Skip to content
НүүрБидний тухайТомуугийн тандалтЦар тахлын бэлэн байдалМэдээТҮЗСудалгаа, шинжилгээТодорхойлолтуудЗөвлөлгөөХолбоо барих

Хайлт

Нэвтрэх Хэсэг






Нууц үгээ алдсан уу?


 Манай мэдээг ашиглахдаа Томуугийн Үндэсний Төвийн вэб-сайтаас (www.flu.mn) авсан тухайгаа ишлэл хийж байхыг хүсэе.

Томуугийн Үндэсний Төв

Та энэ цэсэнд: Нүүр

2018/2019 онд хэрэглэх томуугийн вакцины найрлагыг ДЭМБ зөвлөмж болголоо
Бичсэн Ц.Наранзул   
Лхагва, 2018 оны 02 сарын 28

2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр ДЭМБ-ын томуугийн экспертүүдийн зөвлөлдөх уулзалт болж 2018/2019 онд дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын орнуудад хэрэглэх томуугийн вакцины найрлаганд орох омгуудыг сонгон зарлалаа.

2018/2019 оны томуугийн улиралд хэрэглэх 4-н цэнт вакцины найрлаганд :

  • A/Michigan/45/2015 (H1N1)pdm09-төст омог;
  • A/Singapore/INFIMH-16-0019/ 2016 (H3N2)- төст омог;
  • B/Colorado/06/2017- төст омог (B/Victoria/2/87 хувилбар);
  • B/Phuket/3073/2013- төст омог (B/Yamagata/16/88 хувилбар).

Харин томуугийн 3-н цэнт вакцины найрлаганд B/Colorado/06/2017- төст B/Victoria/2/87 хувилбар вирүсийн омгийг оруулахыг зөвлөмж болгожээ. Мэдээллийн эх сурвалжийг бүрэн эхээр нь дараахи вэбсайтаас унших боломжтой: http://www.who.int/influenza/ vaccines/virus/ recommendations/2018_19_north/ en/

Мөн амьтнаас хүнд дамжин халдвар үүсгэж байгаа томуугийн вирүсийн шинж төрх, цар тахлын вакцины омгийн сонголт, үйлдвэлэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл ДЭМБ-ын вэбсайтад шинэчилэгдэн хэвлэгдсэн байна: http://www.who.int/influenza/ vaccines/virus/ characteristics_virus_ vaccines/en/

 
Шувууны томуугийн A (H7N4) вирүст хүний халдварын тохиолдол – БНХАУ
Бичсэн Д.Оюунгэрэл   
Лхагва, 2018 оны 02 сарын 21

Хонг-Конг улсын Эрүүл мэндийн газрын Эрүүл мэнд хамгааллын төвөөс 2018 оны 2 дугаар сарын 14-ны өдөр Хятад улсын Эрүүл мэнд, Гэр бүл төлөвлөлтийн хороо (ЭМГБТХ)-ноос шувууны томуугийн A (H7N4) вирүст хүний халдварын анхны тохиолдлыг мэдээллээ. Тус тохиолдол нь дэлхийд анх удаа бүртгэгдэж байгаа ба 68 настай, эмэгтэй, Зянсу мужийн Чангзоу хотын Лияанг тосгоны оршин суугч юм байна. Тэрээр 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 2 дугаар сарын 22-ны өдөр биеийн байдал сайжран эмнэлгээс гарсан ба шувууны томуугийн H7N4 вирүс 2018 оны 10-наас 14-ний өдрүүдэд батлагдсан байна. Тохиолдол нь эмнэлзүйн шинж тэмдэг эхлэхээс өмнө тэжээвэр шувуутай хавьтал болсон байна. Түүний ойрын хавьтлуудад эмнэлзүйн тандалтын хугацаанд ямар нэг шинж тэмдэг илрээгүй байна.

Хятадын ӨХСТ-өөс тухайн вирүсийн ген нь шувууны эд эрхтнүүдэд хийсэн шинжилгээнд тодорхойлогдсон хэмээн мэдээллээ. Мөн “Одоогоор улирлын томуугийн дэгдэлт болж байгаа тул шувууны томуугийн вирүсийн идэвхжил өндөр байх магадлалтай байна. Иргэд Хятад улс болон халдварын голомттой бүс нутгуудад аялахаар бол амьд шувууны зах, фирмүүдээр аль болох зорчихгүй байх хэрэгтэй. Хэрэв таны хамаатан садангаас гэртээ шувуу тэжээдэг айл байвал шувуу болон шувууны биологийн шингэнээр бохирлогдсон эд зүйлст аль болох хүрэхгүй байх, шувуу байрлах талбайд очихгүй байх, мөн хувийн болон гарын ариун цэврийг маш сайн сахих хэрэгтэй” хэмээн зөвлөлөө. Хэрэв аялагчид өөрийн эх орондоо буцаж очсоны дараа халуурах, ханиалгах зэрэг амьсгалын замын халдварын шинж тэмдэг илэрвэл харьяа эрүүл мэндийн байгууллагадаа яаралтай хандахыг давхар сануулсан байна.

