National Influenza Center of Mongolia, Томуугийн Үндэсний төв - Тодорхойлолтууд Skip to content
НүүрБидний тухайТомуугийн тандалтЦар тахлын бэлэн байдалМэдээТҮЗСудалгаа, шинжилгээТодорхойлолтуудЗөвлөлгөөХолбоо барих

Хайлт

Нэвтрэх Хэсэг






Нууц үгээ алдсан уу?
Та энэ цэсэнд: Нүүр arrow Тодорхойлолтууд
Хайлт:
А   Б   М   Г   Д   Е   Ё   Ж   З   И   Й   К   Л   М   Н   О   Ө   П   Р   С   Т   У   Ү   Ф   Х   Ц   Ч   Ш   Щ   Э   Ю   Я   Бүгд  

• А бүлгийн (ветта цус задлагч) стрептококкоор сэдээгдэх стрептококкт өвчнүүд

(streptococcal diseases caused by group a [beta hemolytic] streptococci) 
ICD-9 034, 035, 670; ICD-10 A49.1, J02.0, A38, L01.0, A46, 085 (Стрептококкт ангина, Стрептококкт халдвар, Улаан эсэргэнэ, Импетиго, Ёлом, Төрсний дараах үеийн халуурал, Ревматизм [Хэрлэг, Хэрэх өвчин])

А бүлгийн стрептококкууд нь олон төрлийн өвчин үүсгэдэг. Хамгийн түгээмэл тохиолдох эмгэгт стрептококкийн гаралтай фарингит/тонзиллит (хоолойн ангина) (ICD-10 J02.0), стрептококкийн гаралтай арьсны халдвар (импетиго буюу пиодерми) багтана. Стрептококкоор үүсгэгдэх бусад өвчин эмгэгүүдэд улаан эсэргэнэ (ICD- 9 034.1/ ICD-10 A38), төрсний дараах үеийн халууралт (ICD-9 670/ ICD- 10 085), септицеми, ёлом, целлюлит, мастоидит, дунд чихний үрэвсэл, хатгалгаа, перитонит, шархны халдварууд ховор тохиолдолд үхжилт фасцит, хэрх өвчин, хордлогот шок-төст хамшинж тус тус багтана. Дэгдэлтийн үед эмнэлзүйн аль нэг хэлбэр нь давамгайлан тохиолдоно.

ХӨХЛ 18: 1-4   

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
• Анисакиоз

(Anisakiasis)

Гол төлөв гэдэс базлаж өвдөх, бөөлжих зэргээр илэрдэг, сагт аскаридоид нематод хорхой агуулсан боловсруулаагүй далайн загас идсэнээс үүсдэг шимэгчийн гаралтай, хүний ходоод-гэдэсний замыг гэмтээдэг өвчин. Хөдөлгөөнт саг нь ходоодны хананд ичиж, бөөлжилт (заримдаа цустай), ходоод орчмын өвдөлттэй явагддаг хурц шархлаа үүсгэдэг. Шимэгч нь дээшээ нүүдэллэж ам, залгиурт байрлан ханиалгалт үүсгэж болдог. Нарийн гэдсэнд эозинофилт буглаа үүсгэх бөгөөд илрэх шинжүүд нь мухар олгойн буюу хэсэг газрын нарийн гэдэсний үрэвсэлтэй төстэй байж болдог. Зарим үед хэвлийн хөндийрүү цоорч, ховор тохиолдолд бүдүүн гэдсийг гэмтээнэ. Ам, залгиурт, ходоодыг дурандах үед буюу мэс заслаар авсан эдэд 2 см урттай сагийг олж харснаар оношийг тавина. Ийлдэс судлалын шинжилгээний аргуудыг боловсруулж байна.

ХӨХЛ 18: 33-34 

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
• Амёбиоз

(amoebiosis)
ICD-9 006; ICD-10 A-06

маш их халдвартай цист ба илүү эмзэг, өвчин үүсгэгч чадвар нь харьцангуй трофозоит гэсэн 2 хэлбэрээр оршдог. Эгэл биет шимэгч нь сапрофит хэлбэрээр байх буюу зэрэгцэн орших буюу эдрүү нэвтрэн орж гэдэсний болон гэдэсний бус өвчлөл үүсгэх чадвартай. Ихэнх тохиолдолд халдвар шинж тэмдэггүй явагдах боловч зарим нөхцөл байдалд эмнэлзүйн ач холбогдолтой болдог. Гэдэсний өвчлөл нь халууралт, чичиргээ, цус, залхагтай суулгалттай явагдах хурц буюу цахилгаан хэлбэрийн цусан суулга (амёбын цусан суулга), цусны хольц, залхагтай суулгалт нь өтгөн хаталтаар солигдох, эсвэл өвчин илаарших үе ээлжлэх дунд зэргийн гэдэсний хямрал илрэх зэргээр янз бүрээр явагдана. Заримдаа карциномтой андуурагддаг амёбын мөхөлгөнгөр (амёбиома) нь үсрэлт маягийн явцтай цусан суулгалттай буюу удаан хугацаанд колиттэй байсан өвчтөний бүдүүн гэдэсний хананд байрлаж болдог. Гэдэсний шарх, амёбын гаралтай элэгний буглаанаас болж арьс, ялангуяа хошного орчмын шархлаа үүсэх нь ховор байдаг. Эр бэлэг эрхтэн дээр тууралт гарах нь идэвхтэй хомосекс хүмүүсийн дунд тохиолдож болно. Цусны урсгалаар тархаж болох бөгөөд энэ нь элгэнд, ховор тохиолдолд уушиг, тархинд буглаа үүсгэж болно.

ХӨХЛ 18: 14-15 

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
• Амьсгалын замын вирүст цочмог халдвар [томууг оруулахгүйгээр]

(respiratory disease, acute viral [excluding influenza])
(Вирүст цочмог ринит, фарингит, ларингит)

Одоогоор мэдэгдэж байгаа буюу вирүсийн гаралтай хэмээн таамаглаж буй амьсгалын замын цочмог олон өвчлөлийг бүлэглэн энд авч үзлээ. Эмнэл зүйн хувьд амьсгалын дээд замын халдвар нь (эпиглотоос дээш) цочмог вирүсийн ринит, эсвэл цочмог вирүсийн фарингит ба амьсгалын доод замын халдвар (эпиглотоос доош) вирүсийн цочмог трахеобронхит, бронхит, бронхиолит, эсвэл бусад вирүсийн цочмог пневмони гэж тодорхойлж болно. Амьсгалын замын эдгээр өвчлөл нь амьсгалын замын олон төрлийн өвчлөлийг үүсгэж хүүхэд ба насанд хүрэгсдийн дунд үүсгэгчээрээ ялгаатай байдаг. Мэдэгдэж байгаа халдвар үүсгэгчээр үүссэн өвчин нь халдвар дамжих зам, эх уурхай зэрэг эпидемологийн олон нийтлэг шинж чанартай байна. Олон зүйл вирүсүүд амьсгалын замын аль ч хэсгийг өвчлүүлэх ба зарим нь тодорхой хэсгийг сонгон гэмтээдэг байна. Зарим вирүс бактерийн халдвараар хүндрэх нөхцөл бүрдүүлнэ. Амьсгалын замын цочмог өвчлөл ба эндэгдэл хүүхдэд түгээмэл тохиолдоно. Насанд хүрэгсэдэд өргөн тархах нь хөдөлмөрийн чадвар алдуулан улмаар эдийн засгийн алдагдалд оруулдаг нь амьсгалын замын өвчлөлийг эрүүл мэндийн тулгамдсан асуудал болгож байна. Бүлгээр нь авч үзвэл амьсгалын замын цочмог өвчлөл нь ямар ч халдварт өвчнөөс илүү эндэгдэлд хүргэдэг байна.

ХӨХЛ 18: 19-20 

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
• Амьсгалын замын цочмог халууралт өвчин

(acute febrile respiratory disease)
ICD-9 461-466; 480; ICD-10 J01-J06; J12 (Стрептококкт фарингитаас бусад)

халуурах, ханиах, амьсгал давчдах ба ходоод гэдэсний хямралтай хүүхдүүдэд бие хөрөх, толгой өвдөх, бие өвдөх зэрэг нэг ба түүнээс дээш системийн урвал өгдөг амьсгалын замын вирүст халдварын өвчлөл юм. Ринит, фарингит ба тонзиллит, ларингит, ларинготрахейт, бронхит, бронхиолит, пневмонит ба пневмони зэрэг шинж тэмдэгтэй хавсран буюу дангаар амьсгалын замын янз бүрийн хэсэгт шинж тэмдэг илэрч болно. Мөн коньюнктивит хавсран илэрч болно. Шинж тэмдэг ба өвдөлт ихэвчлэн 2-5 хоногийн дотор хүндрэл өгөлгүй арилах боловч халдвар нь бактерийн синусит, отит, ба ховор тохиолдолд бактерийн гаралтай уушгины хатгаагаар хүндэрч болно. Хүндрэлийн үед өөрчлөгдөөгүй л бол цусны цагаан цогцосын тоо ба амьсгалын замын хэвийн бактерийн хэмжээ хэвийн хэмжээнээс хэтрэхгүй. Бага насны хүүхдүүдэд уушгины хатгаа, сепсис ба менингитийг ялгахад бэрхшээлтэй байдаг. Өвөрмөц оношилгоо нь халдвар үүсгэгчийг амьсгалын замын сорьцоос тохирох эдийн ба эсийн өсгөвөрт ялгах, вирүсийн эсрэгтөрөгчийг хамар залгиурын эст флюоресцент будаг, ФХУ ба Радиоиммуны аргаар илрүүлэх, хос ийлдсэнд эсрэгбиеийг, тодорхойлох зэрэг аргуудад үндэслэнэ.

