National Influenza Center of Mongolia, Томуугийн Үндэсний төв - Зөвлөлгөө Skip to content
НүүрБидний тухайТомуугийн тандалтЦар тахлын бэлэн байдалМэдээТҮЗСудалгаа, шинжилгээТодорхойлолтуудЗөвлөлгөөХолбоо барих

Хайлт

Нэвтрэх Хэсэг






Нууц үгээ алдсан уу?


 Манай мэдээг ашиглахдаа Томуугийн Үндэсний Төвийн вэб-сайтаас (www.flu.mn) авсан тухайгаа ишлэл хийж байхыг хүсэе.

Томуугийн Үндэсний Төв

Та энэ цэсэнд: Нүүр arrow Зөвлөлгөө

Зөвлөлгөө
Зөвлөмж | Хэвлэх |  И-мэйл
Бичсэн А.Бурмаа   
Пүрэв, 2014 оны 01 сарын 16
Дэлгэрэнгүй...
 
Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх зөвлөмж | Хэвлэх |  И-мэйл
Бичсэн Ч.Уртнасан   
Пүрэв, 2013 оны 01 сарын 31
 
ТТӨ-ий өвчлөлийн байдал, дэгдэлтээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай зөвлөмж | Хэвлэх |  И-мэйл
Бичсэн А.Бурмаа   
Даваа, 2012 оны 11 сарын 05

Улсын хэмжээнд 2012 оны 40 дүгээр долоо хоногоос эхлэн ТТӨ-ий өвчлөл нэмэгдэн, амбулаториор үйлчлүүлэгсдийн 6-7% нь ТТӨ-тэй гэж оношлогдон, өвчлөгсдийн 80-90%-ийг 15 хүртэлх, 50% орчим нь 4 хүртэлх насныханд бүртгэгдэж байна.

Улаанбаатар хотын хүүхдийн түргэн тусламжийн нийт дуудлагын 40-50 гаруй хувийг ТТӨ-ий шалтгаантай дуудлага эзэлж, эмнэлэгт суурилсан харуулдан тандалтын нэгжүүдэд амьсгалын замын хүнд халдвар, уушгины үрэвслийн шалтгаантай эмнэлэгт хэвтэгсэд нийт хэвтэгсдийн 6-7%-ийг эзэлж, сүүлийн долоо хоногт уушгины үрэвслийн шалтгаантай нас баралт 1-2 тохиолдол бүртгэгдсэн байна. 2012 оны 43 дугаар долоо хоногт ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораторид томуугийн тандалтын нэгжүүдээс ирүүлсэн хамар залгиурын сорьцонд томуугийн A вирүсийн H3N2 дэд хэвшинж эерэг тодорхойлогдож, хүн амын дунд эргэлтэнд орж эхэллээ.

Дэлгэрэнгүй...
 
ЭМЯ-наас гарсан албан даалгавар /2012-10-25/ | Хэвлэх |  И-мэйл
Бичсэн А.Бурмаа   
Даваа, 2012 оны 11 сарын 05

Бага насны хүүхдийн дунд улирлын чанартай томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үе эхэлж байгаатай холбогдуулан хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах, болзошгүй эрсдэлүүдээс хамгаалахад чиглэсэн ажлыг зохион байгуулах зорилгоор гарсан албан даалгавар, эмчилгээний зөвлөмж

үзэх

 
Томуу, томуу төст өвчний өвчлөлийн байдал, дэгдэлтээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх т | Хэвлэх |  И-мэйл
Бичсэн А.Бурмаа   
Мягмар, 2012 оны 01 сарын 24

2011/2012 оны томуугийн улирал буюу 2011 оны 10 дугаар сараас эхлэн ТТӨ-ий өвчлөл 10,000 хүн амд дунджаар 30 тохиолдол (12 дугаар сарын сүүлийн 7 хоногийг хасч), амбулаторийн үзлэгийн 5.5%-ийг ТТӨ-ий өвчлөл эзэлж байна. Өвчлөл 11 дүгээр сарын дунд үеэс аажмаар нэмэгдэн, 2012 оны 1 дүгээр 7 хоногт 10,000 хүн амд 40 тохиолдолд хүрсэн байна. 2011 оны 10 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал томуу, томуу төст өвчний шалтгаанд респиратор-синцитиаль вирүс давамгайлан, иж томуу, риновирүс, аденовирүс зэрэг амьсгалын замын халдварын бусад үүсгэгчүүд зэрэгцэн эргэлтэнд байсан билээ. 2012 оны 1 дүгээр 7 хоногт Улаанбаатар хотын харуулдан тандалтын нэгжүүдээс ирүүлсэн хамар залгиурын сорьцонд томуугийн В вирүс илэрсэн нь томуугийн дэгдэлтийн шалтгаан болох магадлалтайг харуулж байна. Томуугийн В вирүсийн дэгдэлт нь бүс нутгийг хамарч, удаан хугацаанд үргэлжлэх төлөвтэй байдаг бөгөөд бага насны хүүхэд өртөх, улмаар эндэх эрсдэл өндөртэй байдаг тул аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, дүүргийн эрүүл мэндийн нэгдлүүд, нэгдсэн эмнэлгүүдэд дараахи зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд: 

