Skip to content
НүүрБидний тухайТомуугийн тандалтЦар тахлын бэлэн байдалМэдээТҮЗСудалгаа, шинжилгээТодорхойлолтуудЗөвлөлгөөХолбоо барих

Хайлт

Нэвтрэх Хэсэг






Нууц үгээ алдсан уу?


 Манай мэдээг ашиглахдаа Томуугийн Үндэсний Төвийн вэб-сайтаас (www.flu.mn) авсан тухайгаа ишлэл хийж байхыг хүсэе.

Томуугийн Үндэсний Төв

Та энэ цэсэнд: Нүүр

Томуугийн харуулдан тандалтын нэгжүүдтэй ээлжит теле хурлыг зохион байгууллаа.
Бичсэн А.Бурмаа   
Бямба, 2018 оны 01 сарын 13

15 аймгийн амбулатори болон эмнэлэгт суурилсан томуугийн харуулдан тандалтын нэгжүүдтэй хийдэг ээлжит хурлыг 2018 оны 1 дүгээр сарын 10-ний өдрийн 14:00-15:00 цагт Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран зохион байгууллаа. Хуралд Архангай, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд, эмч, мэргэжилтнүүд оролцож, ХӨСҮТ, ТҮТ-өөс Томуугийн үндэсний нэгжийн дарга А.Бурмаа, Вирүс судлалын лабораторийн вирүс судлаач Ц.Наранзул, ЭХЭМҮТ-өөс Уушгины эмгэг судлалын тасгийн эрхлэгч Солонго ахлагчтай эмч нарын баг ТТӨ-ий өвчлөлийн байдал, вирүс судлалын тандалтын мэдээ, эмнэлзүйн менежментийн талаар мэдээлэл хийж, сонирхсон асуултуудад хариулт өглөө.


Зураг 1. Аймгууд теле-хуралд оролцож байгаа байдал

Дэлгэрэнгүй...
 
ДЭМБ: Томуугийн 2 долоо хоног тутам шинэчлэгддэг мэдээ: №305
Бичсэн Д.Оюунгэрэл   
Ням, 2018 оны 01 сарын 07

Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын сэрүүн бүсийн орнуудад томуугийн идэвхжил нэмэгдэж, дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагасын сэрүүн бүсийн улс орнуудад томуугийн идэвхжил буурч, улирал хоорондын түвшинд хүрсэн байна. Төв Америк, Карибийн улс орнуудад томуугийн идэвхжил бага түвшинд байна. Дэлхий дахинд томуугийн А (H3N2) болон В вирүс давхар эргэлтэнд байна.

  • Хойд Америкийн улс орнуудад томуугийн идэвхжил нэмэгдсэн, томуугийн A (H3N2) вирүс давамгайлан хүн амын дунд эргэлтэнд байна.
  • Европын орнуудад томуугийн идэвхжил өмнөх долоо хоногуудтай харьцуулахад нэмэгдсэн, томуугийн В вирүс давамгайлж, А (H3N2) вирүс давхар эргэлтэнд байна.
  • Баруун Азийнн улс орнуудад томуугийн идэвхжил эрс нэмэгдсэн, томуугийн A (H1N1)pdm09 вирүс давамгайлан эргэлтэнд байна.
  • Зүүн Азийн улс орнуудад томуугийн идэвхжил бага түвшинд байна. Хятадын хойд хэсгийн улс орнуудад томуу, томуу төст өвчний идэвхжил нэмэгдсэн, томуугийн B Yamagata-lineage вирүс хүн амын дунд давамгайлан эргэлтэнд байна.
  • Зүүн Өмнөд Азийн улс орнуудад томуугийн идэвхжил бага байна.
  • Өмнөд Азийн улс орнуудад томуугийн идэвхжил бага түвшинд байна. Энэтхэг улсад томуугийн А (H3N2) болон A (H1N1)pdm09 вирүс хүн амын дунд эргэлтэнд байгаа бол Иран улсад улирлын томуугийн бүх хэвшинжийн вирүс эргэлтэнд байна.
  • Хойд Африкийн улс орнуудад томуугийн идэвхжил бага түвшинд байгаа боловч сүүлийн долоо хоногуудад Тунис улсад томуугийн A (H1N1)pdm09 вирүсийн идэвхжил нэмэгдсэн байна.
  • Баруун Африкийн Буркина Фасо, Гана болон Сьерра-Леон улсад томуугийн A (H1N1)pdm09 вирүс давамгайлан хүн амын дунд эргэлтэнд байна. Төв Африкийн улс болох Камерунд томуугийн А вирүсийн алаг цоог дэгдэлт бүртгэдэж байна. Зүүн Африкийн Мозамбик, Мадагаскар улсад томуугийн B болон А (H3N2) вирүс хүн амын дунд эргэлтэнд байна.
  • Карибийн болон Төв Америкийн улс орнуудад томуу болон амьсгалын замын халдварын вирүсүүдийн идэвхжил бага түвшинд, RSV вирүсийн идэвхжил зарим орнуудад өндөр түвшинд байна.
  • Өмнөд Америкийн халуун бүсийн улс орнуудад томуу болон RSV-ийн идэвхжил бага түвшинд байна.
  • FluNet-ийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 10-ныг хүртэлх мэдээгээр 106 орны ТҮТ-үүдийн шинжилсэн нийт сорьцны 9,579 (62.4%)-д томуугийн A, 5,765 (37.6%)-д томуугийн B вирүс эерэг тодорхойлогдсон байна. Томуугийн A вирүсийн 1,596 (30.1%)-д томуугийн A (H1N1)pdm09, 3,698 (69.9%)-д томуугийн A (H3N2) эерэг гарсан байна. В вирүсийн 2,640 (85.2%) нь В-Yamagata lineage, 460 (14.8%) B-Victoria lineage-д хамаарагдсан байна.