Одоогоор Хонг-Конг улсын Эрүүл мэндийн газрын Эрүүл мэнд хамгааллын төв Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран тандалт судалгааг үргэлжлүүлэн хийж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр үзнэ үү: https://www.promedmail.org/

 
Шувууны томуугийн A (H7N9) вирүст хүний халдварын тохиолдол – БНХАУ
Бичсэн Д.Оюунгэрэл   
Лхагва, 2018 оны 02 сарын 21

2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Хятад улсын Эрүүл мэнд, Гэр бүл төлөвлөлтийн хороо (ЭМГБТХ)-ноос ДЭМБ-д лабораториор батлагдсан шувууны томуугийн A (H7N9) вирүст хүний халдварын 1 тохиолдлыг мэдээллээ.

Тохиолдлын тухай дэлгэрэнгүй мэдээлэл

Тохиолдол нь 72 настай, эрэгтэй, өвчний эмнэлзүйн шинж тэмдэг 2018 оны 2 дугаар сарын 3-ны өдөр эхэлсэн, 2 дугаар сарын 10-ны өдөр нас барсан байна. Тохиолдол нь амьд шувууны захтай тархвар судлалын холбогдолтой байжээ. Голомтолсон өвчлөлийн тохиолдол мэдээлэгдээгүй байна.

БНХАУ-ын засгийн газраас өмнө хийгдсэн эрсдэлийн үнэлгээ болон дэгдэлтийн нөхцөл байдал дээр тулгуурлан цаашид тус вирүст халдварын тохиолдол алаг цоог хэлбэрээр гарсаар байх болно хэмээн үнэлсэн байна.

2013 оноос хойш одоогийн байдлаар БНХАУ-д лабораториор батлагдсан шувууны томуугийн A (H7N9) вирүст хүний халдварын 1,566 тохиолдол бүртгэгдээд байна.

Нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээ

Хятад улсын засгийн газраас үндэсний болон орон нутгийн түвшинд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүнд:

  • Мужуудад халдварын хяналт, урьдчилан сэргийлэлтийн арга хэмжээг бэхжүүлэх, эрсдэлийн үнэлгээг хийх сайжруулах талаар цахим хурал хийн, мэргэжил, аргазүй, удирдлагаар ханган ажиллаж байна.
  • Шувууны зах болон бүс дамжуулан худалдаж байгаа шувууны худалдааны үйл ажиллагаан дээр эрүүл ахуйн хяналтын үйл ажиллагааг сайжруулах, бэхжүүлэх арга хэмжээг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлж байна.
  • Халдварын эх уурхайг тогтоох тандалт судлагааг хийж байна.
  • Шувууны томуугийн A (H7N9) вирүсийн хүний халдварын тохиолдлыг эрт илрүүлэх, нас баралтыг бууруулах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.
  • Олон нийтийн эрсдлийн үеийн харилцааг нэмэгдүүлж, хувь хүн өөрсдөө халдвараас хэрхэн сэргийлэх арга хэмжээний талаар мэдээллийг ард иргэдэд идэвхтэй хүргэж байна.
  • Вирүс судлалын тандалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Дэлгэрэнгүй...
 
Хүний метапневмовирүсийн онцлог, түүнээс урьдчилан сэргийлэх
Бичсэн Д.Оюунгэрэл   
Баасан, 2018 оны 02 сарын 09

Хүний метапневмовирүс нь сөрөг утаслаг РНХ агуулсан, вирүсийн таксоном ангиллаар Paramyxoviridae овогт хамаарах бөгөөд анх 2001 онд Нидерланд улсад илрүүлсэн байна. Бага насны хүүхдүүдэд амьсгалын доод замын эрхтний үрэвсэл үүсгэдгээрээ амьсгалын замын синцитиаль вирүсийн дараа ордог бөгөөд ялангуяа 6-12 сартай нярай хүүхэд уушгины хатгаагаар хүндэрч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үндсэн шалтгаан болдог байна. Эмнэлзүйн шинж тэмдгийн хувьд амьсгалын замын синцитиаль вирүсийн халдвартай тун төстэй.

Тархвар зүй:

Амьсгалын замын халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн 6%-иас 40%-д хүний метапневмовирүс эерэг тодорхойлогддог байна. Уг вирүс нь дэлхийн бүх улс орнуудад тархсан, ялангуяа сэрүүн бүсийн улс орнуудад АЗСВ болон улирлын томуугийн дэгдэлтийн дараагаас хүн амын дунд идэвхтэй эргэлтэнд ордог. Дэлхий дахинд 5 хүртэлх насны бүх хүүхдүүд дор хаяж нэг удаа уг вирүсийн халдварыг авсан байх ба цаашид амьдралынхаа туршид хэдэн ч удаа өвчилж болдог байна. Хүний метапневмовирүс нь амьсгалын дээд замын хөнгөн хэлбэрийн өвчлөлийг үүсгэх хэдий ч дутуу нярай, 65 болон түүнээс дээш насны хүмүүс, архаг хууч өвчтэй хүмүүс уушгины хатгаагаар хүндэрч эмнэлэгт хэвтэх өндөр эрсдэлтэй байдаг байна. Халдвар өвчтэй хүнээс эрүүл хүнд шууд буюу агаар дуслын замаар болон шууд бус буюу бохир гар, халдвартай эд зүйлсээр дамжин тархадаг.