  1. ТТӨ-ий тандалтыг эрчимжүүлэх, 
  2. Хүүхдийн тасаг, дотрын тасгуудад хэвтэн эмчлүүлж байгаа амьсгалын замын хүнд халдвар, уушгины үрэвслийн шалтгаантай хэвтэн эмчлүүлэгсдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээнд шаардлагатай эм тариа, сорьцын материалыг бэлэн байлгах, нөөцийг бүрдүүлэх; 
  3. Эмнэлгийн ор, хүний нөөцийн асуудлыг зохицуулах төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэх; 
  4. Томуу, томуу төст халдвараас сэргийлэх сургалт сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх; 
  5. Сэлэнгэ аймаг, Багануур дүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эмнэлгүүд өвчтөнд хөтлөх судалгааны хуудсыг бөглөх, хурдавчилсан оношлуурыг зааврын дагуу хэрэглэх; 
  6. ЭМС-ын 323 тоот тушаалд заагдсан үйл ажиллагааны зэрэглэлээс хамаарч тандалтын нэгжүүд ХӨСҮТ-д сорьц хүргүүлэх. 
  7. Голомтолсон өвчлөл бүртгэгдэх, дэгдэлт өмнөх жилүүдтэй харьцуулахад огцом нэмэгдсэн тохиолдолд ХӨСҮТ-ийн Тандалтын Алба, Вирүс судлалын лабораторид мэдээлэх; 
  8. Улаанбаатар хотын сургуууль, цэцэрлэгт хийгдэж буй ирцийн тандалтыг тогтмолжуулахыг зөвлөмж болгож байна.

 

 
АРБИДОЛ | Хэвлэх |  И-мэйл
Бичсэн П.Нямдаваа   
Лхагва, 2009 оны 11 сарын 11

АРБИДОЛ

(ОХУ-ын “Фармстандарт-Лексредства” компанид үйлдвэрлэсэн эм)

Arbidol.jpg
Фармакологи чанар:Вирүсийн эсрэг болон дархлааг тэтгэх үйлдэлтэй эмийн бодис. Томуугийн А болон В хэвшинжийн вирүс, АЦХаХ-ын вирүсийн саатуулах үйлдэлтэй. Вирүсийн липид бүрхүүл эсийн мембрантай нэгдэх үйлдлийг дарангуйлан, вирүс эсийн дотор нэвтрэхийг саатуулдаг үйлчилгээтэй. Хүний биеийн дархлааг сайжруулж вирүст болон бактерт халдвараас хамгаалах үйлчилгээ үзүүлдэг.Вирүст халдварын үе дэх эмчилгээний өгөөж нь цочмог хордлогын болон эмнэлзүйн бусад шинжийг намжааж, өвчлөл үргэлжлэх хугацааг богиносгодог.Хор багатай эмийн тоонд ордог бөгөөд заагдсан хэмжээгээр ууж хэрэглэсэн тохиолдолд хүний бие махбодид ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй.
Дэлгэрэнгүй...
 
ТВ нэвтрүүлэг | Хэвлэх |  И-мэйл
Бичсэн П.Нямдаваа   
Мягмар, 2009 оны 10 сарын 27
 
Томуугаас сэргийлэх зөвлөмж (видео кино) | Хэвлэх |  И-мэйл
Бичсэн Ч.Мөнхцэцэг   
Даваа, 2009 оны 10 сарын 19

Дэлгэрэнгүй...
 
Вирүсийн эсрэг үйлдэлтэй эм, бэлдмэлийг томуугийн А(H1N1)swl шинэ вирүсийн халдварын үед хэрэглэх | Хэвлэх |  И-мэйл
Бичсэн Д.Содбаяр   
Лхагва, 2009 оны 05 сарын 20

Вирүсийн эсрэг үйлдэлтэй эм, бэлдмэлийг томуугийн А хэвшинжийн H1N1 шинэ вирүсийн халдварын үед ямар зорилгоор хэрэглэж болох вэ?