ХӨХЛ 18: 22 

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
• Амьсгалын цочмог халтай хам шинж

(SEVERE ACUTE RESPIRATORY SYNDROME)
(Provisional)
(АЦХаХ) (SARS)

Ходоод гэдэсний хамшинж хавсарсан АЦХаХ анх 2003 оны 2 дугаар сард мэдээлэгдсэн. Үүсгэгч нь коронавирүс. Өвчин Хятадын Гуандун мужид гарч 2002 оны 11 сараас хүн амын дунд тархаж эхэлсэн. 2003 оны 7 сард Канад, БНХАУ, Тайвань, Гонконг, Сингапур, Вьетнам зэрэг 6 оронд томоохон дэгдэлт байдлаар гарсан. АЦХаХ нь нисэх онгоцоор дамжин дэлхий даяар 20 гаруй газар тархсан. Тархалтын ихэнх хувь нь эмнэлэг, эмнэлгийн ажилтны гэр бүл хавьтлуудад тохиолдсон байна. АЦХаХ–ын үед бие сулрах, булчин өвдөх, халуурах, ханиалгах, амьсгаадах зэрэг амьсгалын замын шинж тэмдэгүүд илэрнэ. Өвчтөн суулгаж болно. Эмнэл зүйн шинжүүд нь хэд хоногийн дараа улам ихсэх нь өвчин эхэлснээс хойшхи 10 дахь хоног дээр цусан дах вирүсийн хэмжээ хамгийн их болдогтой холбоотой.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
• Ангиостронгилёз

(Аngiostrongyliasis)
(Эозинофилт менингоэнцефалит, Эозинофилт менингит)

Тархины зөөлөн хальсыг илүүтэй гэмтээдэг нематод хорхойн өвчин. Өвчний эхлэл шинж тэмдэггүй, эсвэл шинж тэмдэг багатай, ихэнхдээ толгой маш хүчтэй өвдөх, хүзүү, нуруу хөших, мэдрэхүйн янз бүрийн өөрчлөлт зэргээр илэрнэ. Богино хугацаанд нүүрний саажилт илрэх нь өвчтөний 5%-д тохиолдоно. Бага зэрэг халуурч болно. Шимэгч нугасны ус, нүдэнд олддог. Нугасны усанд эозинофилийн агууламж 20%-иас илүү, плеоцитоз, цусанд эозинофил ихэсдэггүй боловч 82%-д хүрч болно. Өвчин хэд хоногоос хэдэн сар үргэлжилж болно. Нас барах тохиолдол ховор. Ялган оношилгоог тархины цистицеркоз, парагонимиаз, эхинококкоз, гнатостомиаз, сүрьеэ, кокцидын буюу асептик менингит, мэдрэлийн тэмбүүтэй хийнэ. 

Нугасны усанд эозинофил олдож, өвчний түүхэнд ялангуяа нутагшмал тархалттай газар нутагт түүхий нялцгай биетэн идсэн гэж мэдүүлсэн бол оношийг алгуур тавьж болно. Иммун оношилгооны аргуудаар урьдчилсан онош тавьж, нугасны усанд буюу задлан шинжилгээгээр нематод хорхойг илрүүлвэл оношийг батална.

ХӨХЛ 18: 30-31 

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
• Актиномикоз

(actinomycosis)
ICD-9 039; ICD-10 A-42 

ихэнхдээ эрүү, цээж хэвлийгээр байрлах нянгийн гаралтай архаг халдвар. Идээ болон ширхэглэг эдээс тогтсон хатуурч нягтаршсан гэмтэл нь аажимдаа зэргэлдээх эдрүү тархаж, эцэст нь хөндий суваг үүсгэн арьсны гадаргууруу цоорч гарна. Халдварласан эдэд бичил биет нь багц байдлаар ургах ба үүнийг нь хүхэрт мөхлөг гэж нэрлэнэ. Оношийг нимгэн, хуяг үүсгэдэггүй Грам- эерэг, салаалдаг буюу салаалдаггүй савханцарыг эсвэл хүхэрт-мөхлөгийг эд, идээнд илрүүлсэн, эсвэл материалыг цуглуулах явцад хэвийн бичил биетнээр бохирдоогүй эмнэлзүйн зохих сорьцноос үүсгэгчийг ялгасан тохиолдолд тавина. Эмнэлзүйн илрэл, өсгөвөр шинжилгээ нь актиномикозыг актиномицетома хэмээх тэс өөр өвчнөөс ялгахад тусална (Мицетома гэдгийг үзнэ үү).  

ХӨХЛ 18: 12-13  

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
• Аскариаз

(Ascariasis)
(Хүж хорхойтох өвчин, Аскаридиаз)

Нарийн гэдэсний шимэгч хорхойгоор үүсгэгддэг, шинж тэмдэг ихэвчлэн илэрдэггүй эмгэг юм. Амьд шимэгч өтгөн ялгадсаар, зарим тохиолдолд ам, хамар, хошногоны сүвээр гадагшлах нь эмгэгийг таних анхны шинж тэмдэг болно. Шимэгчийн авгалдай биеийн дотор шилжин хөдөлж эхлэхэд зарим өвчтөний уушиг хямардаг (хатгалгаа, Лөфлерийн хам шинж) бөгөөд амьсгалахад шуухинах, ханиалгах, халуурах, эозинофили болон уушгины нэвчилт явагдахаар илэрнэ. Биед байгаа шимэгчийн тоо олширсноор тэжээлийн дутлыг даамжруулж, архагшаад ирэхээр өдөр тутмын хэвийн ажлын дэглэм алдагдахад хүрнэ. Бага насны хүүхдийн гэдэс хорхойн бөөгнөрөлөөр бөглөрөх, мөн аль ч насны хүний мухар олгой, цөсний цорго, нойр булчирхайн цорго бие гүйцсэн хорхойгоор бөглөрсөн тохиолдолд мэс засал шаардсан цочмог хүндрэл, тэр ч байтугай үхэлд хүргэж болно. Хүж хорхойн улбаатай нойр булчирхайн үрэвслийн тухай мэдээлэл нэмэгдэж байгаа. Онош тавихад өтгөн ялгадсанд шимэгчийн өндөг байгаа эсэх, ам хамар, хошногоны сүвээр амьд хорхой гардаг эсэхийг шалгана. Гэдсэн дотор байгаа хорхойг рентген туяа болон эхосонографын аргаар илрүүлэх, уушгины үрэвсэл хавсарсан эсэхийг цэр болон огиудас дахь хүж хорхойн өндгийг илрүүлэх аргаар тус тус танина.

ХӨХЛ 18: 36 

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
• Аспергиллоз

(Aspergillosis)

Aspergillus мөөгөнцрийн нилээд хэдэн зүйлээр үүсгэгддэг, харилцан адилгүй олон хам шинжит эмгэг юм. Уушгины багтраа өвчинтэй ижил шинж тэмдэг нөхцөлдүүлдэг уушги-мөгөөрсөн хоолойн харшилт аспергиллоз нь Aspergillus мөөгөнцрийн спороор үүсгэгддэг харшил юм. Нийт насанд хүрсэн багтраа өвчинтэй хүмүүсийн 5% нь өвчнийг амьдралын харилцан адилгүй үедээ олсон байдаг. Cystic fi brosis эмгэгтэй өсвөр насныхан илүү өртөмтгий. Зарим өвчтөнд эмгэг нь гуурсан хоолой тэлэх шинж тэмдэг илэрдэг. Эмчилгээ хийхгүй удвал уушги-мөгөөрсөн хоолойн аспергиллоз нь уушгины архаг гэмтэлд хүргэнэ (фиброз). Энэхүү мөөгөнцрийн харшил нь багтраа өвчин хүндрэхтэй шууд холбоотой болохыг бүртгэсэн тохиолдлууд гэрчилнэ. Оношилгоонд рентген туяагаар харах, цэр шинжлэх, арьсан дээр Aspergillus-ын харшлын шинжилгээ хийх, IgE уургийн хэмжээг тогтоох (>1000ОУН/мл), мөн Aspergilluls-ын эерэг тунадасжилт илрүүлэх шинжилгээг хэрэглэнэ.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
• Бабезиоз

(Babesiosis)

Хүний цусны улаан эсийн эгэл биет шимэгчээс үүсгэгддэг цочмог бөгөөд зарим тохиолдолд үхлийн аюултай өвчин юм. Өвчний шинж тэмдэг нь халуурах, бие жихүүцэх, булчин өвдөх, сульдах, мөн цус багадалттай хавсарсан шар өвчин бөгөөд хэд хоногоос хэдэн сараар илэрнэ. Серологийн шинжилгээгээр эерэг гарсан хүмүүсийн олонхид дээрх шинж тэмдэг илэрдэггүй болох нь тогтоогдсон. Зарим тохиолдолд ийм нуугдмал халдвар нь хэдэн сараас хэдэн жил үргэлжилдэг. Лаймын өвчин боррелиозыг үүсгэгч Borrelia burgdorferi зүйл хавсран халдварласан тохиолдолд хоёр өвчин хоёул хүндэрдэг онцлогтой.

Цусны улаан эсийн дээжээс авч бэлдсэн нимгэн ялтаснаас шимэгчийг олж илрүүлэх нь оношилгооны үндсэн арга юм. Серологийн шинжилгээгээр зарим нэг эсрэг биеийг илрүүлэх (иммунофлюоресценцийн арга, бабезын ДНХ материал илрүүлэх), лабораторийн туршилтын амьтад дээр халдааж илрүүлэх нь оношилгоог баталгаажуулна. Өвчтөн халуун хумхаатай бүс нутагт байсан, эсвэл цус сэлбэх явцад халдвар авсан бол халдвар чухам Plasmodium falciparum зүйлээс ялган таньж оношлоход хүндрэлтэй бөгөөд хариу баталгаатай бус тохиолдолд цусны улаан эсээс дээж авч ялтас бэлдэж, тохирсон лаборатори руу илгээнэ.

