National Influenza Center of Mongolia, Томуугийн Үндэсний төв - Нүүр Skip to content
НүүрБидний тухайТомуугийн тандалтЦар тахлын бэлэн байдалМэдээТҮЗСудалгаа, шинжилгээТодорхойлолтуудЗөвлөлгөөХолбоо барих

Хайлт

Нэвтрэх Хэсэг






Нууц үгээ алдсан уу?


 Манай мэдээг ашиглахдаа Томуугийн Үндэсний Төвийн вэб-сайтаас (www.flu.mn) авсан тухайгаа ишлэл хийж байхыг хүсэе.

Томуугийн Үндэсний Төв

Та энэ цэсэнд: Нүүр

ДЭМБ: Томуугийн 2 долоо хоног тутам шинэчлэгддэг мэдээ: №300
Бичсэн Д.Оюунгэрэл   
Баасан, 2017 оны 10 сарын 27

Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын сэрүүн бүсийн орнуудад томуугийн идэвхжил бага түвшинд байна. Дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагасын Зүүн, Зүүн Өмнөд Азийн сэрүүн бүсийн улс орнуудад томуугийн идэвхжил өндөр буурч байна. Төв Америк, Карибийн цөөн тооны улс орнуудад томуугийн идэвхжил бага түвшинд байна. Дэлхий дахинд томуугийн А (H3N2) болон В вирүс давхар эргэлтэнд байна.

  • Өмнөд Америкийн сэрүүн бүсийн ихэнх улсуудад томуу болон RSV-ийн идэвх буурч байна.
  • Өмнөд Африкийн улс орнуудад томуугийн идэвхжил буурсан, томуугийн В вирүс давамгайлан эргэлтэнд байна.
  • Номхон далайн улс орнуудад томуугийн идэвхжил буурсан, томуугийн А (H3N2) вирүс давамгайлж, В вирүс давхар эргэлтэнд байна.
  • Өмнөд Америкийн улс орнуудад томуу болон RSV-ийн идэвх буурч байна.
  • Карибийн болон Төв Америкийн улс орнуудад томуу болон амьсгалын замын халдварын вирүсүүдийн идэвхжил бага түвшинд, RSV вирүсийн идэвхжил зарим орнуудад өндөр түвшинд байна.
  • Өмнөд Азийн Энэтхэг, Бутан улсад томуугийн A (H1N1)pdm09 вирүс хүн амын дунд идэвхтэй эргэлтэнд байна.
  • Зүүн Өмнөд Азийн улс орнуудад томуугийн идэвхжил буурсан байна. Камбож, Лаос улсуудад томуугийн идэвхжил өндөр, томуугийн А (H3N2) вирүс давамгайлан эргэлтэнд банйа.
  • Баруун Азийн Оман улсад томуугийн идэвхжил нэмэгдсэн, томуугийн А (H3N2) болон A (H1N1)pdm09 вирүс давхар эргэлтэнд байна. Бахрейн улсад томуугийн А вирүсийн илэрц нэмэгдсэн байна.
  • Зүүн Азийн улс орнуудад томуугийн идэвхжил бага түвшинд байна.
  • Баруун Африкийн улс орнуудад томуугийн идэвхжил нэмэгдсэн, улирлын томуугийн бүх хэвшинжийн вирүсүүд эргэлтэнд байна. Дундад Африк болон Камерун улсад ТТӨ нэмэгдсэн байна. Зүүн Африкийн Рейнион арлын (Францын хилийн чанад дахь) ТТӨ-ний идэвхжил нэмэгдсэн, томуугийн В вирүс давамгайлан эргэлтэнд байна.
  • Өмнөд Америкийн улс орнуудад томуугийн өвчлөл бага байгаа хэдий ч томуугийн А (H3N2) болон В вирүс давхар эргэлтэнд байна.
  • FluNet-ийн 2017 оны 9 дүгээр сарын 18-наас 10 дугаар сарын 1-ныг хүртэлх мэдээгээр 85 орны ТҮТ-үүд нийтдээ 56,528 сорьц шинжилж, 3,496-д томуугийн вирүс эерэг байж, 2,566 (73.4%)-д томуугийн A, 930 (26.6%) -д томуугийн B вирүс эерэг тодорхойлогдсон байна. Томуугийн A вирүсийн 260 (15.1%)-д томуугийн A (H1N1)pdm09, 1,460 (84.9%)-д томуугийн A (H3N2) эерэг гарчээ. В вирүсийн 192 (81%) нь В-Yamagata lineage, 45 (19%) B-Victoria lineage-д хамаарагдсан байна.

