National Influenza Center of Mongolia, Томуугийн Үндэсний төв - Шувууны томуугийн A(H7N9) вирүст хүний халдварын голомтолсон тохиолдын судалгаа, БНХАУ, 2013-2017 он Skip to content
НүүрБидний тухайТомуугийн тандалтЦар тахлын бэлэн байдалМэдээТҮЗСудалгаа, шинжилгээТодорхойлолтуудЗөвлөлгөөХолбоо барих

Хайлт

Нэвтрэх Хэсэг






Нууц үгээ алдсан уу?


 Манай мэдээг ашиглахдаа Томуугийн Үндэсний Төвийн вэб-сайтаас (www.flu.mn) авсан тухайгаа ишлэл хийж байхыг хүсэе.

Томуугийн Үндэсний Төв

Та энэ цэсэнд: Нүүр

Шувууны томуугийн A(H7N9) вирүст хүний халдварын голомтолсон тохиолдын судалгаа, БНХАУ, 2013-2017 он | Хэвлэх |  И-мэйл
Бичсэн Д.Оюунгэрэл, А.Бурмаа   
Баасан, 2017 оны 12 сарын 01

2016 оны 12 дугаар сараас хойш шувууны томуугийн A(H7N9) вирүст хүний халдварын тохиолдын тоо эрс нэмэгдэж, томуугийн цартахлыг үүсгэж болзошгүй хэмээх болгоомжлолыг төрүүлээд байгаа билээ. Шувууны томуугийн вирүст хүний халдварын хөнгөн хэлбэрийн өвчлөл, өөр хоорондоо тархвар зүйн холбогдол бүхий халдварын шинэ тохиолдлын тоо болон голомтолсон өвчлөлийн тоо нэмэгдэх нь хүнээс хүнд халдвар дамжин тархаж байж болзошгүй байгааг илтгэн харуулсан эхний дохио юм. БНХАУ-д бүртгэгдсэн шувууны томуугийн A(H7N9) вирүст хүний халдварын 5 дахь дэгдэлт (2016-2017)-ийн үед халдварын тоо эрс нэмэгдсэн ба энэ нь хүнээс хүнд халдвар дамжин тархсантай холбоотой эсэхийг тогтоохын тулд судлаачид өмнөх 4 дэгдэлтийн голомтолсон өвчлөлтэй 5 дахь дэгдэлтэнд бүртгэгдсэн голомтолсон өвчлөлийг харьцуулан дараах судалгааг гүйцэтгэсэн байна.

Судалгааны ажлаас товчхон дурьдвал:

БНХАУ-ын ӨХСТ нь лабораториор батлагдсан шувууны томуугийн A(H7N9) вирүст хүний халдварын тохиолдол бүрт тандалт судалгааг хийж, тэдгээрийн ойрын хавьтлуудад 10 хоногийн турш эмнэлзүйн хяналт тавьж, өдөр бүр эрүүл мэндийн байдалд үзлэг хийсэн байна. Амьсгалын замын цочмог халдварын шинж тэмдэг илэрсэн ойрын хавьтлаас хамар, залгиурын сорьц авч A(H7N9) вирүсийг илрүүлэх шинжилгээ хийжээ. Шувууны томуугийн A(H7N9) вирүс батлагдсан өвчтөн, түүний ойрын хавьтлуудаас хүн ам зүй, ам бүлийн гишүүд, тэдний хоорондын харилцаа, өвчтөн тэжээвэр шувууны фермтэй холбоотой, түүнтэй ямар нэг байдлаар холбогдсон эсэх тархвар зүйн болон эмнэлзүйн шинж тэмдгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг цуглуулсан байна. Эдгээр мэдээллийг цуглуулан түүнд дүн шинжилгээ хийх нь шинэ халдварын дэгдэлтийн үед авч хэрэгжүүлж буй нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээний нэг хэсэг бөгөөд эрсдлийн үнэлгээнд өндөр ач холбогдолтой мэдээллүүд юм.

Халдварын дэгдэлтийн хугацаа: тухайн оны 9 дүгээр сарын 1-нээс дараа оны 8 дугаар сарын 31-нийг хүртэл.

Голомтолсон өвчлөл: 10 хоногийн хугацаанд эмнэлзүйн ижил шинж тэмдэг илэрсэн, өөр хоорондоо тархвар судлалын холбоотой, лабораториор шувууны томуугийн A(H7N9) вирүс батлагдсан, 2 болон түүнээс дээш тохиолдол.

