National Influenza Center of Mongolia, Томуугийн Үндэсний төв - Явцын үнэлгээний хурал зохион байгуулагдлаа Skip to content
НүүрБидний тухайТомуугийн тандалтЦар тахлын бэлэн байдалМэдээТҮЗСудалгаа, шинжилгээТодорхойлолтуудЗөвлөлгөөХолбоо барих

Хайлт

Нэвтрэх Хэсэг






Нууц үгээ алдсан уу?


 Манай мэдээг ашиглахдаа Томуугийн Үндэсний Төвийн вэб-сайтаас (www.flu.mn) авсан тухайгаа ишлэл хийж байхыг хүсэе.

Томуугийн Үндэсний Төв

Та энэ цэсэнд: Нүүр

Явцын үнэлгээний хурал зохион байгуулагдлаа | Хэвлэх |  И-мэйл
Бичсэн Д.Оюунгэрэл, А.Бурмаа   
Ням, 2018 оны 01 сарын 07

Жил бүр томуу, томуу төст өвчний дэгдэлт болж нийгэм, эдийн засагт томоохон дарамтыг учруулж байдаг билээ. Томуугийн эсрэг вакцинжуулалтыг зохион байгуулж, эрсдэлтэй бүлгийн хүн ам, нэн ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүдийг томуугийн вакцинд хамруулах нь өвчлөл, эндэгдлийг бууруулах, цаашилбал эрүүл мэндийн байгууллагын ачааллыг багасгах өндөр ач холбогдолтой байдаг. 2017/2018 оны томуугийн улиралд АНУ-ын ӨХСТ-ийн хамтын ажиллагааны хүрээнд “Даян дэлхийн эрүүл мэндийн төлөө байгууллага”-тай гэрээ байгуулан 175,000 хүн тун томуугийн вакциныг үнэ төлбөргүй авч эрсдэлт бүлгийн хүн амыг дархлаажуулсан билээ. Энэ улиралд АНУ-д генийн инженерийн аргачлалаар үйлдвэрлэгдсэн, өндөгний уураг агуулаагүй, маш сайн цэвэршүүлсэн Флүблок (Flublok) вакцинаар 7,000 гаруй жирэмсэн эмэгтэйг дархлаажуулсан. Манай улс ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд томуугийн вакцинжуулалтын дараах урвал, төрсний дараах үр дүнг үнэлсэн тандалтыг хийж байгаагүй тултандалтыг явуулснаар томуугийн хүндрэлээс сэргийлэх, бага насны хүүхдийн нас баралтыг бууруулахад гарах үр дүнчухал ач холбогдолтой юм.

Энэхүү өргөтгөсөн тандалтыг 2017 оны 11 дүгээр сараас эхлэн Улаанбаатар хотын томуугийн харуулдан тандалтын нэгжүүдийн23 өрхийн эрүүл мэндийн төв, Өмнөговь, Дархан-Уул, Дорнод аймгийн 13 өрхийн эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг дээр суурилан зохион байгуулж эхэлсэн. Тандалтын явцын үнэлгээний хурал “Континентал” зочид буудлын хурлын зааланд 2017 оны 12 дугаар 28-ны өдөр зохион байгуулагдаж,нэгжүүдийн 60 гаруй мэргэжилтэн оролцож, хийж буй тандалтын үйл ажиллагаагаа танилцуулж, мэдээлэл хийлээ. Хурлын үеэр Томуугийн үндэсний нэгжийн дарга А.Бурмаа 2017/2018 оны томуугийн эсрэг вакцинжуулалтын бодлого, дүнгийн талаар, халдвар судлагч их эмч Д.Оюунгэрэл тандалтын явцын дүнг танилцуулсан бол Вирүс судлалын лабораторын вирүслогич эмч Ц.Наранзул сорьц авах, хадгалах, тээвэрлэх аргачлалын талаар хичээл заалаа.


Зураг 1. “2017-2018 оны томуугийн улиралд жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд томуугийн дархлаажуулалтын дараах урвал, төрсний дараах үр дүнг үнэлэх өргөтгөсөн тандалт”-ын явцын үнэлгээний хуралд оролцогсод


Зураг 2. Вирүс судлалын лабораторын вирүс судлаачЦ.Наранзул сорьц авах, хадгалах, тээвэрлэх аргачлалын талаар хичээл зааж байгаа нь

 
< Дараах   Өмнөх >

АНХААРУУЛГА

Улирлын томуугийн идэвхжил буурч байна.

ТАРХАЛТ

ЗӨВЛӨГӨӨ

Зар

ЗАРЛАЛ 001

Томуу, томуу-төст өвчнөөс сэргийлэх, эмчлэх үйлдэлтэй эм, ариутгалын бодисийн ухуулга сурталчилгааны материалын зарлалыг манай вэб-сайт үнэ төлбөргүйгээр байршуулна

 

ХҮЛЦЭЛ ӨЧЬЕ
Томуугийн Үндэсний Төвийн вэб хуудас сүүлийн 2 долоо хоног техникийн саатлын улмаас ажиллаагүй тул эрхэм хамтрагч, вэб-д идэвхтэй хандагсдаасаа хүлцэл өчье. ТҮТ

Тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterөнөөдөр648
mod_vvisit_counterөчигдөр1349
mod_vvisit_counterэнэ 7 хоногт1997
mod_vvisit_counterэнэ сард14745
mod_vvisit_counterбүгд1325423

Одоо сүлжээнд