ХӨХЛ 18: 43 

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
• Бага насны хүүхдийн стрептококкт кариес

(dental caries of early childhood, streptococcal)
ICD-9 521.0; ICD-10 K02 (Угжны кариес, Угжаар дамжсан шүд хорхойтохуй)

Бага насны хүүхдэд тохиолдох шүд хорхойтох өвчин олон шалтгаанаас үүсэлтэй хэдий ч энэ бүлэгт тэдгээр шалтгаануудын дотроос стрептококк нянгийн талаар өгүүлэх болно. Бага насны хүүхдэд шүд хорхойтох өвчин онцлогтой явагддаг: дээд эрүүний сүүн үүдэн шүд зонхилон, харин доод эрүүний сүүн үүдэн шүд ховор ч гэсэн өвчилдөг, бусад шүднүүд харилцан адилгүй өртөнө. Энэ нь хүүхдийг хооллох буруу зуршилтай холбоотой байдаг учраас энэ өвчнийг өөрөөр угжнаас шалтгаалсан шүд хорхойтох өвчин гэж бас нэрлэдэг. Гэхдээ өвчин угж хэрэглэдэггүй хүүхдэд ч үүссэн тохиолдол бий. Хорхойтсон шүдэнд Streptococcus mutans илэрдэг. Туршлагын залуу амьтанд хоол хүнсээр чихэр өгөх үед Грамд-эерэг, факультатив агааргүйтэн дээрх нянгууд шүд хорхойтох өвчнийг үүсгэж байжээ. Тэдгээр нь стрептококкийн viridans бүлгийн гишүүд юм: цустай агар дээр альфа эсвэл гамма цус задлалт үүсгэнэ. Дээрх нянд амны хөндийн харанхуй гадаргуу хэрэгтэй бөгөөд тэдгээр нь шүдний тахлын үндсэн үүсгэгч юм.

ХӨХЛ 18: 11-12  

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
• Балантидиaз

(Balantidiasis)

Эгэл биетнээр үүсгэгддэг бүдүүн гэдэсний халдварт өвчин. Суулгалт болон цусан суулга явагдаж, хэвлийгээр хатгаж өвдөх, хий дүлэх, нусгайрах, огиулах шинж тэмдгүүд хавсарна. Амёбоор үүсгэгддэг цусан суулгатай туйлын ижил хэв шинж илрэх боловч суулгац илүү цус алдалттай, мөөгөнцөртэй бөгөөд идээ бээр багатай байдаг. Хэвлий болон бэлгийн эрхтний тогтолцоог хамран гэмтээх тохиолдол ховор. Balantidium coli организмын цист болон трофоцойтыг шинэхэн ялгадаснаас шууд илрүүлэх, эсвэл зигмойдоскоп багажаар авсан дээжнээс трофоцойт илрүүлэх замаар онош тавина.

ХӨХЛ 18: 45-46 

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
• Бартонеллёз

(Bartonellosis)
(Орояа чичрэг, Перүгийн үүт үрэвсэл)

Нянгаар үүсгэгддэг, халууралттай цус багадалт (Орояа чичрэг, ICD-10 A44.0) ба хөнгөн хэлбэрийн арьсны эдийн тууралт (ферруга перуана, ICD-10 A44.1) хэлбэрээр хоёр янз шинж тэмдэгтэй халдварт өвчин. Шинж тэмдэг нуугдмал, тээгч хэлбэр хоёул тохиолдоно. Орояагийн чичрэгийн шинж тэмдэг нь жигд бус халуурах, толгой өвдөх, булчин болон үе мөч өвдөх, арьсны цайлт явагдах (арьсны эдийн хүчилтөрөгчийн хангамж дутагсанаас), цусны улаан эсэд нөсөө дутагдах эрчимтэй цус багадалт (гемоглобины хэмжээ хэвийн буюу томорсон байна) явагдах, тунгалгийн зангилаа цочрох явдал юм.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
• Бластомикоз

(Blastomycosis)
(Умард америкийн бластомикоз, Жилхристийн өвчин)

  Цусаар дамжиж уушги, арьс, яс, шээс бэлгийн замын эрхтнүүдийг гэмдээдэг, грануломтай мөөгөнцрөөр үүсгэгддэг өвчин. Уушгины бластомикоз цочмог болон архаг хэлбэртэй. Хуруу хэлбэр ихэвчлэн илэрдэггүй боловч гэнэт халуурах, ханиалгах, мөн рентген туяагаар шинжлэхэд уушгин дээр нэвчдэс үүсэхээр илэрдэг бөгөөд халдвар авснаас хойш 1-3 долоон хоногийн дараа огцом илэрдэг. Зарим өвчтөний уушгины хатгаа өвчин эдгэх явцад болон эдгэхийн өмнө халдвар авсан тохиолдол гардаг. Өвчтэй эсэхээ мэдэхгүй явсаар архагшуулах тохиолдол илүүтэй гарна.  

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
• Боом

(Anthrax)
(Хорт мундас, Хорт хаван, Сибирь яр,Ноос ялгагчийн өвчин, Хог түүгчийн өвчин)

Ихэнхдээ арьс, ховор тохиолдолд ам, залгиур, голт, хоол боловсруулах замыг гэмтээдэг нянгийн гаралтай цочмог халдварт өвчин. Боомын арьсны хэлбэрийн үед үүсгэгч орсон газарт эхлээд загатнаж, дараа нь толбо гарч, тэр нь гүвдрүү болж, дараа нь цэврүүтэж, 2-6 хоногийн дотор харлаж боомын хатиг болж хувирдаг. Эргэн тойронд нь дунд зэргийн, эсвэл маш их хэмжээний хаван үүсч, зарим үед тэр нь хоёрдогчоор цэврүүтнэ. Боомын хатиг ямарч өвчингүй байдаг онцлогтой. Хаван буюу хоёрдогч халдварын улмаас өвдөлт үүсдэг ба толгой, гарын сарвуу, шуу өртөх нь илүү байдаг. Гэмтлийг хүний Oрф-той андуурч болно. Парапокс идээт дерматит гэдгийг үз. Нүүр, хүзүүний боомын үед хавангаас болж амьсгалын зам дарагдаж амьсгаа боогдох хүндрэл гарч болно. Эмчлэгдээгүй үед халдвар захын тунгалгийн булчирхай руу тархаж, цусан үжлээр хүндэрч болно.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
• Вирүст цочмог ринит

(acute viral rhinitis) commoncolp
ICD-9 460; ICD-10 J00 (Хамрын ханиад, шуухинаа, ринит)

Найтаах, бие загзайх, дотор муухайрах зэрэг 2-7 өдөр үргэлжлэх амьсгалын дээд замын цочмог халдвар. 3-аас дээш насны хүүхдэд халуурах нь нийтлэг биш ба насанд хүрсэн үед ховор тохиолдоно. Эндэгдэл мэдээлэгдээгүй, гэвч хөдөлмөрийн чадвар алдах бөгөөд ажил гүйцэтгэх чадварыг бууруулна. Өвчлөл нь ларингит, трахеит, бронхит үүсгэх ба синусит, отит, зэрэг хүндрэл үүсэх нөхцлийг бүрдүүлнэ. Хүндрэл байхгүй үед цусны цагаан цогцосын тоо, амьсгалын замын бактерийн флор нь хэвийн хэмжээнд байна. Эс ба эдийн шижилгээ авч үзэхэд 20-35%-д нь мэдээлэгдэж буй вирүс тодорхойлогдоно. Эмнэл зүй тархвар зүй болон бусад шинж өвөрмөц тэмдэг нь хордсон, харшил өгсөн, биеийн болон сэтгэл зүйн өөрчлөлтөөс үүссэн ижил төрлийн өвчнөөс ялган оношлох боломжтой.

ХӨХЛ 18: 20

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
• Гэдэсний ангиостронгилёз

(Abdominal angiostrongyliasis)
Нарийн гэдэсний ангиостронгилёз
(Intestinal angiostrongyliasis)

1967 оноос Коста Рикад Гол төлөв 13-аас доош насны хүүхдүүдийн дунд хэвлийгээр өвдөх, баруун ташаа орчмоор хөндүүрлэх, халуурах, хоолонд дургүй болох, бөөлжих, хэвлийн булчин чангарах шинжүүд илэрч шулуун гэдэсний үзлэгээр баруун доод хэсэгт нь эмзэглэлтэй хавдар маягийн масс тэмтрэгдэх шинжтэй халдвар бүртгэгдэж эхэлсэн. Лейкоцитын тоо гол төлөв 20000-30000/мм3 (SI нэгжээр 20-30 х 109/л), эозинофил нь 11%-61%-д хэлбэлзэж байсан. Хагалгааны үед гэдэсний салстад шар мөхлөгүүд, тунгалгийн булчирхай, гэдэсний хана, сэмжинд Parastrongylus (Angiostrongylus)-ын өндөг, саг, ташааны орчмын жижиг түгээгүүр судаснуудад бие гүйцсэн хорхой олдож байсан. Хүний халдвар Төв ба Өмнөд Америк, АНУ-д илэрч байсан. Гол төлөв уг шимэгчийг хадгалагч Sygmodon hispidus хэмээх мэрэгч (хөвөн даавууны хулгана) завсрын эзэн нь болдог. Мэрэгч эзний биед бие гүйцсэн хорхой ташааны орчмын түгээгүүр судаснуудад байрлаж, өндөгөө гэдэсний хананд гаргана. Үр хөврөлийн хөгжлийн явцад эхний шатны саг нь гэдэсний хөндийд орж, өтгөнтэй нь хамт гадагшилж, нялцгай биетний авгалдайн хоол болж, тэндээсээ харх, хүнд халдварлах гуравдах шатандаа шилждэг. Нялцгай биетний авгалдайн хөрс ба бусад гадаргуу дээр үлдээсэн салсанд халдвартай сагийг олж болно. Хэрэв нялцгай биетний жижиг авгалдай, эсвэл салсаар бохирдсон хоолыг хүн идвэл халдвартай саг нь гэдэсний хананд нэвтрэн орж, тунгалгийн булчирхай болон судсанд бие гүйцдэг. Бие гүйцэж насанд хүрсэн хорхой ташааны орчмын чацархайн артериолууд руу шилжин очиж өндөглөдөг. Ихэнх өндөг, саг нь хувирч хүмүүст гүвгэр эсэргэнэтэх урвал өгнө. Өвөрмөц эмчилгээ байхгүй, зарим үед мэс заслын эмчилгээ шаардагддаг.