БНХАУ-ын ӨХСТ нь 2013 оны 2 дугаар сарын 1-нээс 2017 оны 7 дугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд бүртгэгдэж, лабораториор батлагдсан шувууны томуугийн A(H7N9) вирүст хүний халдварын тохиолдлуудад бичиглэл судалгааг хийсэн байна. Мөн 5 дахь дэгдэлтийн голомтолсон өвчлөлийг өмнөх 4 дэгдэлтийн голомтолсон өвчлөлийн шинж байдалтай харьцуулан үзсэн ба дараах шинж тэмдгүүдэд дүн шинжилгээ хийжээ. Үүнд: голомтын тоо, голомт бүр дэх тохиолдлын тоо, тохиолдлын нас, хүйс, архаг хууч өвчин, эмнэлэгт хэвтсэн хугацаа, вирүсийн эсрэг эмийн эмчилгээ, сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлсэн байдал, зохиомол амьсгалын аппаратанд орсон байдал, нас баралт. Мөн ганц нэгээр бүртгэгдсэн тохилддлыг голомтолсон өвчлөлийн тохиолдолтой харьцуулан судалсан байна. Голомтын анхдагч тохиолдолтой холбоотой 2 дахь тохиолдлууд нь шувууны фермтэй ямар нэг холбоогүй байсан учраас, голомтолсон өвчлөлийн тохиолдлуудын дунд хүнээс хүнд халдвар дамжсан эсэхийг судлан тогтоохыг зорьсон байна.

2013 оны 2 дугаар сараас хойш 2017 оны 7 дугаар сарын 30-ны байдлаар нийт шувууны томуугийн A(H7N9) вирүст хүний халдварын 1,524 тохиолдол, үүний дотор 84 тохиолдол бүхий 40 голомт бүртгэгдсэн байна. Ихэнх тохиолдлууд өмнөд болон зүүн Хятадын мужуудаас бүртгэгджээ. Шувууны томуугийн A(H7N9) вирүст хүний халдварын 5 дахь дэгдэлтэнд нийт 14 голомт, өмнөх 4 дэгдэлтийн үед 4-11 голомт бүртгэгдсэн байна. 5 дахь дэгдэлтийн 14 голомт нь 29 тохиолдолтой, өмнөх дэгдэлтүүдийн голомт 8-23 тохиолдолтой байна. Мөн 5 дахь дэгдэлтийн 14 голомтын 13 (93%) нь тус бүр 2, 1 голомт нь 3 тохиолдолтой байжээ. Харин өмнөх дэгдэлтийн голомтуудын 23 (88%) нь 2, 3 нь 3 тохиолдолтой байсан байна. Нийт 40 голомтын 14 (35%) нь хүнээс хүнд халдвар дамжсан байх магадлалтай, 26 (65%) нь хүнээс хүнд халдвар дамжсан байж болзошгүй байна.

2013-аас 2017 оны хооронд бүртгэгдсэн хүнээс хүнд халдвар дамжсан байж болзошгүй 14 тохиолдлын 4 нь эхний тохиолдлын гэртэй, 10 нь эрүүл мэндийн байгууллагатай холбоотой байна. Эхний болон хоёр дахь халдваруудын хооронд нас, хүйс, архаг хууч өвчин, эмнэлэгт хэвтэлтийн хувь болон вирүсийн эсрэг эмчилгээний хооронд статистикийн ач холбогдол бүхий ялгаа байхгүй байсан байна.

Дүгнэлт

2013-аас 2017 оны хооронд бүртгэгдсэн тохиолдлуудад хийсэн дүн шинжилгээнээс харахад шувууны томуугийн A(H7N9) вирүст хүний халдварын хүнээс хүнд халдвар дамжин тархах байдалд ямар нэг өөрчлөлт ороогүй байна. Шувууны томуугийн A(H7N9) вирүст хүний халдварын 5 дахь дэгдэлтийн тохиолдлын огцом ихсэлт нь цаашид тэжээвэр шувуудаас хүнд халдвар дамжих байдал зогсохгүй үргэлжлэх болно гэдгийг харуулж байна. Мөн эрүүл мэндийн байгууллагад хоёрдогч халдвар гарсан нь халдварын хяналт сэргийлэлтийн арга хэмжээг чандлан баримтлах, агаар дуслын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, нэмэгдүүлэх шаардлагатайг харуулж байна.

 
< Дараах   Өмнөх >

АНХААРУУЛГА

Томуугийн A(H3N2), B вирүс хүн амын дунд зэрэгцэн эргэлтэнд орж эхэллээ.

ТАРХАЛТ

ЗӨВЛӨГӨӨ

Тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterөнөөдөр238
mod_vvisit_counterөчигдөр485
mod_vvisit_counterэнэ 7 хоногт2614
mod_vvisit_counterэнэ сард7798
mod_vvisit_counterбүгд1195063

Одоо сүлжээнд