Skip to content
НүүрБидний тухайТомуугийн тандалтЦар тахлын бэлэн байдалМэдээТҮЗСудалгаа, шинжилгээТодорхойлолтуудЗөвлөлгөөХолбоо барих

Хайлт

Нэвтрэх Хэсэг






Нууц үгээ алдсан уу?


 Манай мэдээг ашиглахдаа Томуугийн Үндэсний Төвийн вэб-сайтаас (www.flu.mn) авсан тухайгаа ишлэл хийж байхыг хүсэе.

Томуугийн Үндэсний Төв

Та энэ цэсэнд: Нүүр

“АЗЦХ үүсгэгчдийг илрүүлэх БХ-ПГУ-ын шинжилгээний арга техник” сэдэвт сургалт боллоо | Хэвлэх |  И-мэйл
Бичсэн Б.Дармаа   
Пүрэв, 2018 оны 10 сарын 04

2018 оны 09 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд “Амьсгалын замын цочмог халдвар үүсгэгчдийг илрүүлэх бодит-хугацааны полимеразын гинжин урвалын шинжилгээний арга техник” сэдэвт 1,5 багц цагийн сургалт ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораторит зохион байгуулагдлаа. Сургалтанд ХӨСҮТ-ийн вирүс судлал, Клиник биохими, БЗДХ-ын лаборатори, Ховд, Дорнод, Орхон аймгийн БОЭТ, Дархан-Уул аймгийн НЭ-ийн лаборатори, ЗӨСҮТ, ЭХЭМҮТ-ийн лабораторийн эмч, судлаачид, лаборант нар нийт 20 хүн хамрагдлаа (Зураг 1). Сургалтын эхэнд ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, ДЭМБ-ын халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа, ЭМЯ-ны Шуурхай Удирдлагын Газрын мэргэжилтэн С.Амарзаяа, Япон улсын ХӨҮХ-гийн Томуугийн Вирүсийн Судалгааны Төвийн ахлах судлаач Мина Накаучи нар нээж үг хэллээ (Зураг 2). Сургалт лекц болон лабораторийн дадлага ажил хосолсон байдлаар явагдав. ХӨСҮТ-ийн вирүс лабораторийн эрхлэгч АУ-ы доктор Б.Дармаа “2017/2018 онд ТТӨ-ний лабораторийн тандалтын дүн, салбар лабораториудын хамтын ажиллагаа”, ХӨСҮТ-ийн вирүс судлалч АУ-ы магистр Ч.Хишигмөнх “Монголд 2017-2018 онд хийгдсэн амьсгалын замын синциталь вирүсийн тандалт судалгаа”, Япон улсын ХӨҮХ-гийн ахлах судлаач, доктор Мина Накаучи “Эмгэг төрүүлэгч вирүсийн оношилгоо”, “Стандарт ажиллагааны аргачлал”, “Нуклейн хүчил олшруулах шинжилгээний явцад бохирдлоос сэргийлэх арга хэмжээ”, ХӨСҮТ-ийн вирүс судлалч АУ-ы магистр Ц.Наранзул “Вирүс судлалын лабораторийн чанарын дотоод хяналтын зарим асуудалд” сэдвээр тус тус лекц уншиж манай мэргэжилтнүүдийн мэдлэгт хувь нэмэр орууллаа.

Доктор Мина Накаучи, ХӨСҮТ-ийн вирүс судлалч Н.Баясгалан, Ц.Наранзул нар оролцогчидод зориулж томуугийн А ба В хэвшинжийн вирүсийн өвөрмөц ген илрүүлэх бодит хугацааны полимеразын гинжин урвалын шинжилгээний арга техник эзэмшүүлэх дадлага сургалтыг амжилттай зохион байгууллаа (Зураг 3-6). Энэ удаагийн сургалт нь бх ПГУ-ын шинжилгээний арга техник эзэмшүүлэхээс гадна вирүс судлалын лабораторийн чанарын дотоод хяналтыг сайжруулах тал дээр түлхүү анхаарч ажилласнаараа өмнөх сургалтуудаас өвөрмөц давуу талтай боллоо.


Зураг 1. “Амьсгалын замын цочмог халдвар үүсгэгчдийг илрүүлэх бх-ПГУ шинжилгээний арга техник” сургалтанд оролцогчид зохион байгуурагчдын хамт


Зураг 2. Сургалтын нээлтийн үеэр


Зураг 3. Доктор Мина Накаучи оролцогчидод лекц уншиж байх үеэр


Зураг 4. Вирүсийн нуклейн хүчил ялгах дадлага сургалтын үеэр оролцогчид сургагч багш нарын хамт (1-р груп).


Зураг 5. Вирүсийн нуклейн хүчил ялгах дадлага сургалтын үеэр оролцогчид сургагч багш нарын хамт (2-р груп).


Зураг 6. Сургалтанд оролцогчидод сертификат гардуулах үеэр.

 
Өмнөх >

АНХААРУУЛГА

Улирлын томуугийн идэвхжил буурч байна.

ТАРХАЛТ

ЗӨВЛӨГӨӨ

Зар

ЗАРЛАЛ 001

Томуу, томуу-төст өвчнөөс сэргийлэх, эмчлэх үйлдэлтэй эм, ариутгалын бодисийн ухуулга сурталчилгааны материалын зарлалыг манай вэб-сайт үнэ төлбөргүйгээр байршуулна

 

ХҮЛЦЭЛ ӨЧЬЕ
Томуугийн Үндэсний Төвийн вэб хуудас сүүлийн 2 долоо хоног техникийн саатлын улмаас ажиллаагүй тул эрхэм хамтрагч, вэб-д идэвхтэй хандагсдаасаа хүлцэл өчье. ТҮТ

Тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterөнөөдөр683
mod_vvisit_counterөчигдөр922
mod_vvisit_counterэнэ 7 хоногт1605
mod_vvisit_counterэнэ сард14638
mod_vvisit_counterбүгд1374292

Одоо сүлжээнд