National Influenza Center of Mongolia, Томуугийн Үндэсний төв - Нүүр Skip to content
НүүрБидний тухайТомуугийн тандалтЦар тахлын бэлэн байдалМэдээТҮЗСудалгаа, шинжилгээТодорхойлолтуудЗөвлөлгөөХолбоо барих

Хайлт

Нэвтрэх Хэсэг






Нууц үгээ алдсан уу?


 Манай мэдээг ашиглахдаа Томуугийн Үндэсний Төвийн вэб-сайтаас (www.flu.mn) авсан тухайгаа ишлэл хийж байхыг хүсэе.

Томуугийн Үндэсний Төв

Та энэ цэсэнд: Нүүр

Өмнөд Солонгос улсын Канвон мужид шувууны томуу батлагдлаа
Бичсэн Д.Оюунгэрэл   
Баасан, 2016 оны 12 сарын 09

Өмнөд Солонгос улсад шувууны томуугийн халдвар маш хурдацтай тархаж байна. Өнгөрсөн сард өндөр хоруу чанартай шувууны томуугийн H5N6 вирүс Чолладо мужид анх удаа бүртгэгдсэн бөгөөд энэ сард Канвон мужид анхны тохиолдол бүртгэгдсэн талаар Өмнөд Солонгос улсын Хүнс, Хөдөө Аж Ахуйн яамнаас мэдээлсэн байна. 2016 оны 11 дүгээр сарын 15-наас хойш одоогийн байдлаар 7 хотын 69 шувууны ферэмд ойролцоогоор 3.4 сая тахиа болон галуу өвчлөөд байна.

Эх үүсвэр: http://www.poultrymed.com/Poultrymed/Templates/showpage.asp?DBID=1&LNGID=1&TMID=178&FID=1868&PID=0&IID=45101

 
ДЭМБ: Томуугийн 2 долоо хоног тутам шинэчлэгддэг мэдээ: №277
Бичсэн Б.Ганцоож   
Даваа, 2016 оны 12 сарын 05

Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын сэрүүн бүсийн улс орнуудад томуугийн идэвхжил улирал хоорондын түвшинд байна. Дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагасын сэрүүн бүсийн улс орнуудад томуугийн идэвхжил улирал хоорондын түвшинд байна. 

  • Хойд Америк болон Европын орнуудад томуугийн идэвхжил бага түвшинд, ТТӨ-ий цөөн тооны вирүс илэрч байна. Америкийн орнуудад томуу болон RSV-ийн идэвхжил буурсан байна.
  • Зүүн Азийн улс, ялангуяа Өмнөд Хятадын улс орнуудад томуугийн идэвхжил нэмэгдсэн, томуугийн A (Н3N2) вирүсийн давамгайлан эргэлтэнд байна.
  • Баруун Азийн улс орнуудад томуугийн идэвхжил бага түвшинд байна.
  • Карибийн орнуудад томуу болон бусад амьсгалын замын халдвар үүсгэгч вирүсийн идэвхжил бага түвшинд байна. Куба улсад томуугийн В вирүс болон томуугийн A (H3N2) вирүс эргэлтэнд байна. Төв Америкийн ихэнх улс орнуудад томуугийн идэвхжил бага түвшинд, RSV вирүс давамгайлан эргэлтэнд байна.
  • Өмнөд Америкийн халуун бүсийн ихэнх орнуудад амьсгалын замын вирүсийн халдвар бага түвшинд, Францын Гвиней улсад томуугийн A (H3N2) вирүсийн идэвхжил бага зэрэг нэмэгдсэн байна.
  • Азийн зүүн өмнөд хэсгийн улсуудад томуугийн идэвхжил бага түвшинд, Лаос болон Тайланд, Камбож улсад томуугийн томуугийн идэвхжил нэмэгдсэн, томуугийн A (H3N2) вирүс давамгайлан эргэлтэнд байна.
  • Африкийн Гана улсад томуугийн В вирүс давамгайлан эргэлтэнд байна. 

 FluNet-ийн 2016 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 13-ныг хүртэлх мэдээгээр 78 орны ТҮТ-үүд нийтдээ 75,463 сорьц шинжилж, 3,603-д томуугийн вирүс эерэг байж, 3,248 (90.1%)-д томуугийн A, 355 (9.9%) -д томуугийн B вирүс эерэг тодорхойлогдсон байна. Томуугийн A вирүсийн 63 (2.5%)-д томуугийн A (H1N1)pdm09, 2,482 (97.5%)-д томуугийн A (H3N2) эерэг гарчээ. В вирүсийн 34 (37%) нь В-Yamagata lineage, 58 (63%) B-Victoria lineage-д хамаарагдсан байна.

Эх үүсвэр: http://www.who.int/influenza/surveillance_monitoring/updates/latest_update_GIP_surveillance/en/

 
ДЭМБ: Томуугийн 2 долоо хоног тутам шинэчлэгддэг мэдээ: №276
Бичсэн Д.Оюунгэрэл   
Даваа, 2016 оны 11 сарын 21

Дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагасын сэрүүн бүсийн улс орнуудад томуугийн идэвхжил улирал хоорондын түвшинд байна. Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын сэрүүн бүсийн улс орнуудад томуугийн идэвхжил улирал хоорондын түвшинд байна.