Томуугийн А хэвшинжийн (H1N1) шинэ вирүсийн халдвараар өвчилсөн хүмүүст одоогийн байдлаар томуу-төст өвчний шинж тэмдгүүд (хоолой хөндүүрлэх, ханиалгах, нус гоожих, халуурах, булчин сулрах, толгой өвдөх, үе мөч ба булчингаар өвдөх) илэрч, вирүсийн эсрэг эмчилгээ хийлгүйгээр биеийнх нь байдал сайжран эдгэрч байна.  

Вирүсийн эсрэг үйлдэлтэй эм, бэлдмэлүүд нь жирийн улирлаг томуу өвчинд нөлөөлдгийн нэгэн адил томуугийн А хэвшинжийн (H1N1) шинэ вирүсийн халдварын шинж тэмдгийг арилгах, өвчний үргэлжлэх хугацааг богиносгох үйлчилгээ үзүүлнэ. Түүнчлэн өвчний явц хүндрэн, үхэлд хүргэхээс сэргийлнэ. Томуугийн А хэвшинжийн (H1N1) вирүс нь шинэ төрлийн вирүс бөгөөд өвчлөгсдийн тун цөөхөн хэсгийг вирүсийн эсрэг үйлдэлтэй эм, бэлдмэлээр эмчилж байна. ДЭМБ уг өвчинд өртсөн газар нутгийн нийгмийн эрүүл мэндийн удирдлага болон эмнэлзүйч эмч нартай нягт холбоотой байж, вирүсийн эсрэг үйлдэлтэй эм, бэлдмэлийг хэрхэн үр дүнтэй ашиглах тал дээр мэдээлэл цуглуулсаар байна. 

Дэлгэрэнгүй...
 
Аялал зугаалга, албан томилолт, жуулчлал | Хэвлэх |  И-мэйл
Бичсэн Д.Содбаяр   
Лхагва, 2009 оны 05 сарын 20

(2009.05.01-ний өдөр нийтлэгдсэн материалын шинэчилсэн хувилбар)

Аялал зугаалга, албан томилолтоор гадаад, дотоодод зорчиход аюулгүй юу?

Томуугийн A(H1N1) вирүсийн халдвараар үүсгэгдсэн дэгдэлтийн өнөө үед ДЭМБ-аас аялал зугаалга, албан томилолтоор гадаад, дотоодод аялан зорчих явдлыг хязгаарлахыг одоогийн байдлаар зөвлөмж болгохгүй байна. Өнөө үед аялал жуулчлал, албан томилолтоор зорчих үзэгдэл дэлхий дахинаа маш түгээмэл болсон бөгөөд ажил төрөл, амралт зугаалгын зорилгоор олон мянган хүн нэгээс нөгөө газар луу үргэлж зорчин явах болсон билээ. Аялал жуулчлал, албан томилолтыг хязгаарлах нь томуугийн вирүсийн тархалтыг зогсооход маш бага нөлөөтэй бөгөөд харин ч эсрэгээрээ дэлхий нийтийн эмх замбараагүй байдлыг өдөөж болзошгүй юм.

Томуугийн A(H1N1) вирүсийн халдвар дэлхийн олон улс орон, нутаг дэвсгэрт тархсан болох нь нэгэнтээ батлагдаад байна. Дэлхий дахин томуугийн вирүсийн тархалтыг таслан зогсоохыг чармайхаас илүүтэйгээр өвчний тохиолдлыг шуурхай илрүүлэх, өвчтөнийг цаг алдалгүй, зохих журмын дагуу эмчлэх зэрэг арга замаар вирүсийн халдвараас учирч болзошгүй хор хохирлыг бууруулахыг зорьж байна.  

Аялан зорчиж буй хүмүүст илрэх томуу өвчний шинж тэмдэг дээр суурьлан дэгдэлт тархсан арга замыг тодорхойлж болох хэдий ч өвчний шинж тэмдэг илрэхээс өмнө халдвар хүнээс хүнд дамжчихсан байдаг учраас өвчний тархалтыг хязгаарлах боломжгүй болдог байна.  

Математик загварчлал дээр хийсэн судалгаанаас харахад, аялал зугаалгыг хязгаарлах явдал нь өвчний тархалтыг таслан зогсооход үр нөлөөгүй эсвэл маш бага нөлөөтэй болох нь батлагджээ. Хүн төрөлхтөний түүхэнд өмнө нь тохиолдож байсан томуугийн цартахлууд болон АЦХАХ-ийн туршлага ч мөн үүнийг нотлон харуулж байгаа юм.  

Дэлгэрэнгүй...
 
Гахайн махны аюулгүй байдал | Хэвлэх |  И-мэйл
Бичсэн Д.Содбаяр   
Лхагва, 2009 оны 05 сарын 20

Гахайн мах болон гахайн махан бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ хэрэглэх нь аюулгүй юу?