Эмчилгээ, урьдчилан сэргийлэлт:

Одоогоор хүний метапневмовирүсийн эсрэг сонгомол эмчилгээ байхгүй байна. Гэсэн хэдий ч уг вирүсийн халдвар авахаас сэргийлэх аргууд тун энгийн. Үүнд:

1. Ханиалгаж найтаахдаа ам, хамраа дарах: Гарын тохойруугаа найтаах, ханиалгах, хамрын алчуур хэрэглэх гэх мэт;

2. Гараа савандаж угаах: Гараа бохирдох бүрт маш сайн савандаж угаах хэрэгтэй ба дор хаяж 20 секунд угаах хэрэгтэй;

3. Аяга, таваг, халбага, сэрээгээ тусдаа хэрэглэх;

4. Бусадтай үнсэлцэх, гар барихаас аль болох татгалзах;

5. Гэр орон, өрөө тасалгаандаа агааржуулалт, чийгтэй цэвэрлэгээг байнга хийх, хүүхдийн тоглоомыг тогтмол угааж цэвэрлэж байх хэрэгтэй.

 
Вирүс судлалын тандалт, судалгааны дүнгээс, 2018/02
Бичсэн Ц.Наранзул   
Пүрэв, 2018 оны 02 сарын 08

Монгол улсын хүн амын дунд томуугийн A(H3N2), A(H1N1)pdm09, В хэвшинжийн вирүс, амьсгалын замын синцитиаль вирүс(RSV) зэрэгцэн томуу, томуу төст өвчин(ТТӨ), амьсгалын замын цочмог хүнд халдвар (АЗЦХХ)-ын зонхилох шалтгаан болж байна. 2017 оны 40 дахь долоо хоногоос 2018 оны 4 дэхь долоо хоногт ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораторит УБ хот болон аймгуудын эмнэлгүүдэд ТТӨ, АЗЦХХ-тай үйлчлүүлэгчдээс цуглуулсан хамар залгиурын арчдас 2236 сорьцонд амьсгалын замд цочмог халдвар үүсгэгч 19 төрлийн вирүсийн өвөрмөц геном илрүүлэх ПГУ шинжилгээ хийхэд 708(31.6%) сорьцонд вирүс илрэв.Үүний 4(0.56%)-д нь томуугийн A(H1N1)pdm09, 59(8.3%)-д нь A(H3N2), 232(32.8%)-д нь В хэвшинжийн вирүс, 235(33.2%)-д нь амьсгалын замын синцитиаль вирүс, 51(7.2%)-д Коронавирүс, 54(7.6%)-д Риновирүс, 37(5.2%)-д Иж томуу, 12(1.7%)-д Бокавирүс, 11(1.55%)-д Аденовирүс, 8(1.13%)-д Энтеровирүс, 5(0.71%)-д Хүний метапневмовирүс тус тус эерэг байв. Үүсгэгчийн хөдлөл зүйг долоо хоногоор Зураг 1-д харуулав.


Зураг 1.2017 оны 40 дахь долоо хоногоос 2018 оны 4 дахь долоо хоногт амьсгалын замын цочмог халдвар үүсгэгч вирүсийн тархалт (7 хоногоор)

Дэлгэрэнгүй...
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 6 - 10 - 538

АНХААРУУЛГА

Улирлын томуугийн идэвхжил буурч байна.

ТАРХАЛТ

ЗӨВЛӨГӨӨ

Зар

ЗАРЛАЛ 001

Томуу, томуу-төст өвчнөөс сэргийлэх, эмчлэх үйлдэлтэй эм, ариутгалын бодисийн ухуулга сурталчилгааны материалын зарлалыг манай вэб-сайт үнэ төлбөргүйгээр байршуулна

 

ХҮЛЦЭЛ ӨЧЬЕ
Томуугийн Үндэсний Төвийн вэб хуудас сүүлийн 2 долоо хоног техникийн саатлын улмаас ажиллаагүй тул эрхэм хамтрагч, вэб-д идэвхтэй хандагсдаасаа хүлцэл өчье. ТҮТ

Тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterөнөөдөр683
mod_vvisit_counterөчигдөр922
mod_vvisit_counterэнэ 7 хоногт1605
mod_vvisit_counterэнэ сард14638
mod_vvisit_counterбүгд1374292

Одоо сүлжээнд