National Influenza Center of Mongolia, Томуугийн Үндэсний төв - Нүүр Skip to content
НүүрБидний тухайТомуугийн тандалтЦар тахлын бэлэн байдалМэдээТҮЗСудалгаа, шинжилгээТодорхойлолтуудЗөвлөлгөөХолбоо барих

Хайлт

Нэвтрэх Хэсэг






Нууц үгээ алдсан уу?


 Манай мэдээг ашиглахдаа Томуугийн Үндэсний Төвийн вэб-сайтаас (www.flu.mn) авсан тухайгаа ишлэл хийж байхыг хүсэе.

Томуугийн Үндэсний Төв

Та энэ цэсэнд: Нүүр

Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймагт Томуугийн харуулдан тандалт хэрэгжүүлж буй тухай
Бичсэн Ч.Мөнхцэцэг   
Баасан, 2009 оны 11 сарын 13
Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймагт 2009 оны 10 сарын 25-наас 11 сарын 7-ныг хүртэлх хугацаанд Ч.Мөнхцэцэг (ХӨСҮТ-ийн Тандалтын үндэсний нэгжийн дарга, АУ-ны доктор), О.Баатархүү (ЭМШУИС-ийн Халдвартын тэнхимийн багш, АУ-ны доктор), Б.Уянга (ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораторийн их эмч) нарын бүрэлдэхүүнтэй баг ажиллалаа.
 
Архангай аймгийн Эрүүл Мэндийн Газрын дарга Д.Дагвасүмбэрэл, халдвар судлагч их эмч Н.Баасан болон аймгийн Засаг Даргын орлогч Г.Чулуунбаатар, Баянхонгор аймгийн Эрүүл Мэндийн Газрын дарга Д.Алгаа, халдвар судлагч их эмч Б.Цэрэнханд, Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, Хархорин сумын нэгсдэн эмнэлгийн дарга Г.Дүншиг нартай уулзаж, ажлын удирдамж болон аймаг орон нутагт томуугийн цартахлын А(H1N1)v вирүсийн халдвартай тэмцэх сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа.
Дэлгэрэнгүй...
 
Томуугийн цартахлын А(H1N1)v вирүсийн тархалтын байдал (дэлхий дахинд) №3(52)
Бичсэн Ч.Мөнхцэцэг   
Баасан, 2009 оны 11 сарын 13

  Томуугийн А(H1N1)v (цартахлын) вирүсийн халдварын Дэлхий дахины тархалт №3(52)
(2009 оны 11 дүгээр сарын 1-ны өдрийн 10 цаийн байдлаар ДЭМБ-д өгсөн мэдээгээр)

Д/д     ДЭМБ-ын бүсүүд      Батлагдсан тохиолдлын тоо   Нас баралт  
1.   Америкийн бүс      185 067 4 399
2.   Европийн бүс      78 000 гаруй 300
3.   Газар дундын тэнгисийн баруун эргийн бүс     22 689 137
4.     Африкийн бүс      14 109 76
5.   Номхон далайн баруун бүс      138 288 798
6.   Зүүн өмнөд азийн бүс     44 147 661
    Бүгд    472 300 6 071
 
ХӨСҮТ-ийн цартахлын штаб аудио хуралдаан зохион байгуулж эхэллээ
Бичсэн Ц.Энхбаяр   
Пүрэв, 2009 оны 11 сарын 05
2009 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн ХӨСҮТ-ийн цартахлын штабын хуралдаан, аймаг орон нутагт мэргэжлийн зөвлөлгөө өгөх үйл ажиллагааг аудио хэлбэрээр явуулж эхэллээ. Хурал, цуглааны тоог цөөлөх, аль болох олноор цуглахыг хязгаарлах талаар бусдад зөвлөж байгаагаа ажил хэрэг болгох, халдварын эрсдэлийг бууруулахад Мэдээллийн технологийн дэвшлийг ашигласан энэхүү үйл ажиллагаа нь маш олон талын боломж, давуу тал, ашиг тус үзүүлэхийг өнгөрсөн богинохон хугацааны туршлага харууллаа. ХӨСҮТ-ийн цартахлын штабын мэргэжлийн багууд өглөө бүр цуглаж 1 цаг 30 минутаас 2 цаг үргэлжилсэн хурал хийж байсан бол штабын бүх гишүүдээс гадна оролцогчдын тоог хязгаарлахгүйгээр, бүх хүмүүс ажлын байрандаа байж 30-40 минутанд багтсан 5 удаагийн аудио хуралдааныг зохион байгуулаад байна.
Дэлгэрэнгүй...
 
Ажлын хэсэг хуралдав
Бичсэн П.Нямдаваа   
Лхагва, 2009 оны 11 сарын 04
Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан шадар сайд М.Энхболдоор ахлуулсан Засгийн газрын ажлын хэсэг 2009 оны 11 дүгээр сарын 3-нд Засгийн газрын ордонд анхны хуралдаанаа хийлээ.
Дэлгэрэнгүй...
 
Томуугийн A(H1N1)v вирүсийн халдварын хоёрдох давалгаа илүү хүндрэлтэй явагдах шинжтэй боллоо
Бичсэн П.Нямдаваа   
Лхагва, 2009 оны 11 сарын 04
Дэлхийн бөмбөрцгийн умарт хагаст томуугийн улирал эхлээд удаагүй байгаа боловч интернетэд тавигдаж буй мэдээллээс үзвэл хүн амын дунд орчилд орж буй томуугийн вирүсийн дотор A(H1N1) цартахлын вирүс давамгайлж, халдварын тархалт нь энэ оны 4-5 дугаар сард Умарт Америкт эхлэсэн нэгдүгээр давалгаанаасаа илүү өргөн бөгөөд хурдан тархалттай, эндэглэл өндөртэй байна. ДЭМБ-ын мэдээнээс үзвэл Умарт Америк, Европийн дийлэнхи орнуудад ТТӨ-ний тархалт эрс нэмэгдэж байгаа бөгөөд ялнасан томуугийн вирүс бараг 100% A(H1N1) цартахлын вирүс байна. Мөн ОХУ, БНХАУ, Японы холбогдох албадын мэдээгээр уг улс орнуудад ТТӨ-ний тархалт эрс нэмэгдэж, ялгасан томуугийн вирүсийн дийлэнхи нь цартахлын вирүс болжээ.
Дэлгэрэнгүй...
 
<< Эхлэл < Өмнөх 91 92 93 94 95 96 97 98 99 100 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 496 - 500 - 509

ТАРХАЛТ

ЗӨВЛӨГӨӨ

Тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterөнөөдөр59
mod_vvisit_counterөчигдөр837
mod_vvisit_counterэнэ 7 хоногт2502
mod_vvisit_counterэнэ сард12744
mod_vvisit_counterбүгд1183057

Одоо сүлжээнд

Бидэнд 1 зочин онлайн