ХӨХЛ 18: 33 

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
• Дархан бодгаль (immune individual)

Халдварт өртсөний улмаас буюу дархлаажуулалтын үр дүнд хүн, амьтны биед эсрэгбие болон дархлаажсан эс бий болсныг хэлнэ. Өөрөөр хэлбэл хүн, амьтны бие махбод халдвар болон дархлаажуулалтын үр дүнд уг халдварыг сэдээгч нянд дахин өртөхгүй, өвчлөхгүй болсон нь юм. Гэхдээ дархлаа нь харьцангуй үзэгдэл бөгөөд ердийн нөхцөлд хүн, амьтны бие махбодыг өвчлөлөөс хамгаалж чадах дархлаа нь нянгийн хэт өндөр тунгаас буюу, өөр замаар нэвтрэн орсон нянгаас хамгаалж чадахгүй байж болно. Дархлааны хамгаалах хүч нь дархлаа дарангуйлах эм, хавсарсан өвчин, нас өтлөх зэргийн улмаас мөн суларч болдог. 

 ХӨХЛ 18: 734

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
• Дархлаа (immunity)

Тодорхой халдварт өвчин сэдээгч нян буюу түүний хорын эсрэг биемахбодид үүсэх эсрэгбие болон дархлааны эсийн хүчээр бий болох халдварт үл өртөх байдал. Хүчин төгөлдөр дархлаа нь мэдрэгжсэн Т-лимфоцитоор биежих эсийн дархлаа, В-лимфоцитын ялгаруулах эсрэгбиеэр нөхцөлдөх шингэний дархлаа хоёрын хавсарсан үйлдэл болно. Эхээс эхсээр дамжин нярайд дамжих юм уу, хэт дархлаажуулсан хүн, амьтны цуснаас бэлтгэх өвөрмөц иммунглобулины тусламжтайгаар идэвхгүй дархлааг бий болгож болох бөгөөд энэ богино (хэдэн өдрөөс хэдэн сар) настай байдаг. Байгалийн нөхцөлд эмнэлзүйн илрэлтэй болон илрэлгүйгээр халдвар авах буюу вакцинаар дархлаажуулах замаар олон жил хадгалагдах чадвартай, идэвхтэй дархлааг бий болгодог. 

ХӨХЛ 18: 734

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
• Зооноз [халдвар] (zoonosis)

Ердийн нөхцөлд сээр нуруутан амьтнаас хүнд дамжин халдварлах чадвартай халдварт өвчин. Зооноз нь түгмэл (эпизоотик) буюу нутагшмал (энзоотик) хэлбэртэй байж болно. 

ХӨХЛ 18: 734 

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
• Иж Балнад

(Paratyphoid fever)

Цочмог халуурч эхэлдэг, толгой өвдөх, бие эвгүйрэх, хоолонд дургүй болох, зүрхний цохилт харьцангүй удаашрах, дэлүү томрох, хий ханиалгах шинжүүд өвчний эхэн үед илэрдэг их биеийн 25%-д цагаан арьсан дээр улаан толбон тууралт гардаг нянгаар үүсгэгдсэн суулгалт эмгэг. Эмнэл зүйн илрэл нь хөнгөн өвдөлт, бага зэрэг халуурах хөнгөн хэлбэрээс хүндэрч гэдэсний талаас олон талын өөрчлөлтүүд гарах, бусад зовиурууд илэрч шинж тэмдэг ихсэнэ. Энэ нь үүсгэгчийн хоруу чанар, тоо, зүй зохистой эмчилгээ эхлэх хүртэлх хугацаа, өмнө нь вакцин хийлгэсэн эсэх г.м хүчин зүйлүүдээс хамаарна.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
• Йод (iodine; I2)
Үелэх системийн 17 дугаар бүлэг буюу давс төрүүлэгч (halogene - халоген) элементийн нэг. Ердийн нөхцөлд металл төрхтэй талст: атом жин нь 126.9, нягтшил 4.933 г.см-3, хайлах температур 113.7 ◦С, усанд муу уусна, этанол, хлороформ зэрэг органик уусгагчид сайн уусна. Хүн, амьтны амьдралд нэн шаардлагатай, бичил (хоногийн хэвийн хэрэгцээ нь 150 мкг) элемент. Биед нөөцлөгдөхгүй тул, хоол хүнсээр байнга авч байх шаардлагатай. Дутал нь бамбайн нутагшмал бахлуур, оюун ухааны хомсдолд хүргэдэг . Эртнээс нааш нянгийн эсрэг үйлчилгээг нь анагаах ухаанд өргөн ашиглаж ирсэн. 2-10% спиртийн усан уусмалыг нь шарх ариутгах, мэс заслын талбай ариутгахад одоо ч өргөн хэрэглэдэг. Йодын уусмал нь усны органолептик (амт, үнэр г.м.) шинжийг өөрчлөхгүйгээр, нэн бага тунгаар ариутгах чадвартай тул ариун цэврийн шаардлага хангаагүй усыг уух хэрэгцээ гарсан үед нянгүйжүүлэх зорилгоор хэрэглэхэд хамгийн найдвартай бэлдмэл гэж үздэг.
 
Номзүй:
1. Iodine, http://en.wikipedia.org/wiki/Iodine; accessed on 2010.03.05;
2. Нямдаваа, П. (2007): Бүтээлийн товчоон, Хоёрдугаар боть, х.93-95;
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
• Мэдрэг (susceptible)

  Тодорхой нянгийн эсрэг дархлаагүй тул уг нянтай учрахдаа халдвар авахад бэлэн хүн буюу амьтан.  

ХӨХЛ 18: 734 

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
• Нас баралт (mortality rate)

Тохиолдол тооцохтой адил аргаар гаргах үзүүлэлт бөгөөд тодорхой хугацааны дотор, голдуу нэг жилийн туршид нас барсан хүний тоог эрсдэл бүхий хүн амын тоонд, голдуу жилийн дундаж хүн амын тоонд хувааж гаргана. Нэг жилийн хугацаанд 1000 ам тутамд ногдох нас барсан бүх хүний тоог нийт буюу бохир нас баралт гэнэ. Тодорхой өвчний улмаас нэг жилийн дотор нас барсан хүний тоог голдуу 100 000 хүн амд тооцох бөгөөд тухайн өвчний улмаас болсон нас баралт гэнэ. Нас баралтыг мөн тодорхой насны бүлэг зэрэг хүн амын бүлэглэлээр гаргаж болно. Насбаралтыг тохиолдолнас баралтын харьцаа буюу эндэгдлийн түвшингээс ялгаж ойлговол зохино. 

  ХӨХЛ 18: 735  

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
• Нутагшмал (endemic)

Тодорхой өвчин эмгэг буюу халдвар үүсгэгч аль нэг нутаг дэвсгэрт байнга тохиолдох хандлагыг илэрхийлнэ. Тодорхой нутаг дэвсгэрт тухайн өвчин эмгэг бүх насанд өндөр дамтамжтай тохиолдож байвал хэт нутагшмал буюу хиперэндемик гэнэ. Ямар нэг өвчин эмгэг хүүхдийн насанд насанд хүрэгсэдийнхээс байнга их тохиолдож байвал бүтэн нутагшмал буюу холоэндемик гэнэ. 

  ХӨХЛ 18: 735  

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
• Нууц үе (incubation period)

Халдвар үүсгэгчтэй анх учирснаас эмнэлзүйн шинж тэмдэг илрэх хүртлэх хугацааг хэлнэ. Халдвар дамжуулагчийн буюу халдварын завсрын эзний хувьд бол халдвар үүсгэгч биед нь орсноос хойш халдварыг цааш дамжуулах чадвартай болох хүртлэх хугацаа болно. Халдвар үүсгэгч мэдрэг биемахбодтой учирснаас хойш цус буюу шээс, баасанд мэдрэг аргаар илрэх хүртлэх хугацааг илрэх хугацаа (prepatent period) хэмээнэ.

ХӨХЛ 18: 735

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
• Нян тээгч (carrier)

Аливаа тодорхой хүн, амьтан өвчин үүсгэгч нянг эмнэлзүйн тодорхой илрэлгүйгээр биедээ хадгалж, халдварын эх уурхай болохыг хэлнэ. Нян тээгч бодгалыг халдвар үүсгэгчтэй учирснаасаа хойш анхнаасаа эмнэлзүйн илрэлгүй тээх буюу эрүүл нян тээгч (healthy or asymptomatic carrier), өвчний нууц үед (incubatory) буюу эдгэрэх үед (convalescent) нян тээгч гэж ангилдаг. Мөн нян тээх хугацаанаас нь хамааруулан түр (temporary or transient) буюу архаг (chronic) нян тээгч гэж ангилж болно.

ХӨХЛ 18: 735

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
• Нянгийн бохирдол (contamination or pollution)

Нян биеийн гадаргуу, хувцас, ор дэрний хэрэглэл, тоглоом, мэс заслын багаж, боолтын материал, ус, хүнс зэрэг амьгүй биет болон материалд халдварлуулах чадвараа хадгалан үүрлэхийг хэлнэ.

ХӨХЛ 18: 736 

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
• Нянгийн хоруу чанар (virulence)

Нян амьд организмын эд, эсийг сүйтгэх чадварын зэрэглэл буюу нянгийн эмгэгтөрөх чадварын зэрэглэл. Голдуу өвчний тохиолдол-нас баралтын харьцаагаар илэрдэг.