Аюулгүй. Зохих журмын дагуу зөв бэлтгэж боловсруулсан гахайн мах болон гахайн махан бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ хэрэглэснээр томуугийн A(H1N1) вирүсийн халдвар хүнд дамжсан хэмээн үзэх үндэслэл одоогоор байхгүй байна. Гахай болон бусад амьтны махыг бэлтгэж боловсруулах ерөнхий зааврын дагуу 70°C хэмд боловсруулах үед томуугийн A(H1N1) вирүс устдаг байна.

Холбоосууд

Томуугийн A(H1N1) вирүс ба гахайн махны аюулгүй байдал
Хоолны хордлогот халдвараас сэргийлэх: Аюулгүй хоолны 5 түлхүүр зарчим 

 
А(H1N1)SWL ВИРҮСИЙН ХАЛДВАРЫН БАТЛАГДСАН БА СЭЖИГТЭЙ ӨВЧТӨНТЭЙ ХАРЬЦАХ ҮЕД ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ДАГАЖ МӨРДӨХ ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМ | Хэвлэх |  И-мэйл
Бичсэн Д.Содбаяр   
Даваа, 2009 оны 05 сарын 18

Түр заавар

2009 оны 4-р сарын 29-ний өдөр

ҮНДЭСЛЭЛ

Гахайн томуугийн А(H1N1) вирүсийн халдвараар үүсгэгдсэн дэгдэлт гараад байгаа өнөө үед нөхцөл байдал маш хурдан өөрчлөгдөж, дэлхийн хэд хэдэн бүсийн улс орнууд өвчинд нэрвэгдээд байна. 

Тархвар зүйн мэдээ баримт дээр тулгуурлан дүгнэхэд, хүнээс хүнд дамжин халдварлах чадвартай болсон вирүс хүн амын түвшинд дэгдэлт үүсгэж байгаа явдал нь халдвар хүнээс хүнд тогтвортойгоор дамжин тархаж болзошгүйг илтгэн харуулж байна. Тиймээс уг өвчнөөр өвчилсөн өвчтөнтэй харьцах үеийн халдвар хамгааллын асуудал эрүүл мэндийн байгууллагын өмнө зүй ёсоор тулгараад байна. Томуу, томуу-төст өвчтөнтэй харьцах үедээ ялангуяа гахайн томуугийн А(H1N1) вирүсийн халдвар бүртгэгдсэн газар нутагт ажиллаж буй эрүүл мэндийн ажилтнууд халдвар хамгааллын зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь өөрсдийгөө болон эрүүл мэндийн бусад ажилтан, өвчтөн, түүний гэр бүлийн гишүүдэд халдвар тархахаас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой билээ.

2009 оны 4-р сарын 29-ний өдрийн байдлаар, гахайн томуугийн А(H1N1) вирүсийн халдвар хүнээс хүнд агаар дуслын замаар дамжин халдварлаж байгаа дүр зураг харагдаж байна. Тиймээс гахайн томуугийн А(H1N1) вирүсийн халдвараар өвчилсөн болох нь батлагдсан эсвэл өвчилсөн байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа өвчтөн, түүнчлэн томуу, томуу-төст өвчнөөр өвдсөн өвчтөнтэй харьцах үедээ халдвар агаар дусал буюу амьсгалын замаар дамжин халдварлахаас сэргийлсэн халдвар хамгааллын арга хэмжээг эн тэргүүнд авч хэрэгжүүлэх нь зүйтэй. Томуугийн вирүс хүнээс хүнд тогтвортойгоор дамжин халдварлаж байгаа нөхцөлд баримтлах халдвар хамгааллын дэглэмийн талаар “Эпидеми- ба цартахал-үүсгэх чадавхтай амьсгалын цочмог халдварын үед дагаж мөрдөх халдвар хамгааллын арга хэмжээ - ДЭМБ-ын түр заавар” хэмээх баримт бичигт дэлгэрэнгүй дурьдсан болно. 

Шинэ мэдээлэл цугларахын хирээр энэхүү зааварт өөрчлөлт орж байх болно. 

Дэлгэрэнгүй...
 
НӨӨЦ ХЯЗГААРЛАГДМАЛ НӨХЦӨЛД ТОМУУГИЙН ЦАРТАХЛААС СЭРГИЙЛЭХ, ХОР УРШГИЙГ БУУРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ | Хэвлэх |  И-мэйл
Бичсэн Д.Содбаяр   
Даваа, 2009 оны 05 сарын 18

Энэхүү зааврыг “Дүрвэгсэд болон орон гэргүй хүмүүст зориулан томуугийн цартахлын бэлэн байдлыг хангах, түүнээс учрах хор хохирлыг бууруулах: Хүмүүнлэгийн байгууллагуудад зориулсан ДЭМБ-ын заавар, 2 дахь хэвлэл, 2008 он” хэмээх ДЭМБ-ын баримт бичгээс түүвэрлэн авсан болно. 

