National Influenza Center of Mongolia, Томуугийн Үндэсний төв - Нүүр Skip to content
НүүрБидний тухайТомуугийн тандалтЦар тахлын бэлэн байдалМэдээТҮЗСудалгаа, шинжилгээТодорхойлолтуудЗөвлөлгөөХолбоо барих

Хайлт

Нэвтрэх Хэсэг






Нууц үгээ алдсан уу?


 Манай мэдээг ашиглахдаа Томуугийн Үндэсний Төвийн вэб-сайтаас (www.flu.mn) авсан тухайгаа ишлэл хийж байхыг хүсэе.

Томуугийн Үндэсний Төв

Та энэ цэсэнд: Нүүр

Тандалтын мэдээ - 2018 оны 12 дах 7 хоног (2018 оны 3 сарын 19-25 хүртэл)
Бичсэн А.Бурмаа, Б.Дармаа, Б.Ганцоож, Д.Оюунгэрэл, Б.Цэрэндулам   
Даваа, 2018 оны 04 сарын 02

1. Өвчлөлийн тандалт

1.1. ТТӨ-ий амбулаторын өвчлөл


Зураг 1.1.1. Улсын хэмжээнд

Дэлгэрэнгүй...
 
"Томуугийн A(H7N9) вирүст халдварын илрүүлэг, хариу арга хэмжээ" салбар хоорондын дасгал сургуулилт
Бичсэн Д.Оюунгэрэл   
Мягмар, 2018 оны 03 сарын 27

2018 оны 3 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Халдварт өвчин судлалын үндэсний төв, Мал Эмнэлгийн Хүрээлэнгийн мэргэжилтнүүдийн баг Өмнөговь аймагт "Томуугийн A (H7N9) вирүст халдварын илрүүлэг, хариу арга хэмжээ" сэдэвт салбар хоорондын дасгал сургуулилалтыг АНУ-ын Өвчний Хяналт Сэргийлэлтийн Төв (ӨХСТ)-ийн санхүүжилтээр амжилттай зохион байгуулав. Сургалтанд АНУ-ын ӨХСТ-өөс боловсруулж, уг вирүст халдвар бүртгэгдээгүй улс орнуудад хэрэглэхийг зөвлөмж болгосон сургалтын материалыг ашиглаж, A (H7N9) вирүст халдварын эпидемиологийн тандалт, эмнэлзүйн менежмент, халдвар хяналт, эрсдлийн үнэлгээ сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлж, ярилцлага, ширээний дасгал сургуулилт хийлээ. Сургалтанд аймгийн Засаг даргын тамгын газар, Хилийн мэргэжлийн хяналтын газар, Мэргэжлийн хяналтын газар, Зоонозын өвчин судлалын төв, Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Мал эмнэлэг, Онцгой байдлын ерөнхий газрын 30 гаруй мэргэжилтнүүд оролцлоо (Зураг 2).

Сургалтын эхний өдөр ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах журам, Монгол Улсын Шадар Сайдын 2017 оны 8 тоот тушаалыг танилцуулж, ХӨСҮТ, Мал Эмнэлгийн Хүрээлэнгийн мэргэжилтнүүд томуугийн A (H7N9) вирүсийн шинж төрх, шувууны томуугийн A(H7N9) халдварын үед сорьц цуглуулах, хадгалах, тээвэрлэх, биоаюулгүй ажиллагаа, шувууны томуу өвчний дэлхий дахины болон бүс нутгийн өнөөгийн нөхцөл байдал, шувууны томуу өвчин, тандалт, судалгааны сүүлийн 3 жилийн тойм, шувууны томуугийн HxNy вирүст хүний халдварын тандалт судалгаа, шуурхай хариу арга хэмжээ авах баг, томуугийн А хэвшинжийн шинэ вирүст халдварын эмнэл зүй, оношилгоо, эмчилгээ, эмийн ба эмийн бус сэргийлэлт, эмнэлгийн тусламжинд халдварын сэргийлэлт, хяналт, болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн эрсдэлийн үнэлгээг хэрхэн хийх зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж томуугийн шинэ вирүсийн хүний халдвар ба шувууны томуугийн дэгдэлтийн үед орон нутагт тулгарч болох бэрхшээлүүд, шийдвэрлэх арга зам, салбар хоорондын мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааны талаар ярилцлага өрнүүллээ.