ХӨХЛ 18: 736  

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
• Нярайн B бүлгийн стрептококкт үжил

(group b streptococcal sepsis of the newborn)
icd-9 771.8; p36.0

В бүлгийн стрептококкийн хүний дэд хэвшинжүүд (S. agalactiae)-ээр үүсгэгдэх өвчин нь нярай хүүхдэд өөр хоорондоо ялгаатай 2 хэлбэрээр явагддаг. Эрт үеийн (1-7 хоногтой) өвчний илрэл нь хэвлийд байхад эсвэл төрөх явцад үжил, хатгалгаа, хааяа менингит, остеомиелит, үжилт артрит маягаар илэрнэ. Хожуу үеийн (7 хоногтойгоос эхлээд хэдэн сар хүртэл) өвчний илрэл нь нийт тохиолдлын тал орчим хувьд нь хүнээс хүнд дамжсан менингит, үжил маягаар тус тус илэрнэ. Дутуу төрсөн нярай хүүхэд нь гүйцэд нярайгаа бодвол В бүлгийн стрептококкт халдварт илүү өртөмтгий гэх боловч стрептококкт халдвараар өвчилсөн хүүхдүүдийн дийлэнх (75%) нь гүйцэд төрсөн нярай хүүхдүүд байжээ. Нярайн асаргаа сувилгаанд гарсан дэвшилтийн ачаар нас баралтын үзүүлэлт 50%-иас 3% болтлоо буураад байна. Өвчлөөд эдгэрсэн хүүхдүүдэд хэл яриа, сонсгол, харааны согог үүсэх бөгөөд хэрэв халдвар тархины бүрхүүл хальсыг гэмтээсэн бол психомоторный саа, саажил үүсэх магадлалтай. Жирэмсэн эмэгтэйчүүдийн 10-30% нь В бүлгийн стрептококкийг бэлгийн замдаа тээж явдаг бөгөөд тэдгээрийн 1%-д нь халдварын шинж тэмдэг илэрдэг байна. Үхрийн хөхний үрэвслийн үед ялган авсан В бүлгийн стрептококк уг өвчний шалтгаан болохгүй байсан байна. Өвчнийг сэргийлэх 2 төрлийн арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж байна.

ХӨХЛ 18: 10-11 

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
• Өвчний тандалт (surveillance of disease)

Халдварт өвчний тархалтыг хязгаарлах зорилгоор өвчний тархалтанд холбогдох тоон материалыг цуглуулж, дүн шинжилгээ хийх үйл ажиллагаа. Тандалт нь: 1) өвчлөл, нас баралтын мэдээ; 2) өвчний тохиолдол болон дэгдэлтийн үед хийсэн судалгааны дүн; 3) өвчин үүсгэгчийг ялгаж, дүйн тодорхойлсон лабораторийн шинжилгээний дүн; 4) вакцин, дархлаажуулах бусад бэлдмэл, шавьж устгах бодис зэрэг өвчний хүрээг хязгаарлахад хэрэглэх бодис, материалын эерэг ба сөрөг үйлдлийн тухай мэдээ; 5) хүн амын дархлаал тогтоцын түвшний тухай мэдээ; 6) эпидемиологийн бусад шаардлагатай мэдээллийг ситемтэй цуглуулж, дүгнэлт хийх явдал болно. Дээрхи мэдээг нэгтгэн дүгнэсэн мэдээллийг халдварын тархалтыг хязгаарлах үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудалд холбогдох бүх шатны (орон нутгийн болон олон улсын) албан тушаалтанд хүргэх ёстой. Тодорхой хүн амын дотор халдвар үүсгэгчийн түүхэн болон одоогийн тархалтыг тодорхойлох зорилгоор өвөрмөц эсрэгбие илрүүлэх шинжилгээ хийхийг ийлдэс судлалын тандалт (serological surveillance) хэмээнэ.

ХӨХЛ 18: 736  

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
• Өвчнийг мэдээлэх (report of a disease)

Хүн, амьтны тодорхой халдварт болон бусад өвчний тохиолдлыг засаг захиргааны холбогдох албадад мэдэгдэх тогтолцоо. Хүний халдварт өвчний тохиолдлыг орон нутгийн эрүүл мэндийн албанд, амьтны халдварт өвчний тохиолдлыг мал эмнэлгийн буюу хөдөө аж ахуйн албанд, мал амьтнаас хүнд халдварлан тархдаг өвчний тохиолдлыг бол энэ хоёр албаны аль алинд мэдээлдэг. Улс орон бүрийн эрүүл мэндийн алба нь өөрийн улсын онцлогт тохируулан мэдээлбэл зохих халдварт өвчний жагсаалт батлан мөрдүүлдэг (“Халдварт өвчнийг мэдээлэх” гэсэн хэсгээс тодруулан үзнэ үү). Яаралтай хязгаарлах арга хэмжээ, эпидемиологийн судалгаа шаарддаг зарим халдварт өвчний тухайд бол сэжигтэй тохиолдол бүрийг мэдээлдэг. Хэрэв өөр нутаг дэвсгэрийн харъяалалтай этгээд аль нэг нутаг дэвсгэрт халдварт өвчтэй гэж илэрвэл тухайн дэвсгэр нутгийн эрүүл мэндийн алба нь уг этгээд халдвар анх авсан байж болох үндсэн дэвсгэр нутгийнх нь эрүүл мэндийн албанд мэдээлэх ёстой. Нэн ялангуяа уг илэрсэн халдварт өвчний хавьтлыг илрүүлэх шинжилгээ яаралтай хийх шаардлагатай буюу халдвар нь ус, хүнс зэрэг нийтийн хэрэглээний зүйлээр дамжин тархах аюултай бол ийм мэдээлэл нь өвчний дэгдэлтийг эрт хязгаарлан зогсооход нэн чухал ач холбогдолтой болно. Аливаа өвчин эмгэг голомтлон гарч, олныг хамрах хандлагатай бол заавал мэдээлэх жагсаалтанд ороогүй ч холбогдох албадад нэн даруй мэдэгдэх шаардлагатай. Олон улсын холбогдол бүхий нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлыг Олон улсын эрүүл мэндийн дүрэм-ийн дагуу мэдээлнэ. Тодорхой халдварт өвчин ажиглалтын тогтоосон хугацаанд гараагүй байгааг мэдээлэхийг тэг мэдээдэл (zero reporting or null reporting) хэмээх бөгөөд энэ нь уг халдвар гараагүй ч тандалт хийсээр байгааг, сэрэмж алдагдаж мартаагүйг илтгэсэн үзүүлэлт болно.

ХӨХЛ 18: 736-737  

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
• Резервуар (reservoir)

Халдар үүсгэгч мэдрэг организмд халдвар тараах боломжоо хадгалан үүрлэх боломжтой хүн, амьтан, ургамал, хөрс болон бусад эд зүйл.

ХӨХЛ 18: 737 

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
• Хавсай дархлаа (herd immunity)

Популяцийн тодорхой бүлгийн халдвар эсэргүүцэх нийлбэр чадавхи. Тодорхой бүлгийн гишүүн бүр тодорхой үүсгэгчийн эсрэг толгой дараалан дархлаатай болж чадаагүй боловч дийлэнхи нь дархлаатай байвал уг хамтлагт тухайн үүсгэгч тархах чадваргүй болдог.

ХӨХЛ 18: 741  

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
• Хавьтал (contact)

Халдвартай хүн, амьтан, орчноос халдвар авах бололцоотой нөхцөлд буй хүн, амьтан.

ХӨХЛ 18: 741 

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
• Сэжигтэй [тохиолдол] (suspect)

Эпидемиологийн мэдээлэл болон эмнэлзүйн төрх дээр үндэслэн тухайн хүн тодорхой халдварт өвчнөөр өвчилсөн байж болзошгүй гэж үзэх.

ХӨХЛ 18: 737 

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
• Тархалт (prevalence)

Тухайн мөчид тодорхой хүн амын дотор байгаа уг өвчний тохиолдлын тоо (тухайн мөч дэхь тархалт – point prevalence) юм уу, тодорхой цаг хугацааны туршид уг өвчин эмгэг бүртгэгдсэн шинэ, хуучин нийт тохиолдлын тоо (нийт тархалт – period prevalence). Өвчний тархалтыг тархалтын түвшин(prevalence rate)-гээс ялгаж ойлговол зохино. Тархалтын түвшин гэдэг нь тодорхой цаг хугацааны туршид эрсдэл бүхий хүн амын дунд тодорхой өвчин эмгэгийн илэрцийг харуулсан үзүүлэлт бөгөөд голдуу жилийн туршид бүртгэгдсэн өвчлөлийг 1000, 10 000, 100 000 хүн амд харьцуулж гаргадаг.

ХӨХЛ 18: 737  

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
• Халдвар (infection)

Халдвар үүсгэгч хүн, амьтны биед нэвтрэн орж, өсөж үржихүй. Гэхдээ халдвар гэдэг ойлголтыг халдварт өвчин гэдгээс ялгаж ойлгох шаардлагатай. Халдвар нь эмнэлзүйн илрэлгүй (inapparent) буюу илрэлтэй (manifest) байж болдог. Халдвар үүсгэгч нь хүн, амьтны биеийн гадаргуу, орчны эд, хэрэгсэлд үүрлэх нь халдвар биш болно [(нянгаар) бохирдох]. 

ХӨХЛ 18: 741 

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
• Тахал(т тархалт) (epidemic)

Ямар нэг өвчин эмгэг тодорхой дэвсгэр нутагт юм уу, хүн амын тодорхой давхрагын дотор ердийн буюу олон жилийн дунджаас илт олон тохиолдох. Халдварт өвчний тахалт тархалтыг тогтоохдоо уг халдварын үүсгэгчийн төрх, эрсдэлт хүн амын тоо, уг халдварын эсрэг дархлалын түвшин, жилийн улирал зэргийг харгалзан үздэг. Өөрөөр хэлбэл, аливаа халдварт өвчний тахалт тархалт нь харьцангуй үзүүлэлт болно. Олон жилийн турш бүртгэгдээгүй байсан халдварт өвчний юм уу, урьд нь тухайн хүн амын дотор бүртгэгдэж байгаагүй халдварт өвчний нэг тохиолдол бүртгэгдэх нь яаралтай мэдээлж, эпидемиологийн гүнзгийрүүлсэн судалгаа хийхийг шаардах бөгөөд тухайн халдварын нууц үеийн нэг хугацаанд өвчний 2 тохиолдол бүртгэгдэх нь уг халдварын тахалт тархалт хэмээн үзэх нөхцөл болно.