  • Өмнөд Америкийн орнуудад томуу болон RSV-ийн идэвхжил буурсан байна.
  • Өмнөд Африкийн сэрүүн бүсийн болон Номхон далайн улс орнуудад томуугийн идэвхжил улирал хоорондын түвшинд байна.
  • Сенегал болон Кени улсад томуугийн А вирүс, Зааны ясан эргийн улсад томуугийн В вирүс эргэлтэнд байна.
  • Карибийн орнуудад томуу болон бусад амьсгалын замын халдвар үүсгэгч вирүсийн идэвхжил бага түвшинд байна. Куба улсад томуугийн В вирүс болон томуугийн A (H3N2) вирүс эргэлтэнд байна.
  • Төв Америкийн ихэнх улс орнуудад томуугийн идэвхжил бага түвшинд, RSV вирүс давамгайлан эргэлтэнд байна.
  • Өмнөд Америкийн халуун бүсийн ихэнх орнуудад амьсгалын замын вирүсийн халдвар бага түвшинд, Францын Гвиней улсад томуугийн A (H3N2) вирүсийн идэвхжил бага зэрэг нэмэгдсэн байна.
  • Өмнөд Азийн улс орнуудад томуугийн идэвхжил бага түвшинд байна.
  • Азийн зүүн өмнөд хэсгийн улсуудад томуугийн идэвхжил бага түвшинд, Лаос болон Тайланд, Камбож улсад томуугийн томуугийн идэвхжил нэмэгдсэн байна. Өмнөд Хятадын улсуудад томуугийн идэвхжил бага зэрэг нэмэгдсэн, томуугийн A (H3N2) вирүс давамгайлан эргэлтэнд байна.
  • Баруун Азийн улсуудад томуугийн идэвхжил бага түвшинд байна.
  • Төв, Баруун Африк болон Европын орнуудад томуугийн идэвхжил бага түвшинд, ТТӨ улирлын босго үзүүлэлтээс бага түвшинд байна. АНУ-д RSV-ийн идэвхжил өндөр түвшинд байна.
  • FluNet-ийн 2016 оны 10 дугаар сарын 17-ноос 30-ныг хүртэлх мэдээгээр 85 орны ТҮТ-үүд нийтдээ 65,111 сорьц шинжилж, 2,215-д томуугийн вирүс эерэг байж, 1,866 (84.2%)-д томуугийн A, 349 (15.8%) -д томуугийн B вирүс эерэг тодорхойлогдсон байна. Томуугийн A вирүсийн 73 (5.3%)-д томуугийн A (H1N1)pdm09, 1,306 (94.7%)-д томуугийн A (H3N2) эерэг гарчээ. В вирүсийн 15 (30%) нь В-Yamagata lineage, 35 (70%) B-Victoria lineage-д хамаарагдсан байна.

Эх үүсвэр: http://www.who.int/influenza/surveillance_monitoring/updates/latest_update_GIP_surveillance/en/

 
Сарьсан багваахайн томуугийн вирүс хүнд халдварлах боломжтой байж болзошгүй
Бичсэн Д.Оюунгэрэл   
Пүрэв, 2016 оны 11 сарын 03

Сарьсан багваахай нь олон төрлийн халдварт өвчнийг өөртөө агуулж байдаг. Саяхан эрдэмтэд сарьсан багваахайн томуугийн вирүсийг маш амжиллтай ялган авсан байна.

Томуугийн А вирүс нь амьтан болон шувуудын төрөл, ялангуяа тэжээвэр шувуудад өвчлөл үүсгэдэг, усны шувууд нь вирүсийн гол эзэн бие юм. Бүх томуугийн А вирүс нь хүнд халдварлаж өвчлөл үүсгэхгүй бөгөөд одоогоор тус вирүсийн хүний халдварын маш цөөхөн тохиолдол бүртгэгдээд байна.

Шувууны томуугийн вирүс хүнд халдвартай шувууны сангас, шүлс, салсаар дамжин нүд, хамар, амаар халдварлаж, эмнэлзүйн хөнгөн, дунд хэлбэрийг ихэнхдээ үүсгэдэг. Одоогоор 100 гаруй нэр төрлийн зэрлэг шувуудаас илрээд байгаа ба дахин өөр төрлийн шувуудаас илэрч болно.

2009 болон 2010 онд анх удаа Гуатемала улсын “жижиг шар мөрт сарьсан багваахай”-гаас томуу илэрч байсан бол түүнээс хойш Төв болон Өмнөд Америкийн сарьсан багваахайгаас томуугийн вирүсийн "HL17NL10" болон "HL18NL11" ген илэрсэн байна.

