National Influenza Center of Mongolia, Томуугийн Үндэсний төв - Нүүр Skip to content
НүүрБидний тухайТомуугийн тандалтЦар тахлын бэлэн байдалМэдээТҮЗСудалгаа, шинжилгээТодорхойлолтуудЗөвлөлгөөХолбоо барих

Хайлт

Нэвтрэх Хэсэг






Нууц үгээ алдсан уу?


 Манай мэдээг ашиглахдаа Томуугийн Үндэсний Төвийн вэб-сайтаас (www.flu.mn) авсан тухайгаа ишлэл хийж байхыг хүсэе.

Томуугийн Үндэсний Төв

Та энэ цэсэнд: Нүүр

Улирлын томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулах тухай(ХӨСҮТ-н захирлын 2017 оны А/5 тоот тушаал)
Бичсэн Б.Ганцоож   
Мягмар, 2017 оны 01 сарын 31

ТАТАЖ АВАХ
 
Төв аймгийн томуугийн харуулдан тандалтын нэгж (ТХТН)-үүдэд дэмжлэгт хяналт хийсэн тухай
Бичсэн Д.Оюунгэрэл   
Пүрэв, 2017 оны 01 сарын 26

ХӨСҮТ-ийн ТҮН-ийн дарга, АУ-ны доктор А.Бурмаа, халдвар судлагч их эмч Д.Оюунгэрэл нар 2017 оны 1 дүгээр сарын 21-ний өдар Төв аймгийн Томуугийн харуулдан тандалтын нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөлгөө өгч ажиллалаа.

Тус аймгийн Эрүүл мэндийн газрын Зооноз, халдварт өвчний тандалт, сэргийлэлтийн төвийн дарга Ж.Алтанцэцэг, халдвар судлагч их эмч Н.Алтан-Очир, Нэгдсэн эмнэлгийн дарга С.Оюунцэцэг, халдвар судлагч их эмч Б.Батхуяг, чанарын албаны дарга, статистик, мэдээллийн ажилтан, хүүхдийн тасгийн эмч, сувилагч болон бусад мэргэжилтнүүдтэй уулзан ТТӨ-ий тандалтын тогтолцоог хэрхэн тогтвортой байлгах, бүртгэл мэдээлэл, ТТӨ-ий дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, дэгдэлтийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, ТТӨ-ий эмнэлзүй, хүндрэл болон бусад тууралтат халдварын талаар ярилцан, харилцан санал солилцож, ЭМС-ын 2014 оны 358 тоот тушаалын хэрэгжилтийг үнэллээ.

Тус аймгийн ТХТН-ийн тандалтын үйл ажиллагаа жигдэрсэн, томуугийн мэдээ өгөлт тогтмолжсон, ТТӨ-ий дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, дэгдэлтийн үед авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тодотгол хийн, түүний дагуу арга хэмжээг шат дараатайгаар авч хэрэгжүүлэн ажиллаж байна.

ТҮН-ийн дарга А.Бурмаа НЭ-ийн эмч мэргэжилтнүүдэд ТТӨ-ий тандалт, урьдчилан сэргийлэлт, дэгдэлтийн үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээний талаар сургалт хийв.


Зураг 1. Эрүүл мэндийн газрын Зооноз, халдварт өвчний тандалт, сэргийлэлтийн төвийн дарга Ж.Алтанцэцэгтэй уулзаж, ТТӨ-ий тандалтын талаар санал солилцож байгаа нь (Зүүн гар талаас ТҮН-ийн халдвар судлагч их эмч Д.Оюунгэрэл, Ж.Алтанцэцэг, ТҮН-ийн дарга А.Бурмаа)

Дэлгэрэнгүй...
 
2016/2017 оны томуугийн улирал өмнөх томуугийн улиралтай харьцуулахад илүү хүндрэл ихтэй байна
Бичсэн Д.Оюунгэрэл   
Пүрэв, 2017 оны 01 сарын 26

Калифорни мужийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд 2016/2017 оны томуугийн улирал өнгөрсөн оны томуугийн улиралтай харьцуулахад илүү хүндрэл ихтэй байгаа талаар мэдээллээ. 2016/2017 оны томуугийн улирал ихэлснээс хойш тус мужид 65 болон түүнээс дээш насны 14 хүн томуугийн шалтгаантай нас бараад байгаа ба өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдлоор их байна. 2009 оны томуугийн цартахлыг эс тооцвол тус томуугийн улиралд эмнэлэгт хандан үйлчлүүлж байгаа иргэд өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад харьцангуй өндөр байна.