ТҮЛХҮҮР ЗАРЧМУУД

  1. Олон нийтийн цуглааныг хязгаарлах, амьсгалын эрүүл ахуйн соёл, гарын ариун цэвэр, өрөө тасалгааны агааржуулалт зэрэг хувь хүн болон олон нийтийн зүгээс авч хэрэгжүүлэх нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнүүд нь томуугийн цартахлаас шалтгаалсан өвчлөл (эндэгдэл)-ийг бууруулах, түүний тархалтыг удаашруулахад чиглэсэн хамгийн бодит үр дүнтэй арга хэрэгсэл болоод байна. 
  2. Хэрэв өвчний явц хөнгөн буюу дунд байгаа бол гэрт нь тусгаарлан, эрүүл мэндийг дэмжих эмчилгээг асран хамгаалагч нь үзүүлэх бөгөөд харин биеийн байдал нь дордох эсвэл аюултай шинж илэрвэл эмнэлэг рүү аваачна. Өвчтөнийг эрүүл хүмүүсээс тусгаарлан, амьсгалын эрүүл ахуйн хэм хэмжээг сахих явдал хамгийн чухал. 
  3. Эрүүл мэндийн байгуулагад өвчтөнийг оношлох, тусгаарлах, вирүсийн эсрэг үйлдэлтэй эм, бэлдмэл болон хувийн хамгаалах хэрэгсэл хэрэглэх эсэхийг ангилан тогтоох, өвчтөнд үзүүлэх тусламж үйлчилгээ зэргийг бүгдийг нь хамарсан тогтолцоог бүрдүүлж, тэдгээр нь өвчлөл, эндэгдлийг бууруулахад чиглэсэн байх шаардлагатай. 
Дэлгэрэнгүй...
 
A(H1N1)swl вирүсийн халдвартай нярай, бага насны хүүхдийг урьдчилан сэргийлэх, эмчлэх зөвлөмж | Хэвлэх |  И-мэйл
Бичсэн А.Бурмаа   
Баасан, 2009 оны 05 сарын 15

Энэ зөвлөмжийг томуугийн A(H1N1)swl шинэ хувилбарын вирүсийн халдвартай бага насны хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж буй эмч нар зориулав.

Бага насны хүүхэд ба A(H1N1)swl шинэ хувилбарын вирүс

Улирлын томуу, өнгөрсөн томуугийн цартахлуудаас харахад бага насны хүүхдүүд, ялангуяа 5-аас доош насныхан, жирэмсэн эмэгтэйчүүд, эрсдэлт бүлгийн хүн амд томуугаас шалтгаалсан үгдрэл хүндрэлд өртөх эрсдэл илүү байдаг байна. 2 хүртэлх насныхантай харьцуулахад 2-оос 5 хүртэлх насны хүүхдүүдэд улирлын томуугаас шалтгаалсан үгдрэл хүндрэл бага байна. Томуугийн вирүсийн шалтгаантай өвчнийг бусад амьсгалын замын эмгэгтөрөгчөөр үүсгэгдсэн халдвараас эмнэлзүйн шинж тэмдгээр ялгахад бэрхшээлтэй. Бага насны хүүхдүүдэд томуугийн шинж тэмдгүүд (халуурах, ханиалгах гэх мэт) тийм ч сонгомол бус, нярай хүүхдүүдэд халуурах, летаргийн шинж тэмдэг илэрч, ханиалгах, эсвэл ямар нэг амьсгалын замын өвчний өөр шинж тэмдгүүд зарим үед илэрдэггүй байна. Томуугийн шалтгаантай нас баралт хүүхдийн нас баралтын дотор зонхилох хувийг эзэлдэггүй ч АНУ-д жилд дунджаар томуугийн улиралд томуугийн шалтгаантай хүүхдийн 92 нас баралт бүртгэгддэг гэсэн судалгаа байна. Хүүхдийн нас баралтын дотор томуутай хавсарсан халдвар, Staphylococcus aureus, метициллинд тэсвэртэй S. aureus (MRSA)-ийн халдварын шалтгаантай нас баралт цөөнгүй байдаг байна.