ХӨХЛ 18: 737-738 

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
• Халдвар авсан бодьгал (infected individual)

Халдвар авсны дараа халдвар үүсгэгчийг биедээ агуулсаар буй хүн буюу амьтан. Биед нь буй халдвар үүсгэгч халдварыг цааш дамжуулан тараах чадвартай байгаа бол уг бодьгалыг халдвартай (infectious) хэмээнэ.

ХӨХЛ 18: 741 

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
• Халдваргүйтгэл (disinfection)

Биеийн гадна буй халдвар үүсгэгчийг хими, физикийн хүчин зүйл ашиглан устгахыг хэлнэ. Өндөр зэрэглэлийн халдваргүйтгэл (high-level disinfection) нь бактерийн спороос бусад бүх нянг устгадаг. Бактерийн спорыг бүрэн устгахын тул халдваргүйтгэх хүчин зүйлийг илүү удаан хугацаагаар юм уу, дахин хэрэглэх шаардлагатай. Өндөр зэрэглэлийн халдваргүйтгэл хийхийн тулд детергент (саван) хэрэглэн сайтар угаасны дараа 20 минутаас доошгүй хугацаагаар халдваргүйжүүлэх бодис (2% глютаральдехид, 6% устөрөгчийн тогтворжуулсан хэт исэл, 1% цууны хэт хүчил г.м.)-оор үйлчлэх шаардлагатай. Дунд зэрэглэлийн халдваргүйтгэл (intermediatelevel disinfection)-ийн жишээ нь пастержуулалт (75°C температурт 30 минут байлгах) болно. Дунд зэрэглэлийн халдваргүйтгэл нь ихэнхи бактерийг хөнөөх боловч спорт нөлөөлөхгүй.

Халдвар үүсгэгч агуулсан ялгадас, шүүрдсийг биеэс гармагц нь буюу эдгээрээр орчны эд материал бохирдсон гэж үзмэгц халдваргүй болгохыг явцын халдваргүйтгэл (concurrent disinfection) гэнэ. Халдвартай хүн, амьтан, түүний орчинд явцын халдваргүйтгэл хийгээгүй байхад хүрэлцэх, хавьтах бололцоог аль болох багасгах нь халдварын тархалтыг хязгаарлан зогсооход ихээхэн ач холбогдолтой.

Халдвартай хүн, амьтан халдварын эх уурхай байхаа больсны дараа, өөрөөр хэлбэл, нас барсны нь буюу өөр газар шилжүүлсний нь дараа хийх халдваргүйтгэлийг төгсгөлийн халдваргүйтгэл (terminal disinfection) гэдэг. Халдварт өвчний ихэнхи тохиолдолд өвчтөн байсан өрөөний тавилгыг сайтар угааж, өрөөг салхилуулахаар хязгаарлагддаг төгсгөлийн цэвэрлэгээ (cleaning) хангалттай байдаг. Гэхдээ Ласса чичрэг зэрэг гоц аюулт халдварт өвчний үед төгсгөлийн халдваргүйтгэлийг чамбай хийж, өвчтөний ор дэрний хэрэглэл зэрэг материалыг шатааж устгах шаардлага ч гарч болдог. Халдвар үүсгэгчийг өндөр температур, хүчтэй цацраг зэрэг физик хүчин зүйл болон зарим химийн бодисын тусламжтайгаар бүрэн устгахыг ариутгах (sterilization) хэмээнэ.

ХӨХЛ 18: 741-742 

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
• ТОМУУ (INFLUENZA)

Халуурах, толгой өвдөх, булчин шархирах, ядрах, хамар тагжрах, хоолой өвдөх, ханиалгах зэрэг шинжээр илэрдэг, амьсгалын замын вирүст цочмог халдвар. Ханиалгах нь илүү хүнд явцтай, удаан үргэлжлэх хандлагатай. Бусад шинж тэмдэг нь ихэнх тохиолдолд 2-7 хоногийн дотор өөрөө илааршдаг. Алаг цоог өвчлөлийг нь вирүс судлалын шинжилгээгээр л баталгаажуулах боломжтой бөгөөд дэгдэлт болж буйг голдуу эпидемиологийн төрхөөр нь л тодорхойлдог. Тиймээс томууг эмнэлзүйн төрхөөр нь амьсгалын замын вирүст бусад цочмог халдвараас ялгахад төвөгтэй. Дотор муухайрах, бөөлжих, суулгах зэрэг хоол боловсруулах замын шинж тэмдэг илрэх нь ерөнхийдөө ховор боловч, сургуулийн насныхны дунд дэгдсэн томуугийн В, болон А(H1N1) вирүсийн халдварын үед өвчлөгсөдийн 25% хүртэл хувьд нь хоол боловсруулах замын шинж бүртгэгдэж байсан тохиолдол бий. 

Томуугийн жил бүрийн дэгдэлт нь богино хугацаанд олон хүнийг хамран өвчлүүлж, ноцтой хүндрэл, ялангуяа уушгины үрэвсэлд хүргэдгээрээ нийгмийн эрүүл мэндийн анхаарал татсан асуудал болдог. Түүнээс гадна томуугийн вирүсийн гадаргуугийн эсрэгтөрөгчийн хувьсал нь Дэлхий нийтийг хамарсан цартахал (1918, 1957, 1968 оны пандеми) үүсгэж, олон сая (1918 онд тухайлбал, 50 сая гаруй хүн томуугаар эндсэн гэж тооцдог) хүний амь насанд хүрдэг аюултай. Томуугийн жил бүрийн дэгдэлтийн үед гарах эндэгдэл нь өндөр настан, зүрх, уушги, бөөр, бодисын солилцооны архаг хууч өвчтэй, дархлааны дуталтай хүмүүст голчлон тохиолддог. Жилийн тухайн цаг, улиралд бүртгэгддэг олон жилийн дундаж эндэгдлээс томуугийн улмаас давсан эндэглэл (excess mortality - нэмэлт эндэгдэл) нь томуугийн вирүсийн төрхөөс хамаардаг. Ер нь томуугаас улбаалан нэмэгдэх эндэгдэл дэлхийн хэмжээнд жил бүр ойролцоогоор нэг сая хүрдэг гэж тооцдог. Томуугийн ихэнх дэгдэлтийн үед нас барагсадын 80-90% нь 65-аас дээш насныхан байдаг. Харин 1918 оны цартахлын үед идэр насныхан илүү эндсэн байна. Амьсгалын замын вирүст цочмог халдварын үед эмчилгээнд салицилатын бүлгийн эм хэрэглэх нь ТМС, элэгний гэмтэл хавсарсан Рейн хамшинж (Reye syndrome) хэмээх ховор тохиолдох хүндрэлд хүргэх нь бий.

Аж үйлдвэржсэн орнуудад томуугийн эпидемиологийн төрх харьцангуй сайн судлагдсан боловч, хөгжиж буй орнууд дахь энэ өвчний тухай мэдээлэл хомс хэвээр байсаар байна. Африк тивийн зарим оронд ойрмогхон бүртгэгдсэн томуугийн томоохон дэгдэлтүүд, Тайландад хийсэн судалгаа нь томуу өвчний эрүүл мэндийн болон нийгмийн үр дагавар нь хөгжиж буй орнуудад аж үйлдвэржсэн орнуудынхаас нэг их ялгаагүй юм байна гэсэн дүгнэлт хийх бололцоог бидэнд өгч байна. Өвчний эхэн үед хамар, залгиураас авсан арчдаснаас эсийн өсгөвөр болон тахианы үр хөврөлд вирүс ялгах, мөн сорьцонд вирүсийн эсрэгтөрөгч (ИФМ, ФХУ, болон бусад хурдавчилсан аргаар) юм уу, вирүс өвөрмөц нүклейн хүчил илрүүлэх аргаар томуугийн оношийг баталгаажуулдаг. Мөн томуугийн тодорхой вирүсийн эсрэгбиеийн таньцыг хос ийлдсэнд тодорхойлох (эсрэгбиеийн таньцын зөрөөгөөр) өвчний вирүс судлалын оношийг тавьдаг.

ХӨХЛ 18: 428-429 

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
• Тохиолдол (incidence)

Тодорхой өвчин эмгэг илэрсэн тоо нь. Тодорхой хугацааны, тухайлбал жилийн туршид бүртгэгдсэн тохиолдлыг хүн амын тоонд харьцуулсан үзүүлэлтийг тохиолдлын түвшин (incidence rate) гэж нэрлэдэг. Тохиолдлын түвшинг голдуу жилд 1000 буюу 10 000 хүн амд ногдох тохиолдлын тоогоор илэрхийлдэг. Халдварт өвчний тодорхой нэг дэгдэлтийн үед хүн амын хамрагдсан байдлыг өртөлтийн түвшин (attack rate or case rate) гэдэг үзүүлэлтээр харуулдаг бөгөөд процентоор (эпидемийн туршид эрсдэлт хүн амын 100 хүн тутамд бүртгэгдсэн тоогоор) илэрхийлдэг. Тухайн халдварын нэг нууц үеийн хугацаанд бүртгэгдсэн шинэ тохиолдлын тоог эрсдэлт хүн амын тоонд харьцуулсан үзүүлэлтийг халдварлалтын эрчим (secondary attack rate) хэмээдэг. Тухайн халдварын эмнэлзүйн илрэлтэй болон илрэлгүй (ийлдэс судлалын аргаар тодорхойлсон) нийт тохиолдлыг хүн амын тоонд харьцуулсан үзүүлэлтийг халдварын тархалтын түвшин (infection rate) гэдэг.

