National Influenza Center of Mongolia, Томуугийн Үндэсний төв - Вирүс судлалын тандалт, судалгааны дүнгээс Skip to content
НүүрБидний тухайТомуугийн тандалтЦар тахлын бэлэн байдалМэдээТҮЗСудалгаа, шинжилгээТодорхойлолтуудЗөвлөлгөөХолбоо барих

Хайлт

Нэвтрэх Хэсэг






Нууц үгээ алдсан уу?


 Манай мэдээг ашиглахдаа Томуугийн Үндэсний Төвийн вэб-сайтаас (www.flu.mn) авсан тухайгаа ишлэл хийж байхыг хүсэе.

Томуугийн Үндэсний Төв

Та энэ цэсэнд: Нүүр

Вирүс судлалын тандалт, судалгааны дүнгээс | Хэвлэх |  И-мэйл
Бичсэн Ц.Наранзул   
Ням, 2018 оны 01 сарын 07

Монгол улсын хүн амын дунд томуугийн A(H3N2), В хэвшинжийн вирүс, амьсгалын замын синцитиаль вирүс(RSV) зэрэгцэн томуу, томуу төст өвчин(ТТӨ), амьсгалын замын цочмог хүнд халдвар(АЗЦХХ)ын зонхилох шалтгаан болж байна. 2017 оны 40-52 дахь долоо хоногт ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораторит УБ хот болон аймгуудын эмнэлгүүдэд ТТӨ, АЗЦХХ-тай үйлчлүүлэгчдээс цуглуулсан хамар залгиурын арчдас 1630 сорьцонд амьсгалын замд цочмог халдвар үүсгэгч 19 төрлийн вирүсийн өвөрмөц геном илрүүлэх ПГУ шинжилгээ хийхэд 446(27.4%) сорьцонд вирүс илрэв. Үүний 49(11.0%)-д нь томуугийн A(H3N2), 95(21.3%)-д нь В хэвшинжийн вирүс, 143(32.1%)-д нь амьсгалын замын синцитиаль вирүс, 47(10.5%)-д Коронавирүс, 46(10.3%)-д Риновирүс, 35(7.8%)-д Иж томуу, 12(2.7%)-д Бокавирүс, 9(2.0%)-д Аденовирүс, 7(1.5%)-д Энтеровирүс, 3(0.7%)-д Хүний метапневмовирүс тус тус эерэг байв. Үүсгэгчийн хөдлөл зүйг долоо хоногоор Зураг 1-д харуулав.


Зураг 1. 2017 оны 40-52 дугаар долоо хоногт амьсгалын замын цочмог халдвар үүсгэгч вирүсийн тархалт(7 хоногоор)

2017 оны 11; 12 дугаар сард ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораторит ялгасан томуугийн зарим вирүсийг түүвэрлэн сонгож хемагглютинин(HA) генийн сиквенс хийн энэ жилийн вакцины омгуудтай харьцуулан удмын зураглалыг Зураг 2; 3-д харуулав.

2017 оны 11 дүгээр сард УБ хотын Багануур дүүрэг, Дорнод аймгийн Нэгдсэн эмнэлэгт үйлчлүүлчээс цуглуулсан хамрын арчдасд томуугийн вирүс илрүүлэх бх-ПГУ-ын шинжилгээгээр томуугийн A(H3N2) вирүс илэрч вирүсийн хемагглютинин генийн нүклеотидийн дарааллыг тогтоож, удмын холбоог тогтооход энэ жилийн вакцины A/Hong Kong/4801/2014(H3N2) омогтой ижил 3С.2а клэйдэд хамаарч байв (Зураг2).


Зураг 2. Монгол улсад өвчлөл үүсгэж байгаа томуугийн A(H3N2) дэд хэвшинжийн вирүсийн удмын холбоо.

А/Ulaanbaatar/2863/2017; А/Choibalsan/2929/2017(ген банк дугаар: EPI1129951; EPI1129952) омгийн HA генийн нүклеотидийн дарааллыг вакцины омог болон төлөөлөл омгуудтай харьцуулсан зураглал (цэнхэр өнгөөр Монголд илрүүлсэн омгуудын, улаанаар вакцины омгийн, хараар клейдийн төлөөлөл омгуудын тэмдэглэгээг хийлээ)

2017 оны 12 дугаар сард Улаанбаатар хотоос цуглуулсан сорьцноос ялгасан

B/Ulaanbaatar/2978/2017, B/Ulaanbaatar/2998/2017 омгуудын HA генийн нүклеотидийн дарааллыг тогтоож EPI1131071, EPI1131072 дугаартайгаар GISAID генбанканд байршуулав. Удмын холбоог зураглахад ДЭМБ-аас томуугийн 4 цэнт вакцины найрлаганд зөвлөмж болгосон B/Yamagata хувилбарын B/Phuket/3073/2013 омогтой ижил багц буюу 3 клэйдэд хамаарч байна (Зураг3).


Зураг 3. Монгол улсад өвчлөл үүсгэж байгаа томуугийн B хэвшинжийн вирүсийн удмын холбоо.

B/Ulaanbaatar/2978/2017, B/Ulaanbaatar/2998/2017 омгуудын HA генийн нүклеотидийн дарааллыг вакцины омог болон төлөөлөл омгуудтай харьцуулсан зураглал (цэнхэр өнгөөр Монголд илрүүлсэн омгуудыг, улаанаар вакцины омгийг, хараар клейдийн төлөөлөл омгуудыг тэмдэглэглэв)

 
< Дараах   Өмнөх >

АНХААРУУЛГА

Улирлын томуугийн идэвхжил буурч байна.

ТАРХАЛТ

ЗӨВЛӨГӨӨ

Зар

ЗАРЛАЛ 001

Томуу, томуу-төст өвчнөөс сэргийлэх, эмчлэх үйлдэлтэй эм, ариутгалын бодисийн ухуулга сурталчилгааны материалын зарлалыг манай вэб-сайт үнэ төлбөргүйгээр байршуулна

 

ХҮЛЦЭЛ ӨЧЬЕ
Томуугийн Үндэсний Төвийн вэб хуудас сүүлийн 2 долоо хоног техникийн саатлын улмаас ажиллаагүй тул эрхэм хамтрагч, вэб-д идэвхтэй хандагсдаасаа хүлцэл өчье. ТҮТ

Тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterөнөөдөр648
mod_vvisit_counterөчигдөр1349
mod_vvisit_counterэнэ 7 хоногт1997
mod_vvisit_counterэнэ сард14745
mod_vvisit_counterбүгд1325423

Одоо сүлжээнд