Хүнд явцтай амьсгалын замын өвчний үед илрэх эмнэлзүйн шинж тэмдгүүдэд:

  • Амьсгал боогдох (Апноэ)
  • Амьсгал хурдсах (Тахипноэ)
  • Амьсгалын өөрчлөлт (Диспноэ)
  • Хөхрөлт
  • Дегидратаци (хуурайших)
  • Сэтгэл санааны өөрчлөлт
  • Цочромтгой болох зэрэг орно.
     
Дэлгэрэнгүй...
 
Би юу хийж чадах вэ? | Хэвлэх |  И-мэйл
Бичсэн Д.Содбаяр   
Пүрэв, 2009 оны 05 сарын 14

Томуугийн А(H1N1) вирүсийн халдвараас сэргийлэхийн тулд би юу хийж чадах вэ?

Томуугийн шинэ төрлийн A(H1N1) вирүс нь улирлаг томуу өвчний нэгэн адил өөрөөр хэлбэл хүн ярих, ханиах, найтаах үед агаар дуслаар дамжин халдварладаг бололтой. Томуугийн халдварт өртөхөөс сэргийлэхийн тулд Та томуу, томуу-төст өвчнөөр өвчилсөн байж болзошгүй хүнтэй ойр харьцахаас зайлсхийх (боломжтой бол 1 метрийн зай барих), мөн дараах арга хэмжээг авах хэрэгтэй. Үүнд:

  • Ам, хамартаа гар хүрэхээс зайлсхийх; 
  • Гараа савантай усаар сайтар угаах, эсвэл спиртэн суурьтай халдваргүйтгэгч бодисоор гараа тогтмол (ялангуяа ам, хамар эсвэл халдварлагдсан байж болзошгүй эд зүйлс, гадаргуутай хүрэлцсэнийхээ дараа) цэвэрлэх; 
  • Өвдсөн байж болзошгүй хүнтэй ойр харьцахаас зайлсхийх; 
  • Онцын шаардлагагүй бол хүн ам олноор цугларсан газраар явахгүй байх
  • Ажиллаж, амьдарч буй өрөө тасалгааныхаа салхивчийг онгойлгон, тогтмол агааржуулж байх; 
  • Эрүүл аж төрөх зан үйлийг хэвшүүлэх, тухайлбал: тэжээллэг хоол хүнс хэрэглэх, нойр хоолны дэглэмээ зөв зохицуулах, дасгал хөдөлгөөн хийж байх гэх мэт.  

 

Дэлгэрэнгүй...
 
Томуу өвчинд зарим хүмүүс илүү өртөмхий байдаг уу? | Хэвлэх |  И-мэйл
Бичсэн Д.Содбаяр   
Пүрэв, 2009 оны 05 сарын 14

Томуу өвчинд зарим хүмүүс илүү өртөмхий байдаг уу?

Хүн амын зарим бүлэг тухайлбал: бага насны хүүхэд, өндөр настан, архаг хууч өвчтэй хүмүүс томуу өвчний дэгдэлтэнд өртөх эсэх, өртсөн тохиолдолд хүндээр өвчлөх эсэхийг тодорхойлохын тулд олон төрлийн судалгаа хийх шаардлагатай ажээ. Халдвар тархахаас сэргийлэх урьдчилсан арга хэмжээг хүн бүр авч хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн ДЭМБ-аас зөвлөмж болгож байна.

Жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан тусгай зөвлөмж бий юу?

Тийм ээ, жирэмсэн эмэгтэй бол томуу өвчинд өртөмхий бүлэгт тооцогддог. Бусад хүмүүсийн нэгэн адил, жирэмсэн эмэгтэйчүүд томуугаас сэргийлэх арга хэмжээг авах хэрэгтэй. 

Холбоос 
Би юу хийж чадах вэ?

 
Томуу өвчний тухай | Хэвлэх |  И-мэйл
Бичсэн Д.Содбаяр   
Пүрэв, 2009 оны 05 сарын 14

Томуугийн А (H1N1) вирүсээр хүн хэрхэн халдварладаг вэ?

Томуу өвчний халдвар хүнээс хүнд дамжин халдварлаж байгаагийн улмаас одоогийн энэхүү дэгдэлт хүн амын дунд тархаад байна. Халдвар авсан хүн ханиах, найтаах үед халдварлагдсан агаар дусал гар, эд зүйлсийн гадаргууд бууж, харин жин багатай жижиг хэсгүүд нь агаарт тогтон үлддэг. Бусад хүмүүс тэр агаараар амьсгалах, эсвэл халдварлагдсан гар, гадаргуутай хүрэлцсэний улмаас халдварт өртөнө. Халдвар цаашид тархахаас сэргийлж хүн ханиаж найтаах үедээ ам хамраа алчуураар дарах, гараа тогтмол угааж байх хэрэгтэй. 