ХӨХЛ 18: 738 

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
• Халдварт өвчин (communicable disease or infectious disease)

Тодорхой халдвар үүсгэгч буюу түүний хороор сэдээгдсэн өвчин. Халдварт өвчин нь халдвартай хүн, амьтан, халдвар үүсгэгч агуулсан амьгүй бодисоос шууд болон завсрын дамжуулагчаар дамжин мэдрэг хүн, амьтанд тархан халдварладаг.

ХӨХЛ 18: 742 

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
• Тохиолдол-нас баралтын харьцаа (case-fatality rate)

Тодорхой хугацаанд бүртгэгдсэн өвчлөлийн тохиолдлыг уг өвчнөөр нас барсан тохиолдолд харьцуулсан үзүүлэлт. Халдварт өвчний эпидемиологийн судалгаанд өвчний дэгдэлтийн хугацаанд бүртгэгдсэн нас баралтыг бүртгэгдсэн нийт тохиолдын хэдэн хувь болж байгаагаар энэ үзүүлэлтийг голдуу гаргадаг. Энэ үзүүлэлтийг зарим ном зохиолд эндэгдлийн түвшин (death rate; fatality rate) гэх нь ч бий.

 ХӨХЛ 18: 738 

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
• Халдвартай байх үе (period of communicability)

Халдвар үүсгэгч халдвартай хүнээс эрүүл хүнд, эсвэл халдвартай амьтнаас эрүүл хүнд шууд буюу дам дамжин тархах нөхцөл бүрдсэн үе. Халдвар үүсгэгч нь амьсгалын дээд замаар голдуу нэвтрэн ордог сахуу, стрептококкт халдвар г.м. өвчний үед өвчтөн халдвар авснаас эхлээд халдвар үүсгэгч амьсгалын салст бүрхэвчээс бүрэн арилах хүртэл, өөрөөр хэлбэл продром үеэс эдгэртэл буюу тээгч байх хугацааг дуустал халдартай байдаг. А вирүст хепатит зэрэг зарим өвчнөөр өвчлөгсөд нууц үеийн хугацаандаа хамгийн их халдвартай байдаг байна.

Сүрьеэ, уяман, тэмбүү, заг хүйтэн болон зарим сарьмонеллт халдварын үед үүсгэгч нь удаан хугацааны турш, заримдаа тасалдалтайгаар халдвар авсан хүний биеэс ялгарсаар байх тул халдвар тараах боломжтой байсаар байдаг.

Хумхаа, шар чичрэг зэрэг үе хөлтнөөр дамжин тархдаг халдварын үед халдвартай байх үе нь нь халдвар үүсгэгч үе хөлтөнд дамжин халдарлахуйц хэмжээтэйгээр өвчтөний цусад байх үеэр хэмжигддэг. Халдвар дамжуулагч үе хөлтний тухайд бол бас эд эрхтэнд нь халдвар үүсгэгчийг цааш хүн, амьтанд дамжуулах тарааж хүрэлцэхүйц хэмжээтэй агуулсан үедээ л халдвартай байдаг байна.

ХӨХЛ 18: 742 

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
• Халдварын эх уурхай (source of infection)

Халдвар үүсгэгчийг мэдрэг хүн амд дамжуулах чадвартай хүн, амьтан, эд юмс. Гэхдээ халдварын эх уурхайг усны эх үүсвэрийг бохирдуулж буй бохирын цооног г.м. бохирдлын эх үүсвэр (source of contamination) гэдгээс ялгаж ойлгох шаардлагатай.

ХӨХЛ 18: 743 

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
• Тусгаарлах (isolation)

Халдварт өвчтэй хүнийг голдуу халдвартай байх хугацааны туршид нь уг халдварт мэдрэг хүн буюу халдвар тараах эрсдэлтэй хүнд үүсгэгчийг тарааж болох нөхцлийг нь хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагааны цогц. Халдварт өвчтэй хүнтэй харьцахдаа (амбулаторийн нөхцөлд ч, эмнэлэгт хэвтүүлсэн тохиолдолд ч) нийтлэг сэрэмжлэгийг чанд баримталбал зохино. Нийтлэг сэрэмжлэг (universal precautions) гэдэг нь цус болон биеийн бусад шингэн (нус, нулимс, хөлс, үрийн, үений, амнионы, тархи-нугасны шингэн, үтрээний шүүрэл г.м.) нь халдвар үүсгэгчийг агуулах боломжтой гэдэг дээр үндэслэх бөгөөд хамгаалагдаагүй арьс, салстыг эдгээр шингэнд хүрэлцэхээс хамгаалахад оршино. Энэ зорилгоор бээлий, халад, нүдний шил, нүүрний хамгаалалт зэргийг ашигладаг. Ариун цэврийн нөхцөл, дэглэм муу хангагдсан нөхцөлд тусгаар өрөөг энэ зорилгоор ашиглах нь зүйтэй. Өвчтөний хог хаягдлыг халдвар тараахаас сэрэмжилсэн орчинд хадгалж, устгах шаардлагатай бөгөөд түүний биелэлтэнд нутаг дэвсгэрийн болон үндэсний хэмжээний хяналтын албад хяналт тавих ёстой. Халдвартай байж болзошгүй бүх тохиолдолд нийтлэг сэрэмжлэгийн хүрээнд дараахи 2 арга хэмжээг зайлшгүй хэрэгжүүлбэл зохино, үүнд:

  1. халдварт өвчтэй хүн, халдвартай байж болзошгүй эд материалд хүрэлцсэний дараа өөр өвчтөнтэй харьцахаасаа өмнө гараа сайтар савандаж угаах, 
  2. халдвартай байж болзошгүй бүх хаягдлыг ариутгал, устгалд шилжүүлэхийн өмнө тусгайлан уутлаж, тэмдэглэх. Энэ лавлахад орсон өвчин болгоны бичлэгийн 9В2 хэсэгт тухайн халдварын дамжин тархах онцлогт үндэслэсэн тусгаарлах арга хэмжээний тухай заалтыг оруулсан болно. Тусгаарлах араг хэмжээ нь дараахи зэрэглэлтэй, үүнд: 
    • Чанд тусгаарлалт (strict isolation) Агаар дуслын болон хавьтлын замаар дамжин тархдаг тул халдвар тарах эрсдэл өндөртэй, өндөр хоруу чанартай нянгаар үүсгэгдсэн халдвараар өвчилсөн өвчтөнд хэрэглэх тусгаарлалт. Өвчтөнийг тусгай өрөөнд нэг нэгээр нь байрлуулж, уг тусгаарласан өрөөнд орох хүн бүр хувийн хамгаалалтын хэрэгсэл, тухайлбал, маск буюу бүрэн тусгаарлалттай амьсгалын аппарат, битүү халад буюу скафандр, нүдний шил, бээлий хэрэглэх шаардлагатай. Тусгаарлах өрөө нь бин битүү, сөрөг даралттай байвал бүр сайн.
    • Хавьтлын тусгаарлалт (contact isolation) Шууд болон дам хавьтлаар голлон тархдаг, хоруу чанар харьцангуй багатай халдвараар өвчилсөн тохиолдолд хэрэглэх зарчим. Нийтлэг сэрэмжлэгийн дээр дурьдсан 2 үндсэн зарчмыг баримтлахын зэрэгцээ өвчтөнийг тусгай өрөөнд байлгах нь зүйтэй. Гэхдээ нэг төрлийн үүсгэгчээр сэдээгдсэн халдвар авсан өвчтөнүүдийг нэг өрөөнд байлгаж болно. Өвчтөнтэй ойрын зайд хавьтах хүн маск зүүх, өвчтөн бөөлжих зэрэг эрсдэлтэй үед тусгай халад өмсөх, өвчтөнтэй шууд хүрэлцэх хүмүүс бээлий хэрэглэх нь зүйтэй.
    • Амьсгалын замын тусгаарлалт (respiratory isolation) Ойрын зайд үүсгэгч нь агаар дуслын замаар тархах эрсдэлтэй халдвар авсан өвчтөнийг эмчлэх, асрах үед баримтлах зарчим. Өвчтөнийг тусгай өрөөнд байлгах нь зүйтэй. Гэхдээ нэг төрлийн үүсгэгчээр сэдээгдсэн халдвар авсан өвчтөнүүдийг нэг өрөөнд байлгаж болно. Өвчтөнтэй ойрын зайд хавьтах хүн бүр маск зүүх шаардлагатай. Харин халат, бээлий шаардлагагүй байж болно.
    • Сүрьеэгийн тусгаарлалт (tuberculosis or AFB isolation) Уушгины сүрьеэтэй, цэрэнд нь M.tbc илэрсэн бүх өвчтөнийг эмчлэх, асрахад баримтлах дэглэм. Өвчтөнийг агаарын шүүлтүүртэй өрөөнд тусгаарлаж, орох хүн бүр агаарын шүүлтүүртэй амьсгалын аппарат хэрэглэх шаардлагатай. Тусгай халат ашиглах нь халдвар хавьтлаар тархахаас хамгаална. Бээлий зүүх шаардлагагүй байж болно.
    • Гэдэсний халдварын сэрэмжлэг (enteric precautions) Баастай шууд болон дам хүрэлцсэнээр халдвар тархах өндөр эрсдэлтэй нөхцөлд хэрэглэх дэглэм. Нийтлэг сэрэмжлэгийн үндсэн зарчмыг сайтар сахих шаардлагатай. Өвчтөн эрүүл ахуйн дэглэм хангалтгүй сахьдаг бол тусгаарлах өрөө ашиглах нь зүйтэй. Маск зайлшгүй шаардлагатай бус. Өвчтөн бөөлжих зэрэг эрсдэлтэй бол тусгай халад хэрэглэх, өвчтөн болон халдварласан байж болзошгүй материалтай хүрэлцэхдээ бээлий хэрэглэх нь зүйтэй.
    • Шүүрлийн сэрэмжлэг (drainage or secretion precautions)  Цус, биеийн шингэнээр халдвар дамжин тархах өндөр эрсдэлтэй үед баримтлах дэглэм. Тусгай өрөө шаардлагагүй. Өвчтөн, түүний биеийн шингэнтэй хүрэлцэх бол халат, бээлий хэрэглэх нь зүйтэй.