Зураг 1. Сургалтыг нээж аймгийн ЭМГ-ийн дарга (зүүн гар талаас) Ц.Өнөржаргал, ХӨСҮТ, ХӨТСА-ны дарга А.Амбасэлмаа, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ү.Энхцацрал, ХӨСҮТ, ВСЛ-ийн эрхлэгч Б.Дармаа нар үг хэлэв.

Дэлгэрэнгүй...
 
ДЭМБ: Томуугийн 2 долоо хоног тутам шинэчлэгддэг мэдээ: №311
Бичсэн Д.Оюунгэрэл   
Бямба, 2018 оны 03 сарын 24

Томуугийн идэвхжил Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын сэрүүн бүсийн улс орнуудад өндөр түвшинд хүрч зарим улс орнуудад оргил үедээ хүрсэн байна. Дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагасын сэрүүн бүсийн улс орнуудад буурч, улирал хоорондын түвшинд байна. Дэлхий дахинд томуугийн А вирүс хүн амын дунд давамгайлан орчилдож байна. FluNet-ийн 2018 оны 3 дугаар сарын 4-нөөс 19-нийг хүртэлх мэдээгээр 111 орны ТҮТ-үүдийн шинжилсэн нийт сорьцны 72,543 сорьцонд томуугийн вирүс эерэг тодорхойлогдсон байна. Нийт эерэг сорьцны 32,650 (45%)-д томуугийн A, 39,893 (55%)-д томуугийн B вирүс эерэг тодорхойлогдсон байна. Томуугийн A вирүсийн 7,350 (60.4%)-д томуугийн A (H1N1)pdm09, 4.817 (39.6%)-д томуугийн A (H3N2) эерэг гарсан байна. В вирүсийн 4,820 (94.7%) нь В-Yamagata lineage, 269 (5.3%) B-Victoria lineage-д хамаарагдсан байна.

Эх үүсвэр: http://www.who.int/influenza/surveillance_monitoring/updates/2018_03_19_surveillance_update_311.pdf?ua=1

 
2018/2019 онд хэрэглэх томуугийн вакцины найрлагыг ДЭМБ зөвлөмж болголоо
Бичсэн Ц.Наранзул   
Лхагва, 2018 оны 02 сарын 28

2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр ДЭМБ-ын томуугийн экспертүүдийн зөвлөлдөх уулзалт болж 2018/2019 онд дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын орнуудад хэрэглэх томуугийн вакцины найрлаганд орох омгуудыг сонгон зарлалаа.

2018/2019 оны томуугийн улиралд хэрэглэх 4-н цэнт вакцины найрлаганд :

  • A/Michigan/45/2015 (H1N1)pdm09-төст омог;
  • A/Singapore/INFIMH-16-0019/ 2016 (H3N2)- төст омог;
  • B/Colorado/06/2017- төст омог (B/Victoria/2/87 хувилбар);
  • B/Phuket/3073/2013- төст омог (B/Yamagata/16/88 хувилбар).

Харин томуугийн 3-н цэнт вакцины найрлаганд B/Colorado/06/2017- төст B/Victoria/2/87 хувилбар вирүсийн омгийг оруулахыг зөвлөмж болгожээ. Мэдээллийн эх сурвалжийг бүрэн эхээр нь дараахи вэбсайтаас унших боломжтой: http://www.who.int/influenza/ vaccines/virus/ recommendations/2018_19_north/ en/

Мөн амьтнаас хүнд дамжин халдвар үүсгэж байгаа томуугийн вирүсийн шинж төрх, цар тахлын вакцины омгийн сонголт, үйлдвэлэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл ДЭМБ-ын вэбсайтад шинэчилэгдэн хэвлэгдсэн байна: http://www.who.int/influenza/ vaccines/virus/ characteristics_virus_ vaccines/en/