Халдвар авсан үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

Томуугийн A(H1N1) вирүсийн халдварын үед илрэх анхны шинж тэмдгүүд нь томуу-төст өвчний шинж тухайлбал: халуурах, ханиалгах, толгой өвдөх, үе мөч, булчингаар өвдөх, хоолой хөндүүрлэх, нус гоожих зарим үед бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдгүүд болно. 

Одоо дэгдээд байгаа дэгдэлтийн тухайд, Мексикт гарсан дэгдэлтийг судлуулахаар илгээсэн ДЭМБ-ын багаас ямар нэгэн хариу ирсэн байна уу? 

Явсан баг тархвар зүйн нотолгоог ирүүлсэн байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг цаашид хүлээн авах болно. 


Дэлгэрэнгүй...
 
Томуугийн А хүрээний (H1N1) шинэ вирүсийн халдвараас сэргийлэх зөвлөмж | Хэвлэх |  И-мэйл
Бичсэн Ж.Нямсүрэн   
Пүрэв, 2009 оны 05 сарын 07

Томуугийн А хүрээний (H1N1) шинэ вирүсийн халдвараас сэргийлэхийн тулд дараах зөвлөмжийг хэрэгжүүлэхийг хүсч байна.

Үүнд:

  • Та өнөөдрөөс эхлэн 7 хоногийн хугацаанд амны хаалт тогтмол зүүж, 3 цаг тутамд сольж байх.
  • Биеийн халууныг 3 өдөр 2 удаа хэмжин, тэмдэглэх
  • Гараа тогтмол сайтар савандаж 20 сек угаах.
  • Гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийж, 2 цаг тутам агааржуулалт хийх.
  • Ханиаж, найтаахдаа алчуур, сальфетик хэрэглэн хогийн саванд хаях.
  • Та 3 хоногийн хугацаанд гэртээ байх. Гэртээ байх хугацааны ажил, сургуулийн чөлөөг харъяа өрхийн эмч олгох болно.
  • Амин дэмээр баялаг, илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх.
  • Хүн ам цугларсан олон нийтийн газар явахаас аль болох зайлсхийх.

Хэрвээ танд :

Бие тавгүйрхэх, халуурах, хоолой өвдөх, ханиалгах, нус гоожих, хамар битүүрэх, толгой өвдөх, булчингаар шархирч өвдөх, суулгах, бөөлжих шинж тэмдэг илэрвэл

  • Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн 100 дугаарын утсаар мэдэгдэнэ үү.
  • Энэ өвчний талаар мэдээлэл авах шаардлагатай бол 455388 дугаарын утсанд хандана уу.

 

Бидэнтэй хамтарч ажилласан танд баярлалаа.

ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ

 
Томуугийн А хүрээний (H1N1) шинэ вирүсийн халдварын дэгдэлтийг эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ | Хэвлэх |  И-мэйл
Бичсэн Л. Дашцэрэн, H.Дондог, Б.Дармаа, Р.Оюунгэрэл, Д. Нарангэрэл, А.Билэгт   
Пүрэв, 2009 оны 05 сарын 07

(ЭМЯ-ны 2009.05.05 оны 2/1130 тоот шийдвэрээр батлагдав)
2009.05.04

ДЭМБ-ын 2009 оны 5 сарын 4–ны өдрийн өглөөний мэдээгээр 18 улсад томуугийн А хүрээний (H1N1) вирүсээр үүсгэгдсэн халдварын батлагдсан 898 тохиолдол бүртгэгдээд байгаагаас АНУ-д 226 тохиолдол, 1 нас баралт, Мексикт 506 тохиолдол, 19 нас баралт, Канадад 85, Германд 8, Изриальд 3, Нидерланд 1, Шинэ Зеландад 4, Испанид 40, Англид 15, Францад 2, Австри, Дани, Нидерланд, Хонконг, Конконг, Рика, Өмнөд Солонгос, Ирланд, Итали, Швейцарид улсад тус бүр 1 тохиолдол бүртгэгдээд байна.

Олон улсын эрүүл мэндийн дүрэм (ОУЭМД)-ийн заалтын дагуу ДЭМБ-ын Онц байдлын хороо хуралдаж, хариу арга хэмжээг зохистой авах талаар зөвлөмж гарган, ДЭМБ-аас олон улсын байгууллагуудын шинжээчдийн баг (GOARN)-ийг Мехсик улсад томилон ажиллуулж тархвар судлал, лабораторийн оношлогоо, эмнэлзүйн менежментийн чиглэлээр дэмжлэг үзүүлж байна.