Эх үүсвэр: http://www.who.int/influenza/surveillance_monitoring/updates/latest_update_GIP_surveillance/en/

 
Вирүс судлалын тандалт, судалгааны дүнгээс
Бичсэн Ц.Наранзул   
Ням, 2018 оны 01 сарын 07

Монгол улсын хүн амын дунд томуугийн A(H3N2), В хэвшинжийн вирүс, амьсгалын замын синцитиаль вирүс(RSV) зэрэгцэн томуу, томуу төст өвчин(ТТӨ), амьсгалын замын цочмог хүнд халдвар(АЗЦХХ)ын зонхилох шалтгаан болж байна. 2017 оны 40-52 дахь долоо хоногт ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораторит УБ хот болон аймгуудын эмнэлгүүдэд ТТӨ, АЗЦХХ-тай үйлчлүүлэгчдээс цуглуулсан хамар залгиурын арчдас 1630 сорьцонд амьсгалын замд цочмог халдвар үүсгэгч 19 төрлийн вирүсийн өвөрмөц геном илрүүлэх ПГУ шинжилгээ хийхэд 446(27.4%) сорьцонд вирүс илрэв. Үүний 49(11.0%)-д нь томуугийн A(H3N2), 95(21.3%)-д нь В хэвшинжийн вирүс, 143(32.1%)-д нь амьсгалын замын синцитиаль вирүс, 47(10.5%)-д Коронавирүс, 46(10.3%)-д Риновирүс, 35(7.8%)-д Иж томуу, 12(2.7%)-д Бокавирүс, 9(2.0%)-д Аденовирүс, 7(1.5%)-д Энтеровирүс, 3(0.7%)-д Хүний метапневмовирүс тус тус эерэг байв. Үүсгэгчийн хөдлөл зүйг долоо хоногоор Зураг 1-д харуулав.


Зураг 1. 2017 оны 40-52 дугаар долоо хоногт амьсгалын замын цочмог халдвар үүсгэгч вирүсийн тархалт(7 хоногоор)

Дэлгэрэнгүй...
 
Явцын үнэлгээний хурал зохион байгуулагдлаа
Бичсэн Д.Оюунгэрэл, А.Бурмаа   
Ням, 2018 оны 01 сарын 07

Жил бүр томуу, томуу төст өвчний дэгдэлт болж нийгэм, эдийн засагт томоохон дарамтыг учруулж байдаг билээ. Томуугийн эсрэг вакцинжуулалтыг зохион байгуулж, эрсдэлтэй бүлгийн хүн ам, нэн ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүдийг томуугийн вакцинд хамруулах нь өвчлөл, эндэгдлийг бууруулах, цаашилбал эрүүл мэндийн байгууллагын ачааллыг багасгах өндөр ач холбогдолтой байдаг. 2017/2018 оны томуугийн улиралд АНУ-ын ӨХСТ-ийн хамтын ажиллагааны хүрээнд “Даян дэлхийн эрүүл мэндийн төлөө байгууллага”-тай гэрээ байгуулан 175,000 хүн тун томуугийн вакциныг үнэ төлбөргүй авч эрсдэлт бүлгийн хүн амыг дархлаажуулсан билээ. Энэ улиралд АНУ-д генийн инженерийн аргачлалаар үйлдвэрлэгдсэн, өндөгний уураг агуулаагүй, маш сайн цэвэршүүлсэн Флүблок (Flublok) вакцинаар 7,000 гаруй жирэмсэн эмэгтэйг дархлаажуулсан. Манай улс ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд томуугийн вакцинжуулалтын дараах урвал, төрсний дараах үр дүнг үнэлсэн тандалтыг хийж байгаагүй тултандалтыг явуулснаар томуугийн хүндрэлээс сэргийлэх, бага насны хүүхдийн нас баралтыг бууруулахад гарах үр дүнчухал ач холбогдолтой юм.