Өмнө нь хийгдэж байсан судалгаагаар сарьсан багваахайн томуугийн вирүс хүний эсэд нэвтрэн орох, үржих боломжгүй, хүн амын дунд тархан өвчлөл үүсгэхгүй гэж үзэж байжээ. Гэвч саяхан хийсэн судалгаагаар сарьсан багваахай нь томуугийн вирүсийн шинэ эх үүсвэр, хүн амыг олноор хамарсан цартахлын вирүсийг үүсгэж болзошгүй болохыг харуулаад байна. Фрайбург, Германы судлаач нар Швейцарь, АНУ-ын эрдэмтэн, судлаачидтай хамтран сарьсан багваахайгаас томуугийн вирүсийг амжилттай ялган авсан ба тэд тус вирүст эрсдлийн үнэлгээ хийх шаардлагатай хэмээн үзэж байна. Тус судалгаа нь “АНУ-ын Шинжлэх ухааны үндэсний академийн бүтээл (Proceedings of the National Academy of Sciences of the United States of America )” сэтгүүлд хэвлэгдсэн ба сарьсан багваахайн вирүс зөвхөн сарьсан багваахайд бус хүнд халдварлах боломжтой гэдгийг харуулсан байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс үзнэ үү http://www.medicalnewstoday.com/articles/313794.php

 
ДЭМБ: Томуугийн 2 долоо хоног тутам шинэчлэгддэг мэдээ: №274
Бичсэн Д.Оюунгэрэл   
Пүрэв, 2016 оны 11 сарын 03

Дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагасын сэрүүн бүсийн улс орнуудад томуугийн идэвхжил буурсаар байна. Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын сэрүүн бүсийн улс орнуудад томуугийн идэвхжил улирал хоорондын түвшинд байна.

  • Өмнөд Америкийн орнуудад томуу болон RSV-ийн идэвхжил буурсан байна.
  • Өмнөд Африкийн сэрүүн бүсийн орнуудад томуугийн идэвхжил буурсан байна.
  • Номхон далайн улс орнуудад томуугийн идэвхжил бага зэрэг буурсан, томуугийн A (H3N2) вирүс давамгайлан эргэлтэнд байна. Австрали улсад томуугийн идэвхжил оргил үеэсээ буурсан байна.
  • Карибийн орнуудад томуу болон бусад амьсгалын замын халдвар үүсгэгч вирүсийн идэвхжил бага түвшинд байна. Куба улсад томуугийн В вирүсийн идэвхжил бага зэрэг нэмэгдсэн, Францын Гвиней улсад ТТӨ болон томуугийн A (H3N2) вирүсийн идэвхжил бага зэрэг нэмэгдсэн байна. Төв Америкийн ихэнх улс орнуудад томуугийн идэвхжил бага түвшинд, RSV вирүс давамгайлан эргэлтэнд байна. Коста-Рика улсад томуугийн вирүсийн илэрц бага зэрэг нэмэгдсэн байна.
  • Өмнөд Америкийн халуун бүсийн ихэнх орнуудад амьсгалын замын вирүсийн халдвар бага түвшинд байна.
  • Өмнөд Азийн улс орнуудад томуугийн идэвхжил бага түвшинд, томуугийн В вирүс эргэлтэнд байна.
  • Азийн зүүн өмнөд хэсгийн улсуудад томуугийн идэвхжил бага түвшинд, Лаос болон Тайланд улсад томуугийн идэвхжил нэмэгдсэн байна.
  • Африкийн халуун бүсийн улс орнууд болох Буркина, Фасо Ла нэгдэх аралын улсуудад томуугийн A (H3N2) вирүсийн идэвхжил бага зэрэг нэмэгдсэн байна.
  • Азийн хойд хэсгийн сэрүүн бүсийн улс орнуудад томуугийн идэвхжил бага түвшинд, томуугийн A (H3N2) вирүс давамгайлан эргэлтэнд байна.
  • Төв, Баруун Африк болон Европын орнуудад томуугийн идэвхжил бага түвшинд, ТТӨ улирлын босго үзүүлэлтээс бага түвшинд байна. АНУ-д RSV-ийн идэвхжил өндөр түвшинд байна.
  • FluNet-ийн 2016 оны 10 дугаар сарын 3-наас 16-ныг хүртэлх мэдээгээр 82 орны ТҮТ-үүд нийтдээ 70,925 сорьц шинжилж, 2,979-д томуугийн вирүс эерэг байж, 2,540 (85.3%)-д томуугийн A, 439 (14.7%) -д томуугийн B вирүс эерэг тодорхойлогдсон байна. Томуугийн A вирүсийн 135 (6.6%)-д томуугийн A (H1N1)pdm09, 1,911 (93.4%)-д томуугийн A (H3N2) эерэг гарчээ. В вирүсийн 21 (25.9%) нь В-Yamagata lineage, 60 (74.1%) B-Victoria lineage-д хамаарагдсан байна.

Эх үүсвэр: http://www.who.int/influenza/surveillance_monitoring/updates/latest_update_GIP_surveillance/en/

 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 41 - 45 - 497

ТАРХАЛТ

ЗӨВЛӨГӨӨ

Тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterөнөөдөр236
mod_vvisit_counterөчигдөр686
mod_vvisit_counterэнэ 7 хоногт2689
mod_vvisit_counterэнэ сард12479
mod_vvisit_counterбүгд1145993

Одоо сүлжээнд