National Influenza Center of Mongolia, Томуугийн Үндэсний төв - Нүүр Skip to content
НүүрБидний тухайТомуугийн тандалтЦар тахлын бэлэн байдалМэдээТҮЗСудалгаа, шинжилгээТодорхойлолтуудЗөвлөлгөөХолбоо барих

Хайлт

Нэвтрэх Хэсэг






Нууц үгээ алдсан уу?


 Манай мэдээг ашиглахдаа Томуугийн Үндэсний Төвийн вэб-сайтаас (www.flu.mn) авсан тухайгаа ишлэл хийж байхыг хүсэе.

Томуугийн Үндэсний Төв

Та энэ цэсэнд: Нүүр

Томуугийн вакцин үнэ төлбөргүй авах хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ
Бичсэн А.Бурмаа   
Мягмар, 2016 оны 11 сарын 01

2016 оны 10 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд АНУ-ын “Өвчний хяналт, сэргийлэлтийн төв”-ийн “Томуугийн төвийн эпидемиологи, урьдчилан сэргийлэх албаны дарга Жосеф Бризи (Joseph Bresee) “Дэлхийн эрүүл мэндийн төлөө” байгууллагын “Вакцины тэнцвэртэй асуудлыг хариуцах төв”-ийн захирал Марк Миккинлей (Mark McKinlay) нар Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажлын айлчлал хийлээ. Уулзалтанд ХӨСҮТ-ийн дэд захирал Я.Буянжаргал, Тандалтын албаны дарга А.Амбасэлмаа, Вирүс судлалын лабораторийн эрхлэгч Б.Дармаа, Дархлаажуулалтын албаны дарга В.Байгал, Талбарын тархвар судлалын албаны дарга Ж.Байгальмаа, Томуугийн үндэсний нэгжийн дарга А.Бурмаа болон алба, нэгжийн эмч, мэргэжилтнүүд оролцлоо. “Вакцины тэнцвэртэй асуудлыг хариуцах төв”-ийн захирал Марк Миккинлей төвийнхөө үйл ажиллагааны талаар, Томуугийн үндэсний нэгжийн их эмч Д.Оюунгэрэл “Монгол улс дахь томуугийн тандалтын тогтолцоо, томуу, томуу төст өвчний өнөөгийн байдал”-ын талаар, Дархлаажуулалтын албаны их эмч Ч.Уранжаргал “Томуугийн вакцинжуулалт”-ын талаархи танилцуулгыг тус тус хийлээ. Доктор Жосеф Бризи болон Марк Миккинлей нар нь АНУ-ын ӨХСТ-ийн санхүүгийн дэмжлэгтэйгээр томуугийн тандалтын тогтолцоог байгуулан бэхжүүлсэн улс орнуудын хүн амын дундах улирлын томуугийн вакцины хэрэглээг нэмэгдүүлэх, мэдлэг, хандлага, дадлыг дээшлүүлэх, улмаар цартахлын үеийн бэлэн байдлыг хангахад зориулж манай улсад 45,000 хүн тун вакциныг үнэ төлбөргүй нийлүүлэх хамтын үйл ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээг ХӨСҮТ, ТҮТ-ийг төлөөлж ХӨСҮТ-ийн тандалт хариуцсан дэд захирал Я.Буянжаргал, АНУ-ыг төлөөлж “Вакцины тэнцвэртэй асуудлыг хариуцах төв”-ийн захирал Марк Миккинлей нар үзэглэлээ. Тус төв нь 2016/17 оны томуугийн улиралд Морокко, Албани, Монгол улсад томуугийн вакциныг нийлүүлж байгаа юм байна. Зочид ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораториор орж, үйл ажиллагаатай нь танилцлаа.


Зураг 1. Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж байгаа нь
(Баруун гараас: ХӨСҮТ-ийн дэд захирал Я.Буянжаргал, “Вакцины тэнцвэртэй асуудлыг хариуцах төв”-ийн захирал Марк Миккинлей нар)

Дэлгэрэнгүй...
 
Дорнод аймагт дэмжлэгт хяналт хийлээ
Бичсэн Д.Оюунгэрэл, А.Бурмаа   
Даваа, 2016 оны 10 сарын 17

2016 оны 10-р сарын 13-14-ний өдрүүдэд ХӨСҮТ-ийн ТҮН-ийн дарга, АУ-ы доктор А.Бурмаа, халдвар судлагч их эмч, НЭМ-ийн магистр Д.Оюунгэрэл нар Дорнод аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Өрхийн эрүүл мэндийн төвийн томуу, шинэ болон сэргэн тархаж буй халдварын тандалтын үйл ажиллагаатай танилцан, дэмжлэгт хяналтыг хийлээ.

