National Influenza Center of Mongolia, Томуугийн Үндэсний төв - Дорнод аймгийн Томуугийн харуулдан тандалтын нэгжүүдэд хийсэн дэмжлэгт хяналтын товч тайлан Skip to content
НүүрБидний тухайТомуугийн тандалтЦар тахлын бэлэн байдалМэдээТҮЗСудалгаа, шинжилгээТодорхойлолтуудЗөвлөлгөөХолбоо барих

Хайлт

Нэвтрэх Хэсэг






Нууц үгээ алдсан уу?


 Манай мэдээг ашиглахдаа Томуугийн Үндэсний Төвийн вэб-сайтаас (www.flu.mn) авсан тухайгаа ишлэл хийж байхыг хүсэе.

Томуугийн Үндэсний Төв

Та энэ цэсэнд: Нүүр

Дорнод аймгийн Томуугийн харуулдан тандалтын нэгжүүдэд хийсэн дэмжлэгт хяналтын товч тайлан | Хэвлэх |  И-мэйл
Бичсэн Д.Оюунгэрэл   
Пүрэв, 2018 оны 02 сарын 08

Дорнод аймгийн Томуугийн харуулдан тандалтын нэгдүгээр зэрэглэлийн нэгж болох Бүсийн оношилгооны төв, “Мянган жаргалан”, “Ягаанцээнэ”, “Асралт-Үйлс” Өрхийн эрүүл мэндийн төв дээр 2018 оны 2 дугаар сарын 29-нөөс 31-ний өдрүүдэд Томуугийн үндэсний нэгжийн халдвар судлагч их эмч Д.Оюунгэрэл, дата менежер Б.Ганцоож, Вирүс судлалын лабораторийн вирүслогич Ц.Наранзул нар ажиллаа. Дэмжлэгт хяналтын удирдамжийг Эрүүл мэндийн газрын Хүний нөөцийн менежер Я.Эрдэнэтуяа, Сүрьеэ, амьсгалын замаар дамжих халдварын тандалт хариуцсан мэргэжилтэн Б.Ганганцэцэг нарт танилцуулж, ӨЭМТ-ийн дарга, дүн бүртгэгч эмч, их эмч, сувилагч нарыг байлцуулан дэмжлэгт хяналтыг хийлээ.


Дэмжлэгт хяналтын зорилгын хүрээнд томуугийн харуулдан тандалтын нэгжүүдийн томуу, томуу төст өвчний дэгдэлтийн эсрэг зохион байгуулж буй хариу арга хэмжээтэй танилцаж, тандалтын үйл ажиллагааг үнэлэж, мэргэжил аргазүйн зөвлөмж өгсөн бол БОЭТ-ийн вирүс судлалын салбар лабораторид ПГУ-ын машинд калибровк тохиргоо хийж, үйл ажиллагааг цаашид тогтмол явуулах нөхцөлийг бүрдүүллээ. Мөн БОЭТ, ӨЭМТ-ийн эмч нараас бүрдсэн 30 гаруй мэргэжилтэнд шувууны томуугийн H7N9 вирүст хүний халдвар, түүний тандалт, томуугийн вакцинжуулалтын бодлого, сорьц авах техник, зөв хадгалалт, тээвэрлэлтийн талаар гардан сургалт зохион байгуулж, 2016/2017 оны ТХТН-үүдийн үнэлгээний дүнг танилцуулж цаашид анхаарах асуудлуудын талаар ярилцаж, санал солилцлоо.

2017/2018 оны томуугийн улиралд ТХТН-үүд нь Эрүүл мэндийн сайдын “Томуу, томуу төст өвчний харуулдан тандалтын тогтолцоог өргөжүүлэх тухай” 358 тоот тушаал, “Төлөвлөгөө батлах тухай” А/346 тоот тушаал болон “Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх, хянах ажлыг эрчижүүлэх тухай” 4 тоот албан даалгаварын дагуу хариу арга хэмжээг нарийн төлөвлөж, үе шаттайгаар шуурхай зохион байгуулан ажиллаж байна. Зохион байгуулаж буй үйл ажиллагаанаас дурьдвал өвчлөл нэмэгдсэнтэй холбоотой БОЭТ-ийн хүүхдийн тасагт 30 ор нэмэлтээр дэлгэсэн, ӨЭМТ-ийн эмч нарыг уртасгасан цагаар буюу оройны 6 цагаас 10 цаг хүртэл БОЭТ-ийн хүүхдийн тасагт ажиллуулж байна. Мөн Боловсрол, соёл урлагийн газартай хамтран хүүхдүүдийг олноор цуглуулсан урлаг соёлын арга хэмжээг түр хязгаарлан, ирцийн тандалтыг тогтмол хийж байгаа ба сургууль, цэцэрлэгийн эмч, багш нар болон эцэг эхчүүдэд зориулсан сургалтыг тогтмол хийж байна. Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай 4-5 төрлийн зурагт хуудас, гарын авлагыг боловсруулан хэвлүүлж, Хэрлэн сумын нийт 35 хүүхдийн байгууллагад 11,500 гаруй ширхгийг тараасан, орон нутгийн “Мижи”, “ТВ6” телевизүүдтэй гэрээ хийж томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвдсөн тохиолдолд гэрээр хэрхэн эмчлэх зэрэг энгийн аргуудын талаар ард иргэдэд зориулсан яриа таниулгыг тогтмол хийж байна.

Дорнод аймгийн ТХТН-үүдэд томуугийн мэдээллийн тогтолцоо бүрэн тогтмолжсон, дэгдэлтийн үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээг төлөвлөж, түүний дагуу үйл ажиллагааг зохион байгуулан ажилладаг, иргэдэд зориулсан сургалтыг тогтмол хийж хэвшсэн байна. Үйл ажиллагаа хэдий тогтмолжсон хэдий ч томуугийн мэдээллийн чанарт нэн анхаарч ажиллах, голомтолсон өвчний тохиолдлын тоог бүртгэх, сорьцийн тоог нэмэгдүүлэх, нэгжүүд дээр хувийн хамгаалах хувцас хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгаа өвчний тандалтыг эрчимжүүлэх зэрэгт анхаарч ажиллахыг зөвлөлөө.


 


 


 


 


 


 


 
< Дараах   Өмнөх >

АНХААРУУЛГА

Улирлын томуугийн идэвхжил буурч байна.

ТАРХАЛТ

ЗӨВЛӨГӨӨ

Зар

ЗАРЛАЛ 001

Томуу, томуу-төст өвчнөөс сэргийлэх, эмчлэх үйлдэлтэй эм, ариутгалын бодисийн ухуулга сурталчилгааны материалын зарлалыг манай вэб-сайт үнэ төлбөргүйгээр байршуулна

 

ХҮЛЦЭЛ ӨЧЬЕ
Томуугийн Үндэсний Төвийн вэб хуудас сүүлийн 2 долоо хоног техникийн саатлын улмаас ажиллаагүй тул эрхэм хамтрагч, вэб-д идэвхтэй хандагсдаасаа хүлцэл өчье. ТҮТ

Тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterөнөөдөр186
mod_vvisit_counterөчигдөр704
mod_vvisit_counterэнэ 7 хоногт2841
mod_vvisit_counterэнэ сард15456
mod_vvisit_counterбүгд1292310

Одоо сүлжээнд