2016/2017 оны томуугийн улирал ихэлснээс хойш Калифорни мужид томуугийн 83 дэгдэлт бүртгэгдэж, өмнөх жилүүдтэй харьцуулахад 2 дахин их байна. Энэ нь уг томуугийн улирал хүндрэл ихтэй явагдаж байгааг харуулж байгааг илтгэж байгаа нэг том үзүүлэлт юм.

Томуугийн улиралд дунджаар нийт шинжилсэн сорьцны 20-30 хувьд томуугийн вирүс эерэг тодорхойлогддог бол энэ томуугийн улиралд 39%-д хүрээд байна.

Хүн амын дунд томуугийн A (H3N2) вирүс идэвхтэй эргэлтэнд байгаа ба өндөр настай хүмүүст илүү хүнд өвчлөлийг үүсгэдэг онцлогтой.

Лос-Анжелес хотын Нийгмийн эрүүл мэндийн газрын эмч Бенжамин “Томуугийн улирал эхэлсэн хэдий ч томуугийн вакцин хийлгэхэд оройтоогүй байгаа, та яг одоо томуугийн вакциндаа хамрагдаарай. Хэрэв та болон танай гэр бүлийн хэн нэгэн өвдсөн бол сургууль, цэцэрлэг, ажилдаа явалгүй гэртээ үлдэх, гараа байнга савандаж угаах, амны хаалт хэрэглэх зэрэг энгийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх нь өөрөө халдвар авах, бусдад халдвар тараахаас урьдчилан сэргийлэхэд өндөр үр дүнтэй байдаг” хэмээн ард иргэдэд мэдээлэл хийсэн байна.

Эх үүсвэр: http://www.inquisitr.com/3908951/2016-2017-flu-season-health-experts-expect-more-severe-influenza-cases-than-last-year/

 
Өвөрхангай аймагт томуугийн харуулдан тандалтын нэгжүүдэд хийсэн дэмжлэгт хяналт хийлээ
Бичсэн Ч.Мөнхцэцэг   
Даваа, 2017 оны 01 сарын 23

“Томуугийн тандалтын сүлжээ бэхжүүлэн хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд батлагдсан удирдамжийн дагуу ХӨСҮТ-ийн тархвар судлаач их эмч, Анагаах ухааны доктор Ч.Мөнхцэцэг, ХӨСҮТ-ийн Амьсгалын замын халдварын тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор С.Ундармаа нарын бүрэлдэхүүнтэй баг томуугийн харуулдан тандалтын дэмжлэгт хяналт хийлээ.


Зураг 1. ЭМГ-ын дарга Д.Шиваанүрдэвд ажлын удирдамж танилцуулж байгаа нь


Зураг 2. ЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга М.Золзаяа

Дэлгэрэнгүй...
 
Баянхонгор аймагт томуугийн харуулдан тандалтын нэгжүүдэд хийсэн дэмжлэгт хяналт хийлээ
Бичсэн Ч.Мөнхцэцэг   
Даваа, 2017 оны 01 сарын 23

“Томуугийн тандалтын сүлжээ бэхжүүлэн хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд батлагдсан удирдамжийн дагуу ХӨСҮТ-ийн тархвар судлаач их эмч, Анагаах ухааны доктор Ч.Мөнхцэцэг, ХӨСҮТ-ийн Амьсгалын замын халдварын тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор С.Ундармаа нарын бүрэлдэхүүнтэй баг томуугийн харуулдан тандалтын дэмжлэгт хяналт хийлээ.


Зураг 1. ЭМГ-ын дарга В.Нарантуяад ажлын удирдамж танилцуулж байгаа нь


Зураг 2. Нэгдсэн эмнэлгийн дарга Н.Баттогтох, орлогч дарга Ч.Жавзан, чанарын менежер Л.Батцэцэг нар

Дэлгэрэнгүй...
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 26 - 30 - 497

ТАРХАЛТ

ЗӨВЛӨГӨӨ

Тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterөнөөдөр234
mod_vvisit_counterөчигдөр686
mod_vvisit_counterэнэ 7 хоногт2687
mod_vvisit_counterэнэ сард12477
mod_vvisit_counterбүгд1145991

Одоо сүлжээнд