ХӨХЛ 18: 738-740

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
• Хими сэргийлэг (chemoprophilaxis)

Халдвар авсан хүн, амьтныг өвчлүүлэхгүйн тулд юм уу, халдвар тээгчийг үүсгэгчээс чөлөөлж халдвар цааш тархахаас сэргийлэх зорилгоор антибиотик зэрэг химийн бэлдмэл хэрэглэх. Эмнэлзүйн илрэл гарснаас хойш өвчнийг даамжруулалгүйгээр эмчлэн эдгэрүүлэх зорилгоор антибиотик зэрэг химийн бэлдмэл хэрэглэхийг химизасал (chemotherapy) гэнэ.

ХӨХЛ 18: 743 

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
• Утах (fumigation)

Өвчин үүсгэгчийг дамжуулагч үе хөлтөн, мэрэгч амьтдыг хий, уур байдалтай химийн бодис ашиглан устгах арга.

ХӨХЛ 18: 740 

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
• Үүсгэгч (infectious agent)

Халдвар болон халдварт өвчин сэдээх чадвартай бичил биетэн (вирүс, риккетси, бактер, мөөгөнцөр, эгэл биетэн, шимэгч хорхой г.м.). Үүсгэгч мэдрэг организмд нэвтрэх, эзэн организмын эсэргүүцлийг давж гаран үржиж олшрох чадварыг үүсгэгчийн халдварын чадавхи (infectivity) гэдэг. Үүсгэгч нэг эзнээс нөгөөд хэр хурдан дамжин тархах чадвартайг үүсгэгчийн халдварлуулах идэвхи (infectiousness) хэмээх үзүүлэлтээр илэрхийлдэг.

ХӨХЛ 18: 740 

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
• Хөл хорио (quarantine)

Халдварт өвчин цааш тархан дэлгэрэхээс сэргийлэх зорилгоор халдварт өвчтэй хүн, амьтантай халдвартай байх үеийн хугацаанд нь хавьталд орсон буюу орсон байж болох хүн, амьтны хөл хөдөлгөөнийг хязгаарлах. Хоёр төрлийн хөл хорио байдаг, үүнд:

Бүрэн хөл хорио (absolute or complete quaratine): Халдварт өртсөн байж болзошгүй бүх хүнийг тодорхой дэвсгэр нутгаас гарах, орохыг уг халдварын нэг нууц үеийн хамгийн урт хугацаанаас ихгүй хугацаагаар бүрэн хориглох арга хэмжээ. Ингэснээр халдвар авсан байж болзошгүй хүн амыг халдвар аваагүй хүн амтай хавьталд орохыг таслан зогсооно гэж үздэг.

Хязгаарлагдмал хөл хорио (modifi ed quaratine): Хүн амын тодорхой давхрагын тухайн халдварт өртөх эрсдэл, тооцоон дээр үндэслэн хөл хориог ялгавартай тогтоох арга. Энэ нь тухайн нөхцөл байдлын судалгаанд үндэслэх ёстой бөгөөд сургуулиудыг хаах, тухайн халдварын эсрэг дархлаатай хүмүүсийг өвчтөний асаргаа, сувилгаанд дайчлах г.м. байж болно. Хязгаарлагдмал хөл хориог ерөнхийдөө хоёр хувилбараар хэрэгжүүлдэг, үүнд: i) халдвар авсан байж болзошгүй хүмүүсийг хурдан илрүүлэх үүднээс хавьталд тавих эрүүл мэндийн байгууллагын шууд хяналтыг чангатгаж, хөл хөдөлгөөнийг хязгаарлахгүй байх аргыг хавьтлын тандалт (personal surveillance) хэмээдэг; ii) Хадварлалтын зэргээс нь хамааруулан дэвсгэр нутгийн тодорхой хэсэгт хөл хорио тавьж, үлдсэн хэсэгт нь ажиглалтыг чангатгах аргыг ялгавартай хөл хорио (segregation) гэдэг.

ХӨХЛ 18: 743 

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
• ХӨХЛ

ÕÀËÄÂÀÐÒ ªÂ×ÍÈÉ ÕßÍÀËÒÛÍ ËÀÂËÀÕ 

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
• Хувийн эрүүл ахуй (personal hygiene)

Шууд замаар дамжин тархдаг өвчнүүдээс сэргийлэх, тархалтыг нь таслан зогсоохоор хувь хүн бүрийн хэрэгжүүлбэл зохих арга хэмжээний цогц. Үүнд дараахи үйл ажиллагаа орно:

  • Бие зассаныхаа дараа болон хоол, унд хэрэглэхийнхээ өмнө гараа сайтар савандаж угаах, 
  • Бохирдсон байж болох, тухайлбал, өөр хүн бие засахдаа хэрэглэсэн байж болох зүйлд гараараа хүрэхгүй байх, ам, хамар, нүд, чих, бэлэг эрхтэн, шарх шалбархайтай газартаа хүргэхгүй байх, 
  • Бусдын хэрэглэсэн аяга таваг, халбага сэрээ, гар нүүрийн болон нусны алчуур, сам, сойз, гаанс зэргийг хэрэглэхгүй байх, 
  • Бусдын ханиах, найтаах, инээх, ярих үед агаар дуслаар халдвар авахаас болгоомж, сэрэмжтэй байх, 
  • Өвчтэй хүнд болон түүний хувцас, ор дэрний хэрэгсэлд хүрсэн бол гараа сайтар савандаж угаах, усанд ойр ойрхон орж байх. 
ХӨХЛ 18: 743-744
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
• Цэвэрлэгээ (cleaning)

Гадаргуу дээр нь халдвар үүсгэгч үүрлэж, өсөж үржиж болзошгүй эд материалаас тоос сорогч, саван болон бусад детергент бүхий уусмалаар угааж, арчих замаар халдвар үүсгэгч болон бусад органик бохирдлыг багасгах арга.

ХӨХЛ 18: 744 

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
• Эзэн (host)

Байгалийн (туршлагын биш) нөхцөлд халдвар үүсгэгч үүрлэж, өсч үрждэг хүн, амьтан (шувуу, үе хөлтөнг оруулаад). Зарим эгэл биетэн, хельминт бие гүйцэхийн тулд хэд хэдэн эзэн организмыг сэлгэн хөгжих ч явдал байдаг. Шимэгч эгэл биетэн буюу хельминт бэлгийн замаар үржихэд бэлэн бие гүйцсэн хэлбэртээ ордог организмыг жинхэнэ (defi nitive) буюу анхдагч (primary) эзэн, тэдгээрийн авгалдайн буюу бэлэг боловсроогүй үеийн амьдрал явагддаг организмыг завсрын (intermediate) буюу хоёрдогч (secondary) эзэн хэмээдэг. Шимэгч өсч боловсрохгүй боловч амьд хадгалагддаг организмыг зөөвөрлөгч эзэн (transport host) гэж нэрлэнэ.

ХӨХЛ 18: 745 

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
• Эмгэгтөрөх чадвар (patogenicity)

Халдвар үүсгэгч эзэн организмд өвчин үүсгэх чадвар. Эмнэлзүйн илрэл бүхий өвчтөний тоог халдвар авсан нийт хүн, амьтны тоонд харьцуулсан үзүүлэлтээр хэмждэг.

ХӨХЛ 18: 745 

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
• Эмнэлгээс хамааралт буюу эмнэлгийн дотоод халдвар (nosocomial or hospital-acquired infection)

Эмнэлэг буюу эрүүл мэндийн үйлчилгээний бусад төвд хэвтэх үед байгаагүй халдварт өвчин шинээр илрэхийг хэлнэ. Ийм халдварыг өвчтөн эмнэлэгт хэвтэж байх үедээ шинээр авах юм уу, уг халдвар нь хэвэтх үед нь нууц үедээ байсан байдаг. Энэ ангилалд эмнэлгээс гараад нууц үеийн хугацааны дотор илэрсэн халдвар, эмнэлгийн ажилчдад өвчтөнөөс дамжин тархсан халдварыг мөн оруулдаг.

ХӨХЛ 18: 745-746 

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
• Эмнэлзүйн илрэлгүй халдвар (inapparent, or asymtomatic, or subclinical, or occult infection)

Халдвар авсан боловч эмнэлзүйн илрэлгүй байх тохиолдол. Ийм халдварыг зөвхөн лабораторийн шинжилгээгээр юм уу, арьсны харшлын урвалаар илрүүлдэг.

ХӨХЛ 18: 746 

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
• Эрүүл мэндийн боловсрол буюу эмнэлэг-гэгээрлийн сурталчилгаа (health or public health education)

Тодорхой бодгаль буюу бүлэг хүн эрүүл мэндээ хамгаалах, сайжруулах, нөхөн сэргээх арга барилд суралцах процесс. Эрүүл мэндийн боловсролын үйл ажиллагаа нь тухайн хүн амьдрах, эрүүл байх орчин бий болгох хүсэл сонирхолтой эсэхийг харгалзахгүйгээр эхэлдэг бөгөөд эцсийн зорилго нь хүн өөрийнхөө болон гэр бүл, хамтлагийнхаа эрүүл мэндийн төлөө санаа тавих хариуцлага бий болгоход чиглэнэ. Халдварт өвчний тухайд бол эрүүл мэндийн боловсрол нь тодорхой халдварт өвчний тухай хүн амын мэдлэг, чадварын түвшинг тодорхойлсны үндсэн дээр уг халдварыг тархан дэлгэрэхээс сэргийлэхэд саад болох доголдож буй талуудыг засах арга барилыг эзэмшүүлэхэд чиглэдэг.

ХӨХЛ 18: 746 

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------


ТАРХАЛТ

ЗӨВЛӨГӨӨ

Тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterөнөөдөр236
mod_vvisit_counterөчигдөр686
mod_vvisit_counterэнэ 7 хоногт2689
mod_vvisit_counterэнэ сард12479
mod_vvisit_counterбүгд1145993

Одоо сүлжээнд