National Influenza Center of Mongolia, Томуугийн Үндэсний төв - Лабораторийн биоаюулгүй ажиллагаа сургалт Skip to content
НүүрБидний тухайТомуугийн тандалтЦар тахлын бэлэн байдалМэдээТҮЗСудалгаа, шинжилгээТодорхойлолтуудЗөвлөлгөөХолбоо барих

Хайлт

Нэвтрэх Хэсэг






Нууц үгээ алдсан уу?


 Манай мэдээг ашиглахдаа Томуугийн Үндэсний Төвийн вэб-сайтаас (www.flu.mn) авсан тухайгаа ишлэл хийж байхыг хүсэе.

Томуугийн Үндэсний Төв

Та энэ цэсэнд: Нүүр

Лабораторийн биоаюулгүй ажиллагаа сургалт | Хэвлэх |  И-мэйл
Бичсэн Г.Нямаа   
Даваа, 2017 оны 12 сарын 04

2017 оны 11 дүгээр сарын 30 ны өдөр Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ), Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ), Монголын Вирүс Судлалын Нийгэмлэгтэй (МВСН) хамтран Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр салбар хоорондын лабораторийн мэргэжилтнүүдэд зориулсан “Лабораторийн биоаюулгүй ажиллагаа” сэдэвт 1 багц цагийн сургалтыг ХӨСҮТ-д зохион байгууллаа.

Сургалтын үеэр “Лабораторийн биоаюулгүй ажиллагааны гарын авлага” номын Монгол хэл дээрх хоёрдахь хэвлэлийг нийтэд хүртээл болголоо. Тус номын ерөнхий редактороор Анагаахын Шинжлэх Ухааны Их Сургуулийн Бичил Амь Дархлал судлалын тэнхимийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, профессор С.Цогтсайхан ажилласан юм.

Сургалтанд ХӨСҮТ, Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв (ЗӨСҮТ), Мал Эмнэлгийн Хүрээлэн (МЭХ), Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ), Шинжлэх Ухааны Академийн Биологийн хүрээлэнгийн лабораторийн ажилтнууд, Монголын биоаюулгүй ажиллагааны нийгэмлэг, МВСН-ийн гишүүд судлаачид хамрагдлаа (Зураг 1).


Зураг 1. “Лабораторийн биоаюулгүй ажиллагаа” сэдэвт сургалтанд оролцогчид сургагч багш нарын хамт

Сургалтын үеэр МВСН-ийн дэд ерөнхийлөгч, ШУ-ы доктор Ж.Оюунбилэг, “Биотехнологийн өнөөгийн байдал”, МВСН-ийн тэргүүлэгч гишүүн, Биоаюулгүй ажиллагааны нийгэмлэгийн тэргүүн, АУ-ы доктор М.Алтанхүү, “Лабораторийн биоаюулгүй байдал”, МЭХ-ийн хачиг, шавьж, эгэлбиетэний судлалын лабораторийн эрхлэгч, ШУ-ы доктор Г.Батцэцэг “Шинэ болон дахин сэргэж байгаа халдварт өвчнүүд, лабораторид мөрдөх ариутгал, халдваргүйтгэлийн арга хэмжээ”, ХӨСҮТ, Вирүс лабораторийн эрхлэгч, АУ-ы доктор, МВСН-ийн ерөнхийлөгч Б.Дармаа “Шинэ болон дахин сэргэж буй вирүст халдварын сорьцтой ажиллах, биологийн эрсдлийн ойлголт, удирдлага”, НЭМҮТ, Полимиелитийн лабораторийн эрхлэгч, МВСН-ийн тэргүүлэгч гишүүн, АУ-ы доктор Б.Ичинхорлоо “Лабораторийн биохамгаалал түүний үндсэн зарчим”, ХӨСҮТ, Халдварт өвчин тандалт судалгааны албаын их эмч Г.Цолмон “Халдварын сэргийлэлт, хяналтанд лабораторийн үүрэг” сэдвээр тус тус лекц уншиж сонирхолтой ярилцлага өрнүүллээ. (Зураг 2;3;4)

Мөн ХӨСҮТ-ийн Биоаюулгүй ажиллагааны менежер Э.Баттөмөр 2017 оны 11-р сарын 20-24-нд Кыргызстан улсын Бишкек хотноо болсон “Төв азийн биоаюулгүй байдал ба биохамгаалалт” сургагч багш бэлтгэх сургалтанд хамрагдсан талаар мэдээлэл хийлээ.


Зураг 2. НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, МВСН-ийн дэд ерөнхийлөгч Ж.Оюунбилэг, ШУ-ы доктор, “Биотехнологийн өнөөгийн байдал” сэдвээр лекц уншиж байгаа нь


Зураг 3. МВСН-ийн тэргүүлэгч гишүүн, Биоаюулгүй ажиллагааны нийгэмлэгийн тэргүүн, М.Алтанхүү, АУ-ы доктор, “Лабораторийн биоаюулгүй байдал” сэдвээр лекц уншиж байгаа нь


Зураг 4. НЭМҮТ-ийн Полимилитийн лабораторийн эрхлэгч, МВСН-ийн тэргүүлэгч гишүүн Б.Ичинхорлоо Анагаах ухааны доктор “Лабораторийн биохамгаалал түүний үндсэн зарчим” сэдвээр лекц уншиж байгаа нь

 
< Дараах   Өмнөх >

АНХААРУУЛГА

Томуугийн A(H3N2), B вирүс хүн амын дунд зэрэгцэн эргэлтэнд орж эхэллээ.

ТАРХАЛТ

ЗӨВЛӨГӨӨ

Тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterөнөөдөр239
mod_vvisit_counterөчигдөр485
mod_vvisit_counterэнэ 7 хоногт2615
mod_vvisit_counterэнэ сард7799
mod_vvisit_counterбүгд1195064

Одоо сүлжээнд