсан тухай хэвлэлд мэдээ гарчээ. “Goat flu” буюу “ямааны ханиад” гэж англи “жаргон” нэртэй энэ өвчний шинжлэх ухааны нэр нь “Q-fever” буюу “Кү чичрэг” бөгөөд Австралийн эмч Эдвард Холбрүүк Деррик (Edward Holbrook Derrick) анх Австралийн Квинслэнд мужийн Брисбейн хотын мал нядалгааны газрын ажилчдын дунд 1934-1935 онд гарсан уушгины гаж (atypical) хатгалгааны үед илрүүлж, Австралийн нэрт микробиологич Мекфэрлан Бурнет (Macfarlene Burnet) үүсгэгч нянг нь 1937 онд нээж бичиглэсэн тул Coxiella burnetii хэмээн нэрлэдэг. “Ку чичрэг” гэсний учир нь өвчнийг анх нээн илрүүлсэн эмч нар энэ өвчний үүсгэгч нь тодорхойгүй тул “? fever” буюу “Q fever” (guerry “асуулт, тодорхойгүй” гэсэн англи үгний эхний үсэг) гэж нэрлэж байснаас үүдэлтэй аж. “Q” үсэг нь уг өвчнийг анх тодорхойлон бичсэн Квинслэнд (Quuensland) мужийн нэрний эхний үсэг байж таарсан тул “Кү чичрэг” гэсэн нэр ийн хадгалагдан үлджээ.
Дэлгэрэнгүй...
 
Булган, Орхон, Дархан Уул аймгууд, Сэлэнгэ аймгийн Мандал суманд ажиллаа
Бичсэн Б.Дармаа   
Даваа, 2009 оны 12 сарын 21

 “Томуугийн тандалтыг эрчимжүүлэх тухай” Эрүүл мэндийн сайдын 2009 оны 323 тоот тушаалын дагуу Булган аймаг, Сэлэнгэ аймгийн Мандал суманд томуугийн тандалтын 3-р зэрэглэлийн нэгжүүдийг байгуулах, Орхон, Дархан Уул аймагуудад 1-р зэрэглэлийн тандалтын нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцаж, вирүс судлалын салбар лаборатори байгуулах ажилд мэргэжил арга зүйн зөвлөлгөө өгөх зорилгоор ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораторийн эрхлэгч, анагаах ухааны доктор Б.Дармаа, ЭМШУИС-ийн Халдварт өвчин судлалын тэнхимийн багш, анагаах ухааны доктор Н.Хоролсүрэн, ХӨСҮТ-ийн тархвар судлаач эмч Ч.Уртнасан, Орхон аймгийн Нэгдсэн Эмнэлгийн Вирүс судлалын лабораторийн эмч Э.Эрдэнэжаргал, Дархан Уул аймгийн Нэгдсэн Эмнэлгийн Вирүс судлалын лабораторийн эмч Б.Бямбаэрдэнэ нар нарын бүрэлдэхүүнтэй баг 2009 оны 12 сарын 7-11-ний өдрүүдэд ажиллалаа. 

Дэлгэрэнгүй...
 
Дорноговь аймгийн Сайншанд суманд ХТЦ-ийн ажлыг шалгаж, Замын-үүд суманд шинэ цэг байгууллаа
Бичсэн Ч.Мөнхцэцэг   
Баасан, 2009 оны 12 сарын 04

Дорноговь аймагт I зэрэглэлийн томуугийн харуулдан тандалтын цэгийн ажлыг батлагдсан удирдамжийн дагуу 2009 оны 11 сарын 23-25-ны өдрүүдэд Ч.Мөнхцэцэг (ХӨСҮТ-ийн Тандалтын үндэсний нэгжийн дарга, АУ-ны доктор), С.Ундармаа (ХӨСҮТ-ийн Халдвартын клиникийн их эмч, Тэргүүлэх зэргийн их эмч, АУ-ны магистр), О.Өнөрсайхан (“Гялс” төв лабраторийн мэргэжилтэн) нар шалгаж, 3 хоног ажиллалаа. 

Дэлгэрэнгүй...
 
Томуугийн цартахлын А(H1N1)v вирүсийн тархалтын байдал (дэлхий дахинд) №5(54)
Бичсэн Ч.Мөнхцэцэг   
Пүрэв, 2009 оны 12 сарын 03

      Томуугийн А(H1N1)v (цартахлын) вирүсийн халдварын Дэлхий дахины тархалт №5(54)
(2009 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар ДЭМБ-д өгсөн мэдээгээр)

Д/д     ДЭМБ-ын бүсүүд      Батлагдсан тохиолдлын тоо   Нас баралт  
1.   Америкийн бүс   190 765 5 360
2.   Европийн бүс    154 000 гаруй 650<
3.   Газар дундын тэнгисийн баруун эргийн бүс   38 359 330
4.     Африкийн бүс    15 503 104
5.   Номхон далайн баруун бүс    176 796 644
6.   Зүүн өмнөд азийн бүс    47 059 738
    Бүгд  622 482 7 826<
 
А(H1N1)v вирүсийн халдвараас сэргийлэх ажлын туршлага судлах хамтарсан уулзалтад оролцсон тухай
Бичсэн А.Амбсэлмаа   
Пүрэв, 2009 оны 12 сарын 03

Замын үүд дахь Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн санаачилгаар БНХАУ-ын Эрээн хотод 2009 оны 11 сарын 10-11-ний өдрүүдэд болсон туршлага солилцох уулзалтад Эрүүл мэндийн сайдын “Танилцах аялалд оролцох тухай” 361 дүгээр тушаалаар батлагдсан ажлын хэсэг оролцлоо.

Хамтарсан уулзалтын үеэр Эрээн хотын Томуугийн Халдвараас Сэргийлэн Удирдах Газар, Олон улсын хэлний сургууль, Улаан дүүргийн өрхийн эмнэлэг, Найрамдал эмнэлэг, Халдварт Өвчнийг Сэргийлэх Төвийн Вирүсийн туршилтын тасаг, Замын –үүд дахь Хилийн мэргэжлийн хяналтын хэлтсийн халдвараас сэргийлэх /лаборатори/ үйл ажиллагаатай танилцлаа.

Дэлгэрэнгүй...
 
<< Эхлэл < Өмнөх 101 102 103 104 105 106 107 108 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 511 - 515 - 537

АНХААРУУЛГА

Улирлын томуугийн идэвхжил буурч байна.

ТАРХАЛТ

ЗӨВЛӨГӨӨ

Зар

ЗАРЛАЛ 001

Томуу, томуу-төст өвчнөөс сэргийлэх, эмчлэх үйлдэлтэй эм, ариутгалын бодисийн ухуулга сурталчилгааны материалын зарлалыг манай вэб-сайт үнэ төлбөргүйгээр байршуулна

 

ХҮЛЦЭЛ ӨЧЬЕ
Томуугийн Үндэсний Төвийн вэб хуудас сүүлийн 2 долоо хоног техникийн саатлын улмаас ажиллаагүй тул эрхэм хамтрагч, вэб-д идэвхтэй хандагсдаасаа хүлцэл өчье. ТҮТ

Тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterөнөөдөр648
mod_vvisit_counterөчигдөр1349
mod_vvisit_counterэнэ 7 хоногт1997
mod_vvisit_counterэнэ сард14745
mod_vvisit_counterбүгд1325423

Одоо сүлжээнд