Энэхүү өргөтгөсөн тандалтыг 2017 оны 11 дүгээр сараас эхлэн Улаанбаатар хотын томуугийн харуулдан тандалтын нэгжүүдийн23 өрхийн эрүүл мэндийн төв, Өмнөговь, Дархан-Уул, Дорнод аймгийн 13 өрхийн эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг дээр суурилан зохион байгуулж эхэлсэн. Тандалтын явцын үнэлгээний хурал “Континентал” зочид буудлын хурлын зааланд 2017 оны 12 дугаар 28-ны өдөр зохион байгуулагдаж,нэгжүүдийн 60 гаруй мэргэжилтэн оролцож, хийж буй тандалтын үйл ажиллагаагаа танилцуулж, мэдээлэл хийлээ. Хурлын үеэр Томуугийн үндэсний нэгжийн дарга А.Бурмаа 2017/2018 оны томуугийн эсрэг вакцинжуулалтын бодлого, дүнгийн талаар, халдвар судлагч их эмч Д.Оюунгэрэл тандалтын явцын дүнг танилцуулсан бол Вирүс судлалын лабораторын вирүслогич эмч Ц.Наранзул сорьц авах, хадгалах, тээвэрлэх аргачлалын талаар хичээл заалаа.

Дэлгэрэнгүй...
 
Энэтхэг улсын Карнатака мужийн Бенгаль хот дахь шувууны томуугийн түгшүүр
Бичсэн Д.Оюунгэрэл, А.Бурмаа   
Ням, 2018 оны 01 сарын 07

Бенгаль хот: 2017 оны 12 дугаар сарын 29-нд шувууны томуугийн сэжигтэй 8 тахиа үхсэн бөгөөд үүний дараа 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн Карнатака мужийн Эрүүл мэнд, өрхийн халамжийн газраас тухайн газар нутагт шувууны томуугийн H5N1 вирүсийн тархалтыг сэргийлэх компанит ажлыг эхлүүлсэн талаар мэдээлэл хийлээ.

Үхсэн шувуудаас авсан сорьцийг Мадхья Прадеш мужийн Бапал хот дахь Малын аюулгүй байдлын үндэсний хүрээлэн рүү шувууны томуугийн H5N1 вирүсийг баталгаажуулахаар илгээснийг Энэтхэгийн Таймс сонин мэдээлсэн байна.

2018 оны 1 дүгээр сарын 3-нд Бенгаль хотын Дашмагалли дүүргийн тахианы дэлгүүрт үхсэн тахианаас шувууны томуугийн H5N1 вирүсийн халдвар авсан байсныг баталгаажуулсны дараа 900 гаруй тахиаг устгасан байна. Үхсэн тахианы махыг 12 дугаар сарын 28-нд Энэтхэг улсын Тамил Наду мужид тараасан байсан байна.

Бенгаль хотын захиргааны бүрэн эрхт төлөөлөгч С.Нагаражи “Энэтхэг-Азийн мэдээ, мэдээлэл” сэтгүүлд “Дашмагалли дүүргийн тахианы дэлгүүрт тахиа үхсэн болохыг 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр тогтоосон ба, сорьц авч шинжлэхэд шувууны томуугийн H5N1 вирүсийн халдвар авч үхсэн болох нь батлагдсан.” хэмээн мэдээлсэн байна. Мөн тэрээр “Хотын мал аж, ахуйн газраас үүрэг болгосны дагуу тухайн халдвартай шувуу олдсон бүс нутаг дахь 900 тахиаг устгалаа” хэмээн цохон тэмдэглэжээ.

Хотын мал аж, ахуйн газраас шувууны томуугийн халдвар тархахаас сэргийлэн Дашмагалли дүүргийн тахианы дэлгүүрийн ойролцоо 1 метрийн эргэн тойронд халдвартай бүс хэмээн үзэж хөл, хорио тогтоогоод байгаа ба 10 метрийн эргэн тойронд тандалтын бүсийг тогтоогоод байна. Тус бүсэд байрлах бүх махны дэлгүүрүүдийг хаасан байна.

Дэлгэрэнгүй...
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 16 - 20 - 538

АНХААРУУЛГА

Улирлын томуугийн идэвхжил буурч байна.

ТАРХАЛТ

ЗӨВЛӨГӨӨ

Зар

ЗАРЛАЛ 001

Томуу, томуу-төст өвчнөөс сэргийлэх, эмчлэх үйлдэлтэй эм, ариутгалын бодисийн ухуулга сурталчилгааны материалын зарлалыг манай вэб-сайт үнэ төлбөргүйгээр байршуулна

 

ХҮЛЦЭЛ ӨЧЬЕ
Томуугийн Үндэсний Төвийн вэб хуудас сүүлийн 2 долоо хоног техникийн саатлын улмаас ажиллаагүй тул эрхэм хамтрагч, вэб-д идэвхтэй хандагсдаасаа хүлцэл өчье. ТҮТ

Тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterөнөөдөр661
mod_vvisit_counterөчигдөр922
mod_vvisit_counterэнэ 7 хоногт1583
mod_vvisit_counterэнэ сард14616
mod_vvisit_counterбүгд1374269

Одоо сүлжээнд