Тус дэмжлэгт хяналтаар Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа, Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Р.Уранчимэг, халдвар судлагч их эмч Ч.Одгэрэл, дархлаажуулалт хариуцсан бага эмч З.Сарантуяа, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн дарга Д.Должин болон бусад эмч, мэргэжилтнүүдтэй уулзан, ажлын удирдамжаа танилцуулж, томуу, шинэ болон сэргэн тархаж буй халдварын тандалт, хариу арга хэмжээ авах үйл ажиллагааг тусгай асуумж бүхий үнэлгээний хуудсаар үнэлэн, мэргэжил арга зүйн зөвлөлгөө өглөө.

Тус аймгийн томуугийн тандалтын үйл ажиллагаа жигдэрсэн, шинэ болон сэргэн тархаж буй халдвар, гамшгийн үед эмнэлэг, эрүүл мэндийн газар, онцгой байдлын газар, мал эмнэлгийн салбар хоорондын үйл ажиллагааг зохицуулах, шуурхай хариу арга хэмжээ авах чадавх бүрдсэн, үйл ажиллагаа нь тогтмолжсон байна.


Зураг 1. ТҮН-ийн дарга А.Бурмаа, Дорнод аймгийн ЭМГ-ийн дарга Ч.Оюунаа, НЭМХ-ийн дарга Р.Уранчимэг, халдвар судлагч их эмч Ч.Одгэрэл нартай уулзаж байгаа нь

Дэлгэрэнгүй...
 
ОДАХ-КоВ-ийн эсрэг вакцин 2017 оны эцсээр бэлэн болно
Бичсэн Д.Оюунгэрэл   
Лхагва, 2016 оны 10 сарын 12

Саудын-Араб улсын Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн энэ оны 10 дугаар сарын 9-нд ОДАХ-КоВ-ийн эсрэг вакцин 2017 оны эцсээр бэлэн болох тухай мэдээллээ. Эрүүл мэндийн яамны Онц байдлын үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээ авах газрын дарга Мухамед Ал Хажри ДЭМБ болон бусад хамтран ажиллагч байгууллагуудын уулзалтан дээр ОДАХ-КоВ-ийн эсрэг вакцин боловсруулах ажилд эмийн хэд хэдэн компани ажиллаж, судалгаа, шинжилгээ хийж байгаа талаар мэдээлсэн байна. Тэрээр “Бид ДЭМБ болон олон эмийн компаниудтай ОДАХ-КоВ-ийн эсрэг вакцин гаргаж авах тал дээр олон талт уулзалтыг хийсэн. Одоогоор энэхүү ажил ахицтай явагдаж байгаа. Бид 2017 оны эцэс гэхэд тус вакциныг гаргаж авсан байх болно” хэмээн мэдээлсэн байна.

ОДАХ-КоВ-т халдвар нь хүний шинэ халдварт өвчин бөгөөд Саудын-Араб улсад 2012 оноос хойш бүртгэгдэн, Катар болон бусад улс орнуудад тархсан. Тус вирүсийн халдварын үед өндөр халуурах, ханиалгах, амьсгал давхцах зэрэг амьсгалын замын цочмог хүнд халдварын шинж тэмдэг илэрдэг байна. Одоогоор ДЭМБ-д 2012 оны 9 дүгээр сараас хойш одоогийн байдлаар ОДАХ-КоВ-т халдварын 1,806 тохиолдол, 643 нас баралт бүртгэгдээд байна.

Эх үүсвэр: https://thepeninsulaqatar.com/article/10/10/2016/Vaccine-against-MERS-likely-by-end-of-2017

 
Хүн мал, амьтны дундах томуугийн өвчлөл
Бичсэн Д.Оюунгэрэл   
Лхагва, 2016 оны 10 сарын 12