 
Шувууны томуугийн A (H7N4) вирүст хүний халдварын тохиолдол – БНХАУ
Бичсэн Д.Оюунгэрэл   
Лхагва, 2018 оны 02 сарын 21

Хонг-Конг улсын Эрүүл мэндийн газрын Эрүүл мэнд хамгааллын төвөөс 2018 оны 2 дугаар сарын 14-ны өдөр Хятад улсын Эрүүл мэнд, Гэр бүл төлөвлөлтийн хороо (ЭМГБТХ)-ноос шувууны томуугийн A (H7N4) вирүст хүний халдварын анхны тохиолдлыг мэдээллээ. Тус тохиолдол нь дэлхийд анх удаа бүртгэгдэж байгаа ба 68 настай, эмэгтэй, Зянсу мужийн Чангзоу хотын Лияанг тосгоны оршин суугч юм байна. Тэрээр 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 2 дугаар сарын 22-ны өдөр биеийн байдал сайжран эмнэлгээс гарсан ба шувууны томуугийн H7N4 вирүс 2018 оны 10-наас 14-ний өдрүүдэд батлагдсан байна. Тохиолдол нь эмнэлзүйн шинж тэмдэг эхлэхээс өмнө тэжээвэр шувуутай хавьтал болсон байна. Түүний ойрын хавьтлуудад эмнэлзүйн тандалтын хугацаанд ямар нэг шинж тэмдэг илрээгүй байна.

Хятадын ӨХСТ-өөс тухайн вирүсийн ген нь шувууны эд эрхтнүүдэд хийсэн шинжилгээнд тодорхойлогдсон хэмээн мэдээллээ. Мөн “Одоогоор улирлын томуугийн дэгдэлт болж байгаа тул шувууны томуугийн вирүсийн идэвхжил өндөр байх магадлалтай байна. Иргэд Хятад улс болон халдварын голомттой бүс нутгуудад аялахаар бол амьд шувууны зах, фирмүүдээр аль болох зорчихгүй байх хэрэгтэй. Хэрэв таны хамаатан садангаас гэртээ шувуу тэжээдэг айл байвал шувуу болон шувууны биологийн шингэнээр бохирлогдсон эд зүйлст аль болох хүрэхгүй байх, шувуу байрлах талбайд очихгүй байх, мөн хувийн болон гарын ариун цэврийг маш сайн сахих хэрэгтэй” хэмээн зөвлөлөө. Хэрэв аялагчид өөрийн эх орондоо буцаж очсоны дараа халуурах, ханиалгах зэрэг амьсгалын замын халдварын шинж тэмдэг илэрвэл харьяа эрүүл мэндийн байгууллагадаа яаралтай хандахыг давхар сануулсан байна.

Одоогоор Хонг-Конг улсын Эрүүл мэндийн газрын Эрүүл мэнд хамгааллын төв Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран тандалт судалгааг үргэлжлүүлэн хийж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр үзнэ үү: https://www.promedmail.org/

 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 1 - 5 - 536

АНХААРУУЛГА

Улирлын томуугийн идэвхжил буурч байна.

ТАРХАЛТ

ЗӨВЛӨГӨӨ

Зар

ЗАРЛАЛ 001

Томуу, томуу-төст өвчнөөс сэргийлэх, эмчлэх үйлдэлтэй эм, ариутгалын бодисийн ухуулга сурталчилгааны материалын зарлалыг манай вэб-сайт үнэ төлбөргүйгээр байршуулна

 

ХҮЛЦЭЛ ӨЧЬЕ
Томуугийн Үндэсний Төвийн вэб хуудас сүүлийн 2 долоо хоног техникийн саатлын улмаас ажиллаагүй тул эрхэм хамтрагч, вэб-д идэвхтэй хандагсдаасаа хүлцэл өчье. ТҮТ

Тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterөнөөдөр290
mod_vvisit_counterөчигдөр572
mod_vvisit_counterэнэ 7 хоногт862
mod_vvisit_counterэнэ сард13551
mod_vvisit_counterбүгд1273466

Одоо сүлжээнд