“Томуугийн цартахал түгшүүрийн 5 дахь үе шатанд шилжсэнийг ДЭМБ-аас 2009 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр албан ёсоор мэдэгдээд байна. Мөн АНУ, Мексикээс эхлэн тархсан томуугийн А хүрээний (H1N1) вирүсийн шинэ хувилбарыг гахайн томуугийн вирүс гэж нэрлэхээс татгалзаж 2009 оны 4 сарын 30-аас эхлэн энэ вирүсийг томуугийн А хүрээний (H1N1) вирүс хэмээн нэрлэхээр шийдвэрлэсэн байна.

ЭМЯ, ХӨСҮТ-өөс ДЭМБ болон бусад холбогдохмэргэжлийн байгууллагуудтай уг өвчний талаар мэдээлэл байнга солилцож, мэргэжлийн байгууллагууд, хүн амд мэдээллийг ЭМЯ-ны www.moh.mn, ХӨСҮТ-ийн www.flu.mn вэб сайтаар өдөр бүр мэдээлж байна.

Дэлгэрэнгүй...
 
Гахайн томуугийн хүний өвчлөл (ГТХӨ)-ийн талаар та юу мэдэх вэ? | Хэвлэх |  И-мэйл
Бичсэн Ц.Энхбаяр   
Баасан, 2009 оны 05 сарын 01

1. Ер нь гахайн томуу өвчин гэж юу вэ?

Гахайн томуу гэдэг нь гахайн халдвар өндөртэй, амьсгалын замын өвчин бөгөөд гахайн томуугийн А вирүсээр үүсгэгддэг. Өвчлөл өндөртэй ч, үхэл багатай (1-4%) өвчин. Гахайн дунд агаар дуслын, шууд ба шууд бус хавьтлын замаар шинж тэмдэггүйгээр явагдаж, вирүс тээгч гахай халдварыг дамжуулна. Гахайн дунд уг өвчний дэгдэлт жилийн бүх улиралд гарч, намар, өвлийн улиралд зарим бүс нутагт ихэсдэг байна. Дэлхийн олон улс оронд гахайн томуугийн эсрэг вакцинаар гахайг тогтмол вакцинжуулдаг байна.

Гахайн томуу нь ихэвчлэн H1N1 вирүсийн дэд хэвшинжээр үүсгэгддэг. Гэхдээ бусад дэд хэвшинжүүд гахайн дунд эргэлтэнд байдаг (ж.нь, H1N2, H3N1, H3N2). Гахай нь шувууны болон хүний улирлын томуугийн вирүсээр халдварлаж болно. Гахайн H3N2 вирүсийг анх хүнээс гахайнд халдварласан гэж үздэг. Зарим тохиолдолд гахай нэг зэрэг нэгээс олон төрлийн вирүсийн халдвар авч болох бөгөөд энэ тохиолдолд эдгээр вирүсийн генүүд холилдох боломжтой. Үүний улмаас олон эх үүсвэрийн ген холилдсон, томуугийн "reassortant" вирүс үүсч болно. Хэдийгээр гахайн томуугийн вирүс ердийн үед зөвхөн гахайг өвчлүүлэх боловч заримдаа тэдгээр нь төрөл зүйлийн саадыг давж хүнийг өвчлүүлж болно.

Гахайн томуу өвчний вирүсийг анх 1930 онд гахайнаас ялгаж авсан. Гахайн томуугийн хүний өвчлөлийн тохиолдол анх 1976 онд АНУ-д 200 гаруй хүн өвчлүүлж, 1 хүн нас барсан, 1988 онд 1 тохиолдол бүртгэгдэн, нас барсан байна. 2005 оны 12 дугаар сараас 2009 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 12 тохиолдол бүртгэгдэж, нас баралт гараагүй байна.

Дэлгэрэнгүй...
 
Гахайн томуугийн хүний тохиолдлыг эмчлэх тухай | Хэвлэх |  И-мэйл
Бичсэн П.Нямдаваа   
Пүрэв, 2009 оны 04 сарын 30

Гахайн томуугийн хүний тохиолдлыг эмчлэх тухай Америкийн эмч нарын зөвлөлгөөг сонсох бол дараах вэб хуудсанд холбогдоорой

http://emergency.cdc.gov/coca/audio/SwineFlu042709.mp3    

http://www.cdc.gov/swineflu/guidance/index.htm 

 

ТАРХАЛТ

Томуу Дэлхий дахинд

A(H7N9) вирүст халдвар

Тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterөнөөдөр185
mod_vvisit_counterөчигдөр268
mod_vvisit_counterэнэ 7 хоногт1458
mod_vvisit_counterэнэ сард5796
mod_vvisit_counterбүгд481487

Одоо сүлжээнд