Эх үүсвэр: http://www.who.int/influenza/surveillance_monitoring/updates/latest_update_GIP_surveillance/en/

 
Амьсгалын замын синициталь вирүс(АЗСВ) илрүүлэх шинжилгээний сургалт боллоо
Бичсэн Ц.Наранзул   
Баасан, 2017 оны 10 сарын 20

2017 оны 10 дугаар сарын 11-18 өдрүүдэд Австрали улсын Мелбурн хотын Мурдоч Хүүхдийн Судалгааны Хүрээлэнгийн судлаач Анна Хай ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораторит ажиллаж Термофишер компаны AB QuantStudio-5 бодит хугацааны полимеразын гинжин урвал(бхПГУ)-ын машин суурилуулав. Тэрээр AB QuantStudio-5 машин ашиглан АЗСВ, Томуугийн вирүсийн дэд хэвшинжүүдийн нүклейн хүчлийг илрүүлж, тооны анализ хийх сургалт зохион байгууллаа. Мөн QIAGEN компаны БНХАУ-ын Шанхай дахь салбарын инжинер Жакүнг Жин бидэнтэй ажиллаж QIAcube-HT нүклейн хүчил ялгагч бүрэн автомат машиныг суурилуулж, ажлын байрны сургалт хийлээ. Сургалтанд тус лабораторийн эмч, судлаач, техникч нар хамрагдав(Зураг 1;2;3).

ДЭМБ, Монгол Улсын ЭМЯ, Австрали улсын Мельбурн хотын Мурдочийн Хүүхдийн Судлалын Хүрээлэнгийн хамтарсан “Пневмококкийн эсрэг 13 цэнт вакциныг үнэлэх судалгааны төсөл”-ийн хүрээнд эдгээр тоног төхөөрөмжүүдийг ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораторит нийлүүлж байгаа бөгөөд энэ судалгааны АЗСВ болон томуугийн вирүсийн хэвшинжүүдийг илрүүлэх шинжилгээг Монгол орондоо чанарын өндөр түвшинд хийх боломж бүрдлээ. Сургалтын явцад бид 10 гаруй төрлийн стандарт ажиллагааны зааврыг боловсруулан орчуулж, шинжилгээ хийх гардан үйлдлийн дадлага хийв.


Зураг 1. Сургалтанд оролцогчид сургагч багш Анна Хай-гийн хамт

 

Дэлгэрэнгүй...
 
ТОМУУГИЙН ХАРУУЛДАН ТАНДАЛТЫН НЭГЖҮҮДИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО
Бичсэн Г.Энхбаатар   
Мягмар, 2017 оны 10 сарын 24

Улаанбаатар хотын Томуугийн харуулдан тандалтын нэгжүүдийн уулзалт 2017 оны аравдугаар сарын 17-ны өдөр Контенинтал зочид буудалд боллоо. Уулзалтад нийслэл, дүүргийн Эрүүл мэндийн газар, нэгдэл, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн Томуугийн нэгжийн эмч, сувилагч нар оролцож “Томуу, шинэ болон дахин сэрэж байгаа халдварын дэлхий дахины байдал, томуугийн А/H7N9/ вирүст халдварын хүний өвчлөл”, ”2016/2017 оны томуугийн улирал дахь томуу, томуу төст өвчний эпидемилоги, үүсгэгчийн хөдлөлзүй”, “Томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог хүнд халдварын эмнэлзүйн менежмент” гэх мэт сэдвүүдээр лекц сонсч, санал бодлоо солилцлоо. Уулзалтанд тавигдсан илтгэлүүдийг энд  дарж үзнэ үү.

Уулзалтад Даян дэлхийн эрүүл мэндийн төвийн мэргэжилтэн Маленбэ Сандрринэ Эбама оролцож ДДЭМТ-өөс Монгол Улсад хэрэгжүүлж байгаа “Томуугийн вакцин нэвтрүүлэх төсөл”-ийн танилцуулгыг хийлээ. Өнгөрсөн жил ДДЭМТ-өөс Монгол Улсад томуугийн 45.000 хүн/ тун вакцин нийлүүлсэн бол энэ жил 175.000 хүн/тун вакцин нийлүүлэхээр болсон бөгөөд энэ долоо хоногт эхний 50.000 хүн/тун вакцин ирээд байна.

Жил бүр болдог Дархлаажуулалтын 10 хоногийн үеэр Улаанбаатар хотын Томуугийн харуулдан тандалтын нэгжүүдийн уулзалт болж байгаа нь улирлын томуугийн вакцинд хамрагсдыг өргөжүүлэх, томуугийн тандалтын мэдээ, мэдээллийг бүртгэх, цуглуулах, мэдээлэхэд болон энэ жилийн томуугийн дархлаажуулалттай холбоотой хийгдэж байгаа судалгааг үр дүнтэй болгоход чухал ач холбогдолтой юм.

Томуугийн харуулдан тандалтын нэгжүүдийн уулзалтад ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал, доктор Д.Нямхүү, ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Томуугийн Үндэсний Төвийн дарга, доктор А.Бурмаа нарын зэрэг албаны эмч мэргэжилтнүүд оролцож, мэдээлэл өгч, сонирхсон асуултуудад хариулт өглөө.

Дэлгэрэнгүй...
 
