National Influenza Center of Mongolia, Томуугийн Үндэсний төв - Шувууны томуугийн A (H7N9) вирүст хүний халдварын тохиолдол – БНХАУ Skip to content
НүүрБидний тухайТомуугийн тандалтЦар тахлын бэлэн байдалМэдээТҮЗСудалгаа, шинжилгээТодорхойлолтуудЗөвлөлгөөХолбоо барих

Хайлт

Нэвтрэх Хэсэг






Нууц үгээ алдсан уу?


 Манай мэдээг ашиглахдаа Томуугийн Үндэсний Төвийн вэб-сайтаас (www.flu.mn) авсан тухайгаа ишлэл хийж байхыг хүсэе.

Томуугийн Үндэсний Төв

Та энэ цэсэнд: Нүүр

Шувууны томуугийн A (H7N9) вирүст хүний халдварын тохиолдол – БНХАУ | Хэвлэх |  И-мэйл
Бичсэн Д.Оюунгэрэл   
Лхагва, 2018 оны 02 сарын 21

2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Хятад улсын Эрүүл мэнд, Гэр бүл төлөвлөлтийн хороо (ЭМГБТХ)-ноос ДЭМБ-д лабораториор батлагдсан шувууны томуугийн A (H7N9) вирүст хүний халдварын 1 тохиолдлыг мэдээллээ.

Тохиолдлын тухай дэлгэрэнгүй мэдээлэл

Тохиолдол нь 72 настай, эрэгтэй, өвчний эмнэлзүйн шинж тэмдэг 2018 оны 2 дугаар сарын 3-ны өдөр эхэлсэн, 2 дугаар сарын 10-ны өдөр нас барсан байна. Тохиолдол нь амьд шувууны захтай тархвар судлалын холбогдолтой байжээ. Голомтолсон өвчлөлийн тохиолдол мэдээлэгдээгүй байна.

БНХАУ-ын засгийн газраас өмнө хийгдсэн эрсдэлийн үнэлгээ болон дэгдэлтийн нөхцөл байдал дээр тулгуурлан цаашид тус вирүст халдварын тохиолдол алаг цоог хэлбэрээр гарсаар байх болно хэмээн үнэлсэн байна.

2013 оноос хойш одоогийн байдлаар БНХАУ-д лабораториор батлагдсан шувууны томуугийн A (H7N9) вирүст хүний халдварын 1,566 тохиолдол бүртгэгдээд байна.

Нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээ

Хятад улсын засгийн газраас үндэсний болон орон нутгийн түвшинд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүнд:

  • Мужуудад халдварын хяналт, урьдчилан сэргийлэлтийн арга хэмжээг бэхжүүлэх, эрсдэлийн үнэлгээг хийх сайжруулах талаар цахим хурал хийн, мэргэжил, аргазүй, удирдлагаар ханган ажиллаж байна.
  • Шувууны зах болон бүс дамжуулан худалдаж байгаа шувууны худалдааны үйл ажиллагаан дээр эрүүл ахуйн хяналтын үйл ажиллагааг сайжруулах, бэхжүүлэх арга хэмжээг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлж байна.
  • Халдварын эх уурхайг тогтоох тандалт судлагааг хийж байна.
  • Шувууны томуугийн A (H7N9) вирүсийн хүний халдварын тохиолдлыг эрт илрүүлэх, нас баралтыг бууруулах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.
  • Олон нийтийн эрсдлийн үеийн харилцааг нэмэгдүүлж, хувь хүн өөрсдөө халдвараас хэрхэн сэргийлэх арга хэмжээний талаар мэдээллийг ард иргэдэд идэвхтэй хүргэж байна.
  • Вирүс судлалын тандалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.

ДЭМБ-аас хийсэн эрсдэлийн үнэлгээ

Эрсдэлийн үнэлгээ:

1. Шувууны томуугийн A(H7N9) вирүсийн хүний халдвар цаашид гарах хандлагатай юу? Халдвар авсан ихэнх тохиолдол халдвартай шувуутай шууд харьцах эсвэл вирүсээр бохирлогдсон орчинд хүрэлцсэн, мөн шувууны арилжаа эрхэлдэг байна. Вирүс мал, амьтан болон хүрээлэн буй орчинд нэгэнт оршиж байгаа учраас цаашид хүний халдварын тохиолдол гарсаар байна.

2. Шувууны томуугийн A(H7N9) вирүс хүнээс хүнд халдварладаг уу? Халдвар хүнээс хүнд тогтвортой дамжих байдал бага байна.

3. Жуулчдаар дамжин олон улсад тархах эрсдэл байгаа эсэх? Боломжтой. Халдвар авсан хүн олон улсаар аялсан, өөр улсад халдвар авсан болох нь батлагдаж болно. Гэвч одоогийн байдлаар тус вирүсүүд хүнээс хүнд тогтвортой дамжин халдварлаж байгаа талаар нотолгоо байхгүй байна.

ДЭМБ-аас гаргасан зөвлөмж:

1. Шаардлагагүй тохиолдолд халдвар бүртгэгдэж байгаа газар нутгаар зорчихгүй байх.

2. Аялагчид халдвар бүртгэгдсэн улс оронд байгаа тохиолдолд шувууны ферм, худалдааны газраар зорчихоос зайлсхийх, амьтан болон бохирлогдсон эд зүйлстэй шууд хүрэлцэхгүй байх, гараа тогтмол савандаж угаах, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан хоол хүнс хэрэглэх.

3. Томуугийн эпидемиологи, вирүс судлал, эмнэлзүйн тандалтыг эрчимжүүлэх, тогтмол хийх, ялангуяа одоо эргэлтэнд байгаа вирүсийг анхаарч ажиллах.

4. Томуугийн шинэ вирүсийн халдварыг ОУЭМД-ийн дагуу яаралтай бүртгэн, ДЭМБ-д шуурхай мэдээлэх.

Эх үүсвэр: IHR pocal point-ийн хаягаар ирсэн мэдээлэл

 
< Дараах   Өмнөх >

АНХААРУУЛГА

Улирлын томуугийн идэвхжил буурч байна.

ТАРХАЛТ

ЗӨВЛӨГӨӨ

Зар

ЗАРЛАЛ 001

Томуу, томуу-төст өвчнөөс сэргийлэх, эмчлэх үйлдэлтэй эм, ариутгалын бодисийн ухуулга сурталчилгааны материалын зарлалыг манай вэб-сайт үнэ төлбөргүйгээр байршуулна

 

ХҮЛЦЭЛ ӨЧЬЕ
Томуугийн Үндэсний Төвийн вэб хуудас сүүлийн 2 долоо хоног техникийн саатлын улмаас ажиллаагүй тул эрхэм хамтрагч, вэб-д идэвхтэй хандагсдаасаа хүлцэл өчье. ТҮТ

Тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterөнөөдөр825
mod_vvisit_counterөчигдөр946
mod_vvisit_counterэнэ 7 хоногт3690
mod_vvisit_counterэнэ сард15681
mod_vvisit_counterбүгд1352463

Одоо сүлжээнд