Үнэлгээний тойм, 2016 оны 7 дугаар сарын 3-наас 10 дугаар сарын 3

Шувууны томуугийн А(H5) вирүсийн хүний халдвар

Одоогийн нөхцөл байдал: ДЭМБ-д сүүлд шинэчлэгдсэн мэдээнээс хойш шувууны томуугийн A (H5N1) вирүсийн хүний халдварын 2 тохиолдол бүртгэгдсэн байна. Эхний тохиолдол 3 настай, эрэгтэй, Египет улсын Эль-Файю́м хотод оршин суудаг, 2016 оны 5 дугаар сарын 7-нд өвчний шинж тэмдэг илэрч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ч 2016 оны 5 дугаар сарын 20-нд нас барсан байна. Хоёр дахь тохиолдол 3 настай, эмэгтэй, Гиза хотод оршин суудаг, 2016 оны 7 дугаар сарын 24-нд өвчний шинж тэмдэг илэрсэн, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн боловч 2016 оны 7 дугаар сарын 31-нд нас барсан байна. Эхний тохиолдол тэжээвэр шувууны фермтэй тархварзүйн хувьд холбоотой бол хоёр дахь тохиолдол нь шувууны захаас худалдан авсан шувуутай хавьтал болсон байсан ба шувуу худалдаж авсны дараа удалгүй үхсэн байна. Эдгээр тохиолдлууд бүртгэгдсэнээс хойш 14 хоногийн хугацаанд дахин халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна. 2003 оноос хойш ДЭМБ-д 16 улс орноос лабораториор батлагдсан, шувууны томуугийн A (H5N1) вирүсийн хүний халдварын 856 тохиолдол, 452 нас баралт бүртгэгдсэн байна.

Бусад шувууны томуугийн A (H5) вирүс хүнд өвчлөл үүсгэх боломжтой хэдий ч, одоогоор A (H5N1) болон A (H5N6) дэд хэвшинжээс өөр вирүсийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна. Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр Африк, Ази, Европын улс орнуудад шувууны томуугийн A (H5) вирүсийн дэд хэвшинжүүд болох A (H5N1), A (H5N2), A (H5N6), A (H5N8) болон A (H5N9) вирүсүүд шувуудийн дунд илэрсээр байна. Шувууны томуугийн A (H5N1) вирүсээр үүсгэгдсэн дэгдэлт Баруун Африкт 2014 оноос хойш бүртгэгдсээр байгаа ба одоогоор Того улсад бүртгэгдсээр байна. Одоогоор хүний халдварын тохиолдол мэдээлэгдээгүй байна.

Дэлгэрэнгүй...
 
Амьсгалын замын аденовирүст халдвар
Бичсэн А.Бурмаа   
Лхагва, 2016 оны 10 сарын 12

Амьсгалын замын салст бүрхүүл, нүдний хараа, гэдэс, булчирхайн эрхтэнүүдийг гэмтээдэг амьсгалын замын вирүсийн шалтгаантай цочмог халдварт өвчин. Ихэвчлэн хүүхэд, идэр насны залуучууд өртөмхий байна. Аденовирүсийн овгийн ДНХ агуулсан вирүсээр үүсгэгдэнэ. Энэ бүлэгт 90 орчим дэд хэвшинж байдаг.

Халдвар агаар дусал, хавьтал, өтгөн мөр-амны (бассейн, гол, нуурын усаар дамжин) замаар дамжин халдварлана. Өвчин ханиаж, найтаах, хоолой өвдөх, нүдний салст бүрхүүл үрэвсэх (конъюнктивит), халуурах (37.5-39 хэм түүнээс дээш) зэрэг шинж тэмдгээр эхэлнэ.

Аденовирүст халдварын эмнэлзүйн шинж тэмдгүүдэд:

 

• Халуурах (ихэвчлэн 5-7 хоног 38-39 хэм хүртэл)
• Бие сульдах, тавгүйрхэх, чичрүүдэс хүрэх 
• Шингэн нус гарах 
• Хамар битүүрэх 
• Хоолой өвдөх 
• Хоолой загатнах 
• Ханиалгах 
• Нүдний салст бүрхүүл улайх, хавагнах 
• Нүд загатнах, хорсох, эвгүй оргих, аргах 
• Нулимс гоожих 
• Дотор муухайрах, бөөлжих 
• Гүйлсэн булчирхай, хүзүү, эрүүний доорх, суганы булчирхай томрох зэрэг орно.

 

Аденовирүст халдварын сонгомол 4 шинж тэмдгүүдэд:

Ринит (хамрын салст бүрхүүл үрэвсэх, нусгайрах), + Фарингит (залгиур, хөөмийн үрэвсэл – хоолой өвдөх), + Конъюнктивит (конъюнктив үрэвсэх (нүдний салст бүрхүүл үрэвсэх) – нүдний салст хавагнах, улайх, нулимс гоожих) + Чичрэх, халуурах (биеийн хэм нэмэгдэх)

Нууц үе: 1-14 хоног (дунджаар 5-7 хоног)

Дэлгэрэнгүй...
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 46 - 50 - 497

ТАРХАЛТ

ЗӨВЛӨГӨӨ

Тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterөнөөдөр236
mod_vvisit_counterөчигдөр686
mod_vvisit_counterэнэ 7 хоногт2689
mod_vvisit_counterэнэ сард12479
mod_vvisit_counterбүгд1145993

Одоо сүлжээнд