Дархлаажуулалтын 10 хоногийг зохион байгуулах тухай (Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/395 тоот тушаал
Бичсэн Б.Ганцоож   
Баасан, 2017 оны 10 сарын 20

ҮЗЭХ
 
ДЭМБ: Томуугийн 2 долоо хоног тутам шинэчлэгддэг мэдээ: №299
Бичсэн Б.Ганцоож   
Пүрэв, 2017 оны 10 сарын 12

Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын сэрүүн бүсийн орнуудад томуугийн идэвхжил бага түвшинд байна. Дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагасын Зүүн, Зүүн Өмнөд Азийн сэрүүн бүсийн улс орнуудад томуугийн идэвхжил өндөр түвшинд байна. Төв Америк, Карибийн цөөн тооны улс орнуудад томуугийн идэвхжил бага түвшинд байна. Дэлхий дахинд томуугийн А (H3N2) вирүс давамгайлан эргэлтэнд байна.

  • Өмнөд Америкийн сэрүүн бүсийн ихэнх улсуудад томуу болон RSV-ийн идэвх буурч байна.
  • Өмнөд Африкийн улс орнуудад томуугийн идэвхжил буурсан, томуугийн В вирүс давамгайлан эргэлтэнд байна.
  • Номхон далайн улс орнуудад томуугийн идэвхжил оргил үедээ хүрсэн, томуугийн А (H3N2) давамгайлж, В вирүс давхар эргэлтэнд байна.
  • Өмнөд Америкийн улс орнуудад томуугийн идэвхжил бага түвшинд байна.
  • Карибийн болон Төв Америкийн улс орнуудад томуу болон амьсгалын замын халдварын вирүсүүдийн идэвхжил бага түвшинд, RSV вирүс давамгайлан эргэлтэнд байна.
  • Өмнөд Азийн Энэтхэг, Бутан улсад томуугийн A (H1N1)pdm09 вирүс хүн амын дунд идэвхтэй эргэлтэнд байгаа хэдий ч, Бутан улсад ТТӨ болон АЗЦХХ-ын өвчлөл буурсан байна.
  • Зүүн Өмнөд Азийн улс орнуудад томуугийн идэвхжил нэмэгдсэн, улирлын томуугийн бүх хэвшинжийн вирүсүүд эргэлтэнд байна.
  • Баруун Азийн Катар улсад томуугийн идэвхжил нэмэгдсэн, томуугийн A (H1N1)pdm09 болон А (H3N2) вирүс давхар эргэлтэнд байна.
  • Зүүн Азийн улс орнуудад томуугийн идэвхжил бага түвшинд байна.
  • Баруун Африкийн улс орнуудад томуугийн идэвхжил нэмэгдсэн, улирлын томуугийн бүх хэвшинжийн вирүсүүд эргэлтэнд байна. Төв болон Зүүн Африкийн орнуудад томуугийн вирүсийн идэвхжил бага зэрэг нэмэгдсэн байна.
  • FluNet-ийн 2017 оны 9 дүгээр сарын 4-нөөс 17-ныг хүртэлх мэдээгээр 62 орны ТҮТ-үүд нийтдээ 56,011 сорьц шинжилж, 5,856-д томуугийн вирүс эерэг байж, 4,839 (82.6%)-д томуугийн A, 1,017 (17.4%) -д томуугийн B вирүс эерэг тодорхойлогдсон байна. Томуугийн A вирүсийн 413 (11.1%)-д томуугийн A (H1N1)pdm09, 3,305 (88.9%)-д томуугийн A (H3N2) эерэг гарчээ. В вирүсийн 181 (65.3%) нь В-Yamagata lineage, 96 (34.7%) B-Victoria lineage-д хамаарагдсан байна.

Эх үүсвэр: http://www.who.int/influenza/surveillance_monitoring/updates/latest_update_GIP_surveillance/en/

 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 36 - 40 - 536

АНХААРУУЛГА

Улирлын томуугийн идэвхжил буурч байна.

ТАРХАЛТ

ЗӨВЛӨГӨӨ

Зар

ЗАРЛАЛ 001

Томуу, томуу-төст өвчнөөс сэргийлэх, эмчлэх үйлдэлтэй эм, ариутгалын бодисийн ухуулга сурталчилгааны материалын зарлалыг манай вэб-сайт үнэ төлбөргүйгээр байршуулна

 

ХҮЛЦЭЛ ӨЧЬЕ
Томуугийн Үндэсний Төвийн вэб хуудас сүүлийн 2 долоо хоног техникийн саатлын улмаас ажиллаагүй тул эрхэм хамтрагч, вэб-д идэвхтэй хандагсдаасаа хүлцэл өчье. ТҮТ

Тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterөнөөдөр288
mod_vvisit_counterөчигдөр572
mod_vvisit_counterэнэ 7 хоногт860
mod_vvisit_counterэнэ сард13549
mod_vvisit_counterбүгд1273464

Одоо сүлжээнд