National Influenza Center of Mongolia, Томуугийн Үндэсний төв - Нүүр Skip to content
НүүрБидний тухайТомуугийн тандалтЦар тахлын бэлэн байдалМэдээТҮЗСудалгаа, шинжилгээТодорхойлолтуудЗөвлөлгөөХолбоо барих

Хайлт

Нэвтрэх Хэсэг






Нууц үгээ алдсан уу?


 Манай мэдээг ашиглахдаа Томуугийн Үндэсний Төвийн вэб-сайтаас (www.flu.mn) авсан тухайгаа ишлэл хийж байхыг хүсэе.

Томуугийн Үндэсний Төв

Та энэ цэсэнд: Нүүр

Томуугаас сэргийлье
Бичсэн Б.Ганцоож   
Пүрэв, 2017 оны 11 сарын 09
Дэлгэрэнгүй...
 
Томуугийн вакцин
Бичсэн Б.Ганцоож   
Даваа, 2017 оны 11 сарын 06
 
ТТӨ-ний тархалтын үед баримтлах оношилгоо эмчилгээний заавар зөвлөмж
Бичсэн ЭХЭМҮТ   
Даваа, 2017 оны 11 сарын 06
 
Цэгэн массаж хийх зөвлөмж
Бичсэн Б.Ганцоож   
Даваа, 2017 оны 11 сарын 06

Дэлгэрэнгүй...
 
Ховд аймгийн томуугийн харуулдан тандалтын нэгж (ТХТН)-үүдэд ээлжит дэмжлэгт хяналтыг хийлээ
Бичсэн Д.Оюунгэрэл, Ц.Наранзул   
Баасан, 2017 оны 10 сарын 27

ХӨСҮТ-ийн ТҮН-ийн халдвар судлагч их эмч Д.Оюунгэрэл, дата менежер Б.Ганцоож, Вирүс судлалын лабораторийн вирүслогич Ц.Наранзул нар 2017 оны 10 дугаар сарын 23-наас 27-ны өдрүүдэд Ховд аймгийн ТХТН болох Эрүүл мэндийн газар (ЭМГ), Бүсийн оношлогоо эмчилгээний төв (БОЭТ), Өрхийн эрүүл мэндийн төв (ӨЭМТ)-үүдийн томуу, томуу төст өвчний тандалт, томуугийн дэгдэлтийн үеийн бэлэн байдалтай танилцаж, ажлын байранд сургалт зохион байгууллаа.

Дэмжлэгт хяналтын удирдамжийг аймгийн ЭМГ-ын дарга Ж.Мягмаржаргал, дүн бүртгэгч Д.Одонтуяа, БОЭТ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга н.Баясгалмаа нарт танилцуулж, “Буянт”, “Баатархайрхан”, “Бугат”, “Жаргалан”, “Рашаант” ӨЭМТ-үүдийн ахлагч, эмч, сувилагч нарыг байлцуулан 2016/17 оны томуугийн улиралд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, 2017/18 оны томуугийн улиралд авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа үйл ажиллагаа, ЭМС-ын 2014 оны 358 тоот тушаал, А/346 тоот албан даалгаварын хэрэгжилт болон ТТӨ-ний бүртгэл мэдээлэлтэй танилцаж мэргэжил аргазүйн зөвлөлгөө өглөө. Мөн вирүслогич Ц.Наранзул ӨЭМТ-ийн эмч, сувилагч нарт ажлын байран дээр сорьц хэрхэн авах, хадгалах, тээвэрлэх талаар биечлэн сургалт явууллаа.

Дэмжлэгт хяналтаар ТТӨ болон АЗЦХХ-ын мэдээ авалт, өгөлт бүрэн тогтмолжсон, эргэн мэдээлэл болон вэб сайтын ашгилалт хангалттай, 2017/18 хийгдэх үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргасан, томуугийн дэгдэлтийн эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээг төлөвлөсөн, бэлэн байдлыг хангасан, ЭМС-ын 2014 оны 358 тоот тушаалын хэрэгжилт хангалттай байна.

Тус томуугийн улиралд 2,400 хүн тун улирлын томуугийн вакцин авснаас эрсдэлт бүлгийн 400 гаруй хүнийг дархлаажуулаад байна. Одоогоор “тамифлю” эмийн нөөцгүй байлаа.


Дэлгэрэнгүй...
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 31 - 35 - 536

АНХААРУУЛГА

Улирлын томуугийн идэвхжил буурч байна.

ТАРХАЛТ

ЗӨВЛӨГӨӨ

Зар

ЗАРЛАЛ 001

Томуу, томуу-төст өвчнөөс сэргийлэх, эмчлэх үйлдэлтэй эм, ариутгалын бодисийн ухуулга сурталчилгааны материалын зарлалыг манай вэб-сайт үнэ төлбөргүйгээр байршуулна

 

ХҮЛЦЭЛ ӨЧЬЕ
Томуугийн Үндэсний Төвийн вэб хуудас сүүлийн 2 долоо хоног техникийн саатлын улмаас ажиллаагүй тул эрхэм хамтрагч, вэб-д идэвхтэй хандагсдаасаа хүлцэл өчье. ТҮТ

Тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterөнөөдөр290
mod_vvisit_counterөчигдөр572
mod_vvisit_counterэнэ 7 хоногт862
mod_vvisit_counterэнэ сард13551
mod_vvisit_counterбүгд1273466

Одоо сүлжээнд