National Influenza Center of Mongolia, Томуугийн Үндэсний төв - “Вирүс судлалын тулгамдсан асуудлууд“ үндэсний ХVI бага хурал боллоо Skip to content
НүүрБидний тухайТомуугийн тандалтЦар тахлын бэлэн байдалМэдээТҮЗСудалгаа, шинжилгээТодорхойлолтуудЗөвлөлгөөХолбоо барих

Хайлт

Нэвтрэх Хэсэг






Нууц үгээ алдсан уу?


 Манай мэдээг ашиглахдаа Томуугийн Үндэсний Төвийн вэб-сайтаас (www.flu.mn) авсан тухайгаа ишлэл хийж байхыг хүсэе.

Томуугийн Үндэсний Төв

Та энэ цэсэнд: Нүүр

“Вирүс судлалын тулгамдсан асуудлууд“ үндэсний ХVI бага хурал боллоо | Хэвлэх |  И-мэйл
Бичсэн Г.Нямаа   
Мягмар, 2017 оны 09 сарын 12

Академич П.Нямдаваагийн 70 насны ойд зориулсан “Вирүс судлалын тулгамдсан асуудлууд“ үндэсний арванзургаадугаар бага хурал 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Кемдински Хаан Палас зочид буудалд болж, хуралд орон нутаг болон УБ хотын эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид, Үндэсний төвүүд, Мал эмнэлэгийн хүрээлэн, ШУА-ийн харъяа хүрээлэнгүүд, АШУҮИС, ХААИС, эрдэмтэн, судлаачид 180 гаруй төлөөлөгчид, Герман, Япон, ОХУ-аас ирсэн судлаачид оролцлоо (Зураг 1).

 


Зураг Вирүс судлалын тулгамдсан асуудлууд бага хурал 2017 он

 

Энэ удаагийн хурлыг Вирүс Судлалын Монголын Нийгэмлэг, Монголын Ангаах Ухааны Академи, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв, Мал Эмнэлгийн Хүрээлэн, Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв хамтран зохион байгуулав. Хурлын үйл ажиллагааг “Гялс” анагаах ухааны төв, “Итгэл “ лаборатори, “Илдэнгүнхошуу” ХХК, ХӨСҮТ-ийн вирүс судлалын лаборатори, Монголын халдвартын эмч нарын нийгэмлэг, ШУА-ийн Биологийн хүрээлэн ивээн тэтгэж оролцов. Хуралд Монголын Вирүс Судлалын Нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч АУ-ны доктор дэд проф М.Алтанхүү “Академич П.Нямдаваагийн эрдэм шинжилгээний ажлын цар хүрээ ШУ-нд оруулсан хувь нэмэр ”, ХБНГУ-ын Вэстфалийн Вильxелмийн Их сургуулийн вирүс судлалын хүрээлэнгийн судлаач, доктор Д.Анхлан “Томуугийн вирүсийн эмгэг төрүүлэгч детерминантууд - хемагглютининий нөлөө” , Монголын Вирүс Судлалын Нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч академич Ж.Оюунбилэг “Хепатит вирүст халдварын асуудал: Дэлхий дахинд ба Монгол улсад” сэдвүүдээр лекц уншлаа.

Хуралд 12 судлаач аман илтгэл хэлэлцүүлснээс 1-р байр ШУАБХ-ийн судлаач Г.Лхагвасүрэн нарын “Монгол адуун дахь хепасивирусын (nphv) тархалт”, 2-р байр НЭМҮТ-ийн судлаач Н.Цогтбаатар нарын “Монголд гарган авсан рекомбинант альфа-2b интерфероны вирүсийн эсрэг идэвхийг тогтоосон дүн”, 3-р байр ЗӨСҮТ-ийн судлаач Б.Уянга нарын “Булган аймагт 2017 онд бүртгэгдсэн хачигт энцефалитын асуудалд” илтгэл, 14 судлаач ханын илтгэлээр оролцсоноос 1-р байр ХӨСҮТ-ийн судлаач З.Сэцэн нарын “Монголд бүртгэгдсэн ХДХВ-1-ийн молекул эпидемиолгийн судалгаа, 2013-2016”, 2-р байр МЭХ-ийн судлаач Б.Болдбаатар нарын “Улаанбаатар хотод гарсан хонины цэцэг өвчний шинжилгээний дүн”, 3-р байр НЭМҮТ-ийн судлаач С.Ариунтөгс нарын “Полиовирүсийн лабораторийн тандалтын үр дүн” илтгэл тус тус шилдэгээр шалгарлаа

Хурлын төгсгөлд Монголын Вирүс Судлалын Нийгэмлэгийн бүх гишүүдийн хурал болж, нийгэмлэгээс 2015-2017 онд хийсэн ажлын тайланг Нийгэмлэгийн гүйцэтгэх захирал АУ-ны доктор, Б.Дармаа, хяналтын зөвлөлийн илтгэлийг Нийгэмлэгийн хяналтын зөвлөлийн гишүүн Б.Ичинхорлоо нар танилцуулж, гишүүд санал бодлоо солилцов. Тэргүүлэгчид болон хяналтын зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, нийгэмлэгийн хүндэт ерөнхийлөгчөөр академич П.Нямдаваа, нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр АУ-ны доктор Б.Дармаа, дэд ерөнхийлөгчөөр академич Ж Оюунбилэг, МЭУ-ны доктор Б.Болдбаатар, гүйцэтгэх захирлаар АУ-ны магистр Г.Нямааа, нарийн бичгийн даргаар АУ-ны магистр Ш.Мягмарсүрэн нийгэмлэгийн хяналтын зөвлөлийн даргаар БУ-ны доктор Д.Цэрэнноров нарыг тус тус сонгож батлав.

 
< Дараах   Өмнөх >

ТАРХАЛТ

ЗӨВЛӨГӨӨ

Тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterөнөөдөр56
mod_vvisit_counterөчигдөр837
mod_vvisit_counterэнэ 7 хоногт2499
mod_vvisit_counterэнэ сард12741
mod_vvisit_counterбүгд1183054

